"Гадаадад гацсан монголчууд хөдөлгөөн"-ийн тэргүүн, АН-ын дарга С.Эрдэнийн хүү Э.Одбаяр өчигдөр гадаадад байгаа монголчуудыг эх оронд нь авч ирэхийг шаардсан шаардлагынхаа хариуг авахаар Тусгаар тогтнолын ордон руу улаан будаг цацаж, танхайрсан.
Түүний энэхүү үйлдлийг Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид таслан зогсоож, цагдаагийн хэлтэс рүү авч явсан юм. Улмаар түүний гаргасан үйлдэлд зөрчлийн хэрэг нээн, хариуцлага тооцохоор болжээ.
“Гадаадад гацсан монголчуудын хөдөлгөөн"-өөс 16, 20, 24, 28-ны өдөр болон долдугаар сарын 1-нд "Гадаадад гацсан монголчуудын төлөө" уриатай жагсаалыг зохион байгуулахаар болсноо мэдэгдээд байгаа билээ.
1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
чамтай чамгүй гадаадаас монголчуудаа оруулаад байгаа чи зүгээр дуугуй бай за