Дэлхийн даамны холбооноос цар тахлын хөл хорионы үед тамирчдынхаа бэлтгэл сургуулалтыг тасалдуулахгүй байх зорилгоор "Үндэстнүүдийн цом" цахим тэмцээнийг энэ сарын 15-наас наймдугаар сарын хоёрон хүртэл зохион байгуулна. Түргэн тоглолтын төрлөөр болох тус тэмцээнд оролцох Монголын тамирчид тодорчээ. Тэмцээнд өрсөлдөхөөр бүртгүүлсэн даамчдыг олон улсын чансаагаар нь жагсаан эрэгтэй, эмэгтэй тус бүр найман тамирчин сонгон шалгаруулсан байна. Залуу тоглогчдоос бүрдсэн багийг олон улсын их мастер Г.Ганжаргал ахлан оролцох юм.
Нээлттэй ангилалд олон улсын их мастер Г.Ганжаргал, Дэлхийн даамын холбооны мастер Ц.Сүхбат, Ц.Хашчулуун, олон улсын мастер Ц.Отгонбилэг, олон улсын мастер Д.Баттулга, спортын мастер Ц.Цолмон, Дэлхийн даамын холбооны дэд мастер Б.Энхрийлэн, Б.Сүхбат нар өрсөлдөнө. Эмэгтэй ангилалд олон улсын их мастер Б.Мишээл, М.Нямжаргал, Дэлхийн даамын холбооны мастер Э.Хүслэн, Г. Хэрлэнмөрөн, Б.Мөнхжин, Б.Нандинцэцэг, Дэлхийн даамын холбооны дэд мастер Н.Лхагвадолгор, спортын мастер Б.Анужин нар оюунаа сорих гэж байна.
Эх сурвалж: Өнөөдөр сонин
Сэтгэгдэл бичих