2020 оны 6-р сарын 12
8 цаг 40 минут

Э.Амартүвшин: Сурсан мэдлэгээрээ нийгмийн том ачааг үүрэлцэж яваа  сургуулийнхаа төгсөгчдөөр бахархдаг

Төрийн үйлчилгээний салбарт бизнесийн хурд, чанарыг нэвтрүүлэн ажиллаж буй  Төв аймгийн Баянчандмань суман дахь Политехникийн коллежийн захирал Э.Амартүвшинтэй ярилцлаа.

-Манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?

-Төв аймгийн Баянчандмань суман дахь Политехник коллежийн захирал Эрдэнэ овогтой Амартүвшин гэдэг хүн байна. 2013 оноос энэ сургуулийн захирлаар ажиллаж байгаа. Радио лакатрын оператор, Эрхзүйч мэргэжилтэй, бизнесийн удирдлагын менежер, Авто спортын мастер зэрэгтэй. Авто спортоор хичээллэдэг маань сургуулийнхаа авто, хөдөө аж ахуйн техник тоног төхөөрөмж, алсын хараа бодлого зорилтынхоо хүрээнд урт хугацааны хөтөлбөр төлөвлөгөө боловсруулах, шийдвэр гаргахад дөхөмтэй байсан гэж ойлгодог.

-Таны удирдлагын зарчим юу вэ?

 -Төрийн үйлчилгээг хүнд сурталгүй соёлтой, шуурхай хүргэх, харилцагчиддаа богино хугацаанд өөрийгөө ойлгуулах, хурдтай ажиллах, хүнтэй ярьсан зүйлээ давтахгүй, нуршихгүй байх нь миний зарчим.

-Бизнесийн эрхлэгч төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтан болсон. Бидний анзаардаггүй зайлшгүй өөрчлөх шаардлагатай ажлууд хүлээж байсан байх. Ажлын гараагаа эргээд харвал?

-Бизнесийн зарчим нь ашиг орлогоо нэмэгдүүлэх, хүрээгээ тэлэх юм. Амжилт, уналт зэрэг нь алсын хараагаа хэрхэн төлөвлөснөөс төрийн алсын бодлогод хэр ойртуулснаас үргэлж шалтгаалдаг. Төрийн байгууллага харьцангуй өөр. Санхүүгийн хувьд тогтвортой хэрнээ хязгаарлагдмал. Төрийн байгууллага гэхээрээ зөвхөн төр, төсөв хараад суулгүй, өөрийнхөө байдлыг сайжруулах боломжийг олж харж, гаргаж тавьж бий болгохыг зорьж ажлаа эхлүүлсэн. Орчин үед сайн сурталчлахын оронд сайн нөхцөл бүрдүүлэх хамгаас чухал юм.

-“Тогтвортой хэрнээ хязгаарлагдмал санхүү дээр төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулахаар өөрийн боломжийг олж харна”. Үнэхээр бүтээлч сонсогдож байна. Сайн шийдлээсээ хуваалцвал?

-Анх захирлаар ирэхэд сургуулийн уурын зуух халаалтын системийн доголдолтой. 300 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай байсан. Сургууль маань мэргэжилтэй ажилтан бэлтгэдэг боловсролын байгууллага гэтэл мэргэжлийн бус бид заавал доголдолтой халаалтыг авч явах нь үндсэн үүрэг дээр хүч тарамдуулсан нэг асуудал байсан. Тиймээс мэргэжлийн байгууллагад нь холбоотой бүх зардлын хамт шилжүүлснээр үндсэн сургалтын үйл ажиллагаандаа төвлөрөх боломж нэмэгдсэн. Мөн халаалтын байдал сайжирч, нөхцөл сайжраад ирэхээр сурах, ажиллах хүмүүст урам зориг нэмэгдэж, бүтээмж бол ойлгомжтой. Гадны орнуудын жишиг харахад сургалтын байгууллага зөвхөн сургалтандаа анхаарч засвар үйлчилгээгээ бусад туслах гэх байгууллагын манаач, сахиул, цэвэрлэгч, үйлчлэгч нараараа хийлгэх биш чадвал мэргэжлийн байгууллагаар нь гүйцэтгүүлэх нь үндсэн үүргийнхээ зорилгод хүрэхэд маш дөхөмтэй зөв жишиг гэж үздэг.

-Асуудлыг гярхай олж харжээ?

-Хувийн хэвшлээс орж ирээд харсан өөр нэг асуудал нь чанаргүй худалдан авалтын тогтолцоо. Энэ зардал нь төрийн үйлчилгээний байгууллагын эдийн засагт асар их хохиролтой.  Жишээ нь ханын разетка хямд үнэтэйг биш, чанартайг биш, мууг тавьж олон удаа солих нь принтер, проектор, хөргөгч, зураг шатах маш олон үйлдэл гарч үйлдлийн зардал, засварын зардал илүү их мөнгө зарж эдийн засгаар хохирохгүй байхын тулд нэг хийснээ ядахдаа 3 жил давтан хийхгүй байж өөр олон зүйлээ хийх боломж нээгдэнэ гэж хардаг.

-Таныг захирлаар ажиллах хугацаанд сургууль маань статусын хувьд хувьсан өөрчлөгдсөн байна. Бүрэлдэхүүн сургуулиас МСҮТ, одоо политехникийн коллеж болон өсжээ?

-1969 онд байгуулагдсан цагаасаа хойш маш бага урсгал засвар хийгдсэн. Сургуулийн объект нь комплекс барилга. Хийх ажил их, хаанаас нь эхэлж юунд хүрэхээ мэдэхгүй байлаа. Тухайн үеийн сургалтын албаны дарга болон аж ахуйн албаны дарга нараасаа мэдээлэл авч, манай сургуулийн хөрөнгө мөнгийг шийддэг төв сургууль Монгол-Солонгосын политехникийн коллежийн удирдлагуудтай уулзаж төсөв шийдүүлэх, сургуулийнхаа хэтийн төлөвлөгөөг танилцуулах шинэчлэл хийхээс эхэлсэн. Тухайн үед захирал байсан талийгаач н.Уламбаяр, ерөнхий нягтлан н.Одонгоо нар “Салбар сургууль маань өнгө үзэмжээ сайжруулахаар ажиллаж байгаа юм байна. Шийдэж өгөх хэрэгтэй” хэмээн эхний асуудлуудад тусалсан. Гэхдээ л салбар сургууль гэдэг нь бүх зүйлд хараат айлын дагавар хүүхэд мэт. Санхүүгийн хувьд ч тэр, боловсон хүчин чадваржуулах аливаа үйл ажиллагаанаас гадуур хоцордог болох нь ажиглагдаж эхэлсэн. Улсын чанартай чадваржуулах сургалтад байгууллагаас нэг хүн гээд тоо заавал манай сургуулиас хүн оролцож чадахгүй гэх мэт тодорхой хүндрэлүүд гарсан. Тиймээс тухайн үеийн Хөдөлмөрийн сайд Я.Санжмятавд бие даасан сургууль болох хүсэлтээ өгөхөд дэмжиж авсан. Я.Санжмятав сайд их зүтгэл гаргасны үндсэн дээр 2013 оны 07  сарын 17-ны өдөр бие даасан Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв болсон. Өнөөдрийг хүртэл Монгол Улсад ХАА, газар тариалангийн жишиг мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв Политехник коллеж болон ажиллаж байна. Манай сургууль 2019 оны зургаадугааар сард магадлан итгэмжлэгдсэн сургууль болж 6 сарын 17 -ны өдөр политехникийн коллеж болох шийдвэрийг ХНХЯ-ны сайд С.Чинзориг гаргаж өргөжлөө.

-Сургуулийн маань элсэлт явагдаж байна. Хөл хорионы үед элсэлтийн ажлын бүтээмжийг хэрхэн нэмэгдүүлж байна вэ?

-Бид салбарын нэр барьж худлаа амлалтаар хүүхэд авчрах нь элсэлтийн сурталчилгаа биш болсон. Сургалтын чанар, үйлчилгээ сайн бөгөөд тоног, төхөөрөмж, дадлагын байраа стандартад хүргэвэл хүүхдүүдийн бие биенийхээ хандлагаар төгсөж байгаа мэргэжилтний чанараас элсэлт бүрдэнэ гэдгийг анзаарсан. Тухтай байдлыг хангахын тулд сургуулийн дээвэр засах, халаалтын асуудал бусад... цаашлаад өөрийн нөөцөөр боломжит бүх аргаар урсгал засварыг хийж орчноо тохижууллаа. Одоо бид Азийн хөгжлийн банкны нэг сая доллар буюу гурван тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай төслийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ л бодит сурталчилгаа.

-Гурван тэрбумын хөрөнгө оруулалт үнэхээр даацтай сонсогдож байна. Сургалтын орчин тоног төхөөрөмжийн хангалт дэлхийн жишигт хүрэх нь ээ?

-Манай улсад ХАА-н түүн дотроо үр тарианы чиглэл хамгаалагдсан хөрсний аж ахуй буюу өвөл зуны хүлэмж, мөн ноос, ноолууран бүтээгдэхүүний боловсруулах үйлдвэр, авто засварын чиглэлд мэргэжилтэн бэлтгэх эрэлт байгаа. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжих төслийг манай сургууль дээр хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн нь бидний хувьд том хөрөнгө оруулалт юм. Ноос боловсруулах үйлдвэр 10 дугаар сард ашиглалтад орно. Бид ноос ноолуурыг хүлээж аваад, угаагаад, бүрэн  боловсруулалтанд орсон эцсийн бүтээгдэхүүн болгоно. Мөн өвлийн 2, нарлаг 2 хүлэмж зоорьний хамт ашиглалтад орно. Дэлхийн жишигт нийцсэн технологийг өөрийн болгоно. Энэ бүгдийг маань бүх талаар дэмжиж ажилласан ХНХЯ, сайд С.Чинзориг, Азийн хөгжлийн банк, салбарынхандаа талархаж байгаагаа илэрхийлмээр байна.

-Төсвөөс хараат байлгүй сургалтын үйл ажиллагааныхаа хүрээ, чанарыг сайжруулж чаджээ. Санаачилгатай байдал нь "Бизнесийн хурдыг төрд" гэсэн үгийг нотолсон юм шиг санагдаж байна?

-Мэргэжлийн боловсролын ирээдүйн зорилго төлөвлөлтийг хийхдээ зөвхөн төсөв харж битгий суу. Багш ч гэсэн зүгээр битгий суу. Төсвийн найман зуун  мянган төгрөгийн цалингаас гадна үйлдвэрлэлийн орлого ашгаас хамааран хоёр сая төгрөг хүртэл цалинтай байх нэмэлт санхүүжилтийг өөртөө бүтээж болно гэдэг зорилт, мөн үйлдвэр сургалтын дадлагын ажилд шаардлагатай эргэлтийн хөрөнгийг ч төрөөс хараад байх хэрэггүй. Ажлын чанар гүйцэтгэлд өөриймсөг эерэг хандвал бидэнд төсөөлснөөс ч илүү нөөц байдаг. Би сургуулийн захирлаар  ажилласан найман жилийн хугацаанд 5.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулсан. Сургуулийнхаа байдлыг удирдаж байгаа яам болон харьяалагдах газартаа, орон нутгийн удирдлагууддаа бүрэн дүүрэн ойлгуулж өгөх, тулгамдсан асуудлаа цаг алдалгүй тухай бүрд нь зөв тайлбарлах нь менежерийн үүрэг. Мөн сайн хамт олны дэмжлэг хэрэгтэй. Хамт олон маань “Захирал ингэлээ, тэглээ” гэж харахаасаа илүүтэйгээр “Ажил хөөцөлдөөд явах нь байгууллагад хэрэгтэй” хэмээн арын албыг найдвартай үүргээ биелүүлдэг нь төсөв мөнгө, хөрөнгө оруулалт бүрдүүлэх ажилд туйлын нэмэртэй байдаг. 

-Хамт олондоо сэтгэл дүүрэн юм. Багш ажилтнуудынхаа нийгмийн баталгааг нэмэгдүүлэх, амьдралын даван туулах чанарт удирдлага хүний хувьд хэрхэн анхаардаг вэ?

-Багш нар маань жилдээ 3-5 удаагийн мэргэшүүлэх сургалтад сууж мэдлэгээ шинэчилдэг. Энэ жилийн хувьд манай сургуулиас 24 багш Дархан Уул аймгийн ШУТИС-ийн магистрын зэргийг амжилттай хамгаалсан. Мэргэжлийн боловсролын сургуулийн онцлог инженер хүн багшлах эрхийн сургалтад суугаад багшилдаг нөхцөл шаардлага бий. Сурган тал дээр чадваржихад тодорхой хугацаа шаарддаг. Хүн үзэж туулсан туршлагаараа л өсдөг. Бидний зүгээс багш нараа чадавхижуулах илүү чадваржуулах зорилгоор Солонгосын "Wons korea" компанитай хамтран ажиллаж, сүүлийн 3 жил 12 багшийг жил бүр Солонгос улсад туршлага судлуулахаар явуулсан. Мэдээж бусад монголчуудын адил цагийн ажил хийж, цалингийн зээлээсээ боломжоороо багасгах, соёлд суралцах нь тухайн багшид ч, манай байгууллагад ч хэрэгтэй хөтөлбөр болсон.

-Богино хугацаанд мэргэжил олгох, мэргэшүүлэх зэрэгт сургууль ямар бодлого барьж ажилладаг вэ.

-Манай сургууль дадлагад суурилсан сургууль. Хүүхдийн гарыг зүгшрүүлэхийн тулд хэд хэдэн удаа хэрэглэгдэхүүнээ өгөөд эвдүүлэх, засуулж, зүгшрүүлээд түүнд тулгарсан асуудлыг сонсож, зөвлөсний дараа тэд итгэл даахуйц мэргэжилтэй ажилтан болдог. Мэргэжлийн боловсролын сургуулийн хөгжил өдөр өдрөөр өөрчлөгдөж байна. Хөдөлмөр хөнгөвчилсөн техникийн эрин хаяанд ирлээ. Одооны хүүхдүүд төрөлхийн англи хэлтэй, техник сэтгэлгээ хөгжсөн, компьютерыг хэрэглэх чадвартай хүүхдүүдтэй ажиллах шаардлагатай болж байна. Уламжлалт сурган хүмүүжүүлэх арга ухаанаар явбал манай сургуульд хүүхэд ирэхгүй. Оюутангүй сургууль оршин тогтнохгүй. Монгол улс гэхгүйгээр мэргэжлийн боловсролын сургалтын чанар хүртээмж дэлхийд маш хурдацтайгаар өсөж байна. Өнөөдөр 40 настай 55 настай эрт тэтгэвэрт гарсан хүмүүс өөр мэргэжлээр сураад ажиллах нийгмийн шаардлага байгаа учраас ирээдүйд эрэлт хэрэгцээ байгаа. Мөн дээрээс нь мэргэжлийн боловсролын сургуулиудыг төрөлжүүлэн хөгжүүлэх бодлогыг салбар яамнаас баримтлан ажиллаж байна. Манай сургууль хөдөө аж ахуй, газар тариалан, авто чиглэлийн үндсэн гурван мэргэжлээрээ мэргэшихээс гадна хүйсийн тэнцвэртэй байдлыг хадгалахын тулд хоол үйлдвэрлэл, компьютер бичиг хэргийн ангийг тогтвортой хичээллүүлдэг.

-Төрөөс мэргэжлийн боловсрол эзэмшиж байгаа хүүхдийг тэтгэлгээр дэмждэг тухай манай эцэг эхчүүд болон хүүхдүүдэд танилцуулна уу. Мөн өөрийн сургуулийн төгсөгчдийн давуу байдлыг нэрлэвэл?

-Сургуулийн элсэгчид дотуур байр, хоолны зардалд суралцагчдаас нэг ч төгрөг гаргахгүй. Нэмээд нэг хүүхэд сар бүр 200000 төгрөгийг төрөөс тэтгэлэг хэлбэрээр авдаг. Мөн бид ХААИС-тай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Баянчандмань политехник коллежийг 2.5 жил сурч төгссөн хүүхэд ХААИС-ийн 3,4 дүгээр курсэд кредит цуглуулах хөтөлбөрт суралцаж бакалаврын дипломтой төгсөх боломжийг хангасан. Япон улсад дадлагажигч ажилтнаар ажиллах боломжтой. Оюутнууд маань зөвхөн мэргэжил эзэмшээд төгсдөггүй. Давхар хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж, осол зөрчилгүй ажлын байр дээр хэрхэн ажиллах вэ гэдгээ мэддэг болж төгсдөг. Чөлөөт цагаараа хүүхдүүд маань урлаг, спортоор хичээллэж олон олон боловсрол олж авдаг. Жолооны бүх ангилалд А,В,С,Д,Е ангилалын курсэд сууж үнэмлэхтэй болох гэх мэт боломжит зүйл их бий.

-Сургууль төгсөгчдийн хэдэн хувь нь мэргэжлээрээ ажилладаг вэ?

-Төгсөгч өөрөө хүсвэл сургууль төгсөөд шууд ажлын байранд гардаг. Нэг үеээ бодвол ажлын байр элбэг болжээ. Төгсөгчдийн  маань 70–аас дээш хувь нь баталгаатай ажлын байранд зуучлагддаг. Бид ажилд санал болгохдоо итгэл дүүрэн байдаг.

-Таны бахархал юу вэ?

Зах зээлийн шуурганаар аль нэг талыг нь хувьчлалгүй тал тоосгыг нь ч гээгдүүлэлгүй ирсэн ахмад ажилтан багш нараараа бахархдаг. Мэргэжлийн боловсролын салбарыг хөгжүүлэхийн төлөө зэрэгцэн ажиллаж яваа багш ажилчдаараа бахархдаг. Сурч мэдсэн мэдлэгээрээ нийгмийн том ачааг үүрэлцэж байгаа сургуулийнхаа төгсөгчдөөрөө бахархдаг.

 

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.