2020 оны 6-р сарын 15
17 цаг 51 минут

Орон сууцны зээл авах шат дарааллыг хөнгөвчлөх үнэтэй зөвлөмжүүд

Цар тахал дэлхий нийтийг нөмрөөд буй энэ цаг үед үл хөдлөх хөрөнгө худалдаж авна гэдэг бодлогогүй хүний хийх алхам шиг санагдаж байна уу? Угтаа бол үл хөдлөх хөрөнгө авахад 100 хувь тохиромжтой, таатай цаг үе гэж байдаггүй. Орон сууц худалдаж авна гэдэг гутал авч өмсөхтэй  адилгүй. Энэ бол амьдралдаа гаргадаг санхүүгийн томоохон шийдвэрийн нэг учир нухацтай хандаж, бүх талын мэдээлэлтэй байх нь чухал юм. Хаанаас эхлэх вэ, хэдий хэр хугацаа орох вэ, хэнд хандах вэ гэхчилэн мэдээж олон асуулт бий. Ялангуяа анх удаа байр зээлээр авах гэж байгаа бол бүр ч их судалгаа хэрэгтэй. Орон сууц зээлээр худалдаж авахаар судалж буй хүмүүсийн ажлыг хөнгөвчлөхөөр бид дараах зөвлөгөө мэдээллийг бэлтгэлээ.

Банкны харилцааны менежер буюу бидний нэрлэж заншсанаар зээлийн эдийн засагчтай уулзахаас та судалгаагаа эхлэх хэрэгтэй. Тэд танд хэрэгтэй бүхий л мэдээллийг өгөх болно. Зарим улс оронд анх удаа байр худалдан авах гэж байгаа хүмүүст зориулсан сургалт хүртэл байдаг. Хоёр дахь алхам нь  мөрөөдлийн байрныхаа эрэлд гарч сонголтоо хийх. Энэ бол мэдээж хамгийн их хугацаа ордог,  судалгаа шаардсан, чухал үе шат нь. Үүний дараагийн шат бол холбогдох бүх бичиг баримтаа бүрдүүлж зээлийн хүсэлтийн хамт зээл авахыг хүсэж буй банкныхаа харилцааны менежерт өгнө. Таныг зээлийн шалгуурыг бүрэн хангаж байна гэж үзвэл гэрээ байгуулснаар ажил шувтарч байгаа нь тэр. Хэлэхэд амархан ч чамгүй их ажил болно гэдгийг ойлгож, сэтгэлзүйн бэлтгэлтэй байх хэрэгтэй шүү.

Харин олон дахин явдал чирэгдэл болохгүйн тулд та өөрт ашигтай санал, боломжуудыг судлаарай. Тухайлбал, ХААН Банк тун боломжийн нөхцөлтэй орон сууцны зээл санал болгож буй бөгөөд иргэдийг худалдан авах байраа сонгохоосоо өмнө зээл авах боломжит хэмжээгээ урьдчилан судлуулж батлуулахыг зөвлөж буй юм. Ингэснээр та маш их хугацаа хэмнэхээс гадна зээлийн шийдвэр гарахыг хүлээсээр сонгосон байраа бусдад алдах эрсдэлээс хамгаалагдаж байгаа хэрэг юм. Бэлэн мөнгөтэй хүн байр авахад төдийлөн хугацаа ордоггүйтэй адил та зээлээ батлуулчихсан тохиолдолд байраа сонгосон л бол маргааш нь нүүгээд орно гэсэн үг шүү дээ. Урьдчилаад зээлээ судлуулж, батлуулсан тохиолдолд банкны зүгээс орон сууцаа сонгох хүртэл 3 сар хүлээнэ. Түүгээр ч зогсохгүй эхний сардаа багтаан байраа сонгочихвол дахин орлого нотлох бичиг баримт шаардлагагүй гэдгээрээ давуу талтай.

Орон сууцны зээлийн урьдчилгаа төлбөр аль болох бага байвал зээл хүсэгчдэд илүү таатай байх нь мэдээж. Тэгвэл “Ковид-19” цар тахал, түүний улмаас үүссэн хөл хориотой холбоотойгоор ХААН Банк орон сууцны зээлийн урьдчилгаа төлбөрийг хамгийн багаар тогтоож, үнийн дүнгийн 20 хувийг төлөөд зээл авах боломжийг харилцагчдадаа санал болгож буй юм. Мөн орон сууц, хашаа байшин зэрэг үл хөдлөх хөрөнгө барьцаалсан тохиолдолд урьдчилгаа төлбөргүйгээр зээл авах боломжтой аж.

Өөр нэг анхаарах зүйл нь зээл авахаар судалж байгаа банк тань барилгын болон үл хөдлөх хөрөнгө зуучлалын компанитай холбоотой ажилладаг бол давуу талтай. Завгүй өдрүүдэд өөрт хэрэгтэй бүхий л мэдээллийг нэг дороос авах шиг амар зүйл байхгүй шүү дээ.

Эцэст нь зөвлөхөд, орон сууц авахад тань бүх талын дэмжлэг үзүүлэхэд бэлэн банкийг сонгон үйлчлүүлээрэй. Танд ч бас боломж бий.

 

 

 

 

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Хоол үйлдвэрлэлээс болж хуваарьт нислэгүүд хойшлогдсон асуудалд “МИАТ ТӨХК” гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир тайлбар өгнө үү2 сар 5. 9:27“МИАТ ХХК”-ийн удирдах албан тушаалтнууд шалгагдаад эхэлсэн сургаар МАН-ын цагаан байраар даргын суудалд горилогч нар гүйдэлтэй болжээ2 сар 4. 12:08Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.