2020 оны 6-р сарын 23
8 цаг 30 минут

Монгол Улс иргэдээ чадахаараа татаж байна, битгий улстөржүүлээд бай

"Гадаадад гацсан монголчууд хөдөлгөөн"-ийнхөн гэж өөрсдийгөө нэрлэсэн хэдэн нөхөр өчигдөр МАН-ын байр руу улаан будаг цацаж, баахан дөвчигнөв.  Гадаадад гацсан иргэдээ татаж авчрахыг эсэргүүцэж байгаа хүн Монголд бараг байхгүй.  Хүн бүр л иргэдээ татаж авчрах нь зөв, боломж байвал ирэхийг хүссэн бүх хүнээ л авчраасай гэж хүсэж байна.  Зөвхөн "Гадаадад ганцсан монголчууд хөдөлгөөн" гэж өөрийгөө нэрлэсэн хэдэн хүн үүнийг хүсээд, бусад нь хүсэхгүй, элэг нэгтнүүдээ хүний газар, гүний хошуунд зовж, зүдрээсэй гэж хараагаад байгаа юм огт байхгүй.  Тэд гадаадад гацсан монголчуудын уур бухимдал, зовлон зүдгүүрийг ойлгоод, эрх баригчдад шаардлага хүргүүлж байж болох. Зөв өө, харь оронд мөнгө төгрөггүй, өвчин зовлонтой байгаа хүмүүст үнэхээр хэцүү байгаа. Гэхдээ ингэж шаардлага тавьдаггүй юм аа.  

Байшингийн хаалганд улаан будаг нялаад, сонгуулийн сурталчилгаа хаагдахтай зэрэгцээд орилж, хашгирахаар гол зорилго чинь бүдгэрчихээд байна. Тавдугаар сарын 24-өөс эхлээд бүхий л шатны байгууллага, УОК, Шуурхай штаб, Засгийн газарт шаардлага хүргүүлсэн. Тэгээд хүлээж авахгүй болохоор нь улс төрийн акц хийж байна гэж  аль ч билээ намын Ерөнхий нарийн бичгийн дарга залуу хэлнэ билээ.  Уг нь Монгол Улс иргэдээ чадахынхаа хэмжээгээр л татаж авчраад байгаа.  Тэр ч битгий хэл гадаадад байгаа иргэдээ татаж авчирч байгаа орнууд дундаа Монгол хоёрдугаарт бичигдэж буйг албаныхан хэлж байна. Одоогоор манай улс агаараар 11060, Алтанбулагийн боомтоор 65 мянган иргэнээ татаж авсан гэсэн тоо баримт гарсан байсан. Энэ тэгээд татаж аваагүй гэж хэлэх үү. 

Мэдээж гадаадын улс орнуудад яаралтай ирэхийг хүссэн 10 гаруй мянган монголчууд байна гэсэн. Ер нь ирэхийг зорьж байгаа 20, 30 мянган хүн байна гэж "Гадаадад гацсан монголчууд хөдөлгөөн"-ийнхөн хэлж байна билээ. Тийм ч байх.  Тэднийг болж өгвөл бүгдийг нь авчрахыг л зорьж байгаа гэдэгт итгэлтэй байна. Зургадугаар сард 9 удаа тусгай үүргийн нислэг үйлдлээ. Бүр АНУ, Энэтхэг рүү шууд нислэг үйлдлээ.  Солонгосоос транзит нислэгээр иргэдээ татаж авчрав.  Долдугаар сард 8 удаа тусгай нислэг үйлдэхээр төлөвлөж байна.  Боломж бололцоондоо тулгуурлаж, тусгай нислэг үйлдэж байгаа байх.  

Гэтэл иргэдээ тоосонгүй, гадаадад байгаа иргэд вирус үү гэх гомдол байнга гарч байна. Буруутгах арга байхгүй ээ, үнэхээр зовсон, ядарсан иргэд гадаадад маш олон байгаа. Гэхдээ тэд улс орныхоо боломж бололцоог, тусгаарлах байрны хүрэлцээ, эмнэлгийн багтаамж гээд олон зүйл бий. Тэр болгоноо тооцож л байгаа нь ойлгомжтой. Японд байгаа нэг эмэгтэй нөхцөл байдал ямар байгаа талаар лайв хийсэн байна билээ.  "Гадаадад байгаа монголчууд вирус биш. Японд байгаа иргэд эрсдэлийн үнэлгээ хийсэн. 100 хүнээс 2-т нь л вирус байх магадлалтай. Байгаа гэсэн үг биш шүү, магадлалтай. Энэ бол вирус огт байхгүй гэсэн үг" гэх мэтээр ярьж байсан. Тийм ч байх, үгүй ч биз.  Хэн ч гэртээ, хайртай хүмүүстээ вирус тээж ирээд халдаачихъя гэж бодохгүй. Гэхдээ л эрсдэлийг тооцохгүй байж болохгүй. Гадаадаас ирсэн иргэдээс 19 хоногийн дараа гурав дахь давтан шинжилгээгээр вирус илэрч л байна. Бид чадлаараа сэргийлэхээс өөр сонголт байхгүй. 

Монголд коронавирус гарсан даруйд баячууд, эрх мэдэлтнүүд Монголоос дайжсан. Гэтэл Монгол ганцаараа дотооддоо вирус алдалгүй тэсээд үлдэхээр бүгд буцах дайрч, өвчтэй, зовлонтой, асуудалтай хүмүүсийн урдуур дайрч байна гэх хэл ам ч гарсан. Японд гольф тоглож, өдөр бүр түүх дээрээ зураг оруулдаг байсан баян бизнесмэн тусгай үүргийн онгоцоор Монголдоо ирчихсэн л байна гэж ярих ч хүн байна. Бүр тусгай үүргийн онгоцонд багтахын тулд өндөр хахууль өгөх шаардлага үүссэн  гэх асуудал гарч л байгаа.  Үнэхээр тийм асуудал байгаа бол холбогдох албаных нь хүмүүс анхаарал тавьж, шалгамаар байна. УОК, Шуурхай штабаас асуудлыг зохицуулахаар хичээж байна. Гэхдээ дунд шатандаа асуудлыг замхруулаад, өвчтэй, нэн шаардлагатай, бага насны хүүхэдтэй хүмүүсийг авчрахгүй, дундуур нь мөнгөтэй, эрх мэдэлтэй нөхдүүдийг чихээд байхыг үгүйсгэх аргагүй. 

Өнгөрсөн хугацаанд хэчнээн эрх мэдэлтэй, эд хөрөнгөтөн гадаадаас ирсэн билээ. Тэд үнэхээр нэн шаардлагатай иргэдийн жагсаалтад багтах ёстой байсан уу гэдгийг асуух л хэрэгтэй. Тусгай үүргийн онгоцны нислэг цаанаа хээл хахууль, болохгүй, бүтэхгүй бүхнийг тээж байгаа бол шаардлагатай арга хэмжээг авах нь зөв. Үүний төлөө тэмцвэл тэр жинхэнэ тэмцэл болно.  Ашгүй нэг юм сонгууль нь дууслаа.  Одоо тусгай нислэг, гадаадаас иргэдээ татаж авчрах асуудалдаа сайтар анхаарч, сайтар шалгамаар байна. Үнэхээр нэн шаардлагатай иргэдээ татаж авчирч чадаж байна уу гэдгийг шалгах л ёстой. Тэгээд тусгаарлах байрны хүрэлцээгээ нэмэгдүүлж, тусгай нислэгийнхээ тоог нэмэхэд ч анхаар. Хамгийн гол нь энэ бүхнийг битгий улстөржүүл.  Монгол Улс нөөц боломжийнхоо хэрээр л иргэдээ татаж байна. 

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.