Б.Пунсалдулам: Цар тахал дэгдсэн хэдий ч наадмаа зохион байгуулах болсон нь сайшаалтай

Дэлгэсэн тэрлэг шиг тал нутгийн дэнж хотойлгосон “Монгол наадам” болох өдөр хэдийнээ ойртжээ. Хүчит бөх нь барилдаж, хурдан морьд нь уралдаж, харваачид холын зайд цэц мэргэнээ сорих нь эрийн гурван наадмын гол утга учир билээ. Цар тахал дэлхий нийтийг айлгасан хүнд үе хэдий ч үндэсний их баяр наадам долдугаар сарын 11-12-ны өдрүүдэд зохион байгуулагдахаар товлогдсон. Наадам дөхсөн эдгээр өдрүүдэд Монгол улсын мэргэн Б.Пунсалдуламтай танилцаж, сур харваачид бэлтгэлээ хэрхэн базааж байгаа талаар ярилцлаа.

-Хэзээнээс сур харваж эхэлсэн бэ?

-Үндэсний сурын спортоор 11 настайгаасаа эхэлж хичээллэсэн. Хичээллэж эхэлснээс хойш 20-иод жил болох гэж байна.

-2016 онд үндэсний их баяр наадамд түрүүлж, улсын мэргэн цолны болзлыг хангасан. Тухайн үеийн сэтгэгдлээсээ хуваалцаач, ямар мэдрэмж төрж байв?

-Би хүүхэд байхдаа ихэвчлэн аймгийнхаа наадамд түрүүлсэн тохиолдолд л  улсын аваргад оролцдог байсан. Улсын наадамд тогтмол 5-6 жил харвасны дараагаар түрүүлсэн. Тухайн үед үнэхээр сайхан санагдаж, өөртөө итгэж чадахгүй байсан. Тэр үед би нярайлаад удаагүй байсан. Одоо охин маань дөрвөн нас хүрч байна. Нярайлаад удаагүй яг хоёр сарын ойн дээрээ наадамд оролцсон. Бие маш сул, бэлтгэл сургуулилт муу байсан учраас их аз түшсэн, их дурсамжтай мөч байлаа.  

-Сур харваа нь дотроо ямар төрлүүдтэй вэ?

-Одоогоор манайд үндэсний сурын таван төрөл хөгжиж байна. Халх сур бол хамгийн хол зайнаас буюу эрэгтэй 75, эмэгтэй 65 метрээс 40 сумыг харвадаг. Урианхай сур гэдэг нь арай ойрын зайнаас, хүндэвтэр сурын байг онодог. Нэлээд хүнд нум сум барьж харвадаг. Буриад сурын харваа бол 64 сумыг хоёр зайнаас харвадаг. Сүүлийн үед зэвт болон холч харваа зэрэг харвааны төрлүүд хөгжсөөр байна.

-Таны хувьд аль төрлөөр нь түлхүү харвадаг вэ?

-Миний хувьд эхнээсээ л халх сурын харваагаар хичээллэж эхэлсэн. Одоо ч хэвээрээ. Өнгөрсөн жил наадмаар анх удаа буриад сурын төрлөөр харвасан. Тэр жилээ улсын наадамд тавдугаар байранд орж, буриад сурын спортын мастер цолны болзлыг хангасан.

-Танай гэр бүлийн хүн тань сурын харваагаар хичээллэдэг гэсэн?

-Бид хоёр сурын зурхай дээ танилцсан. Хоёулаа хүүхэд байхаасаа харвасан юм. Манай нөхөр халх, урианхай сурын спортын мастер, улсын мэргэн цолтой. Бүх тэмцээн уралдаан бүрт хамтдаа оролцож, бэлтгэл сургуулилтаа хийхэд амар байдаг. Бие биедээ зөвлөж,  нэгийгээ тулж түшихээс авахуулаад давуу тал их байдаг. 

-Ер нь эмэгтэй хүн, эрэгтэй хүн хоёр харвахад тодорхой хэмжээнд ялгаа гардаг байх?

-Хүч тэнхээний хувьд ялгаатай. Тохирох зай нь түүнийгээ дагаад хол байдаг. Өөр ялгаа гээд хэлчхээр зүйл байхгүй. Эрийн гурван наадмаас эмэгтэйчүүд оролцдог нэг төрөл нь сур харваа байдаг. Эмэгтэй уяачид байдаг гэж би сонссон. Сүүлийн жилүүдэд харваа маань маш хүчтэй хөгжиж байна. Ерөнхийлөгчийн зарлиг гарсантай, улсын баяр наадмын хуульд нэмэлт өөрчлөлт орсноор маш эрчимтэй ихэссэн. Сурын спортоор улс гэлтгүй бусад тэмцээн уралдаанд тогтмол харвадаг байсан 400-500 сур харваач байсан бол одоо 1000 дөхөж байна. Сур харвааг сонирхох болсон хүмүүс ч ихэссэн.

-Сур харвааг хүмүүс ихээр сонирхох болсонд юу нөлөөлж байна гэж харж байна вэ. Мөн ач холбогдлыг нь хэрхэн тодорхойлох вэ?

-Хүмүүс эрүүл мэнддээ анхаарч, үндэсний ёс уламжлалаа дээдэлдэг болсонтой холбоотой юм болов уу л гэж хардаг. Бахархал шүү дээ, сур харваа гэдэг чинь. Хотжсон суурин амьдралтай хүмүүс маань хөдөлгөөний дутагдал гэх мэт сөрөг үр дагаврууд их байдаг. Гэтэл сурын харваа нь өдөрт 40-50 сум тавина гэж бодоход бүхэл өдөржингөө л 65-75 метрийн зайндаа нааш цааш байнга холхидог. Ийм ч учраас хөдөлгөөний дутагдалд орно гэсэн асуудал гарахгүй гэсэн үг.

-Сур харваагаар хичээллэж байгаа эмэгтэй хүмүүст хүндрэл, хэцүү үе байдаг уу?

-Эмэгтэй хүнд эрэгтэй хүнийг бодвол хүндрэл учирна гэсэн зүйл байдаггүй. Зөвхөн хүч бяр гэхээсээ илүү оюун санаа, өөрөө өөрийгөө хянаж сурах зэрэг сэтгэлзүйн бэлтгэл маш чухал байдаг. Сэтгэлзүйгээ хэн сайн жолоодож, хянаж, бэлтгэл сургуулилтаа сайн хийсэн нь л амжилт үзүүлэх боломжтой.

-Сонирхсон хүн бүр сур харваагаар хичээллэх боломжтой юу?

-Сурыг 8 настай балчраас наян настай буурал ч харвах боломжтой. Тэтгэвэрт гарсан хойно оо үндэсний сурын спортоор хичээллээд улсын мэргэн цол хүртэж байсан хүн байдаг. 70 насандаа Ховдын  бүсийн чуулга харваагаар маш их хуй салхитай байсан юм. Тэгэхэд 32 онож, спортын мастер цолыг хүртэл хангаж байсан тохиолдол байна.

Балчир насны хүүхдүүд багаасаа сурын спортоор хичээллэж эхэлж байна. Улсын баяр наадамд балчир насны харваа болдог. Энэ жил цар тахал дэгдсэнтэй холбоотойгоор хүүхдийн харваа болохгүй.

“Манайд 1000 харваачаа нэг дор хүлээн авч, харвуулах зай талбай хомс байна”

-Сур харваачдын хувьд бэлтгэл хэзээнээс эхэлдэг вэ, энэ жилийн наадмын бэлтгэлээ хийж эхэлсэн байгаа юу?

-Хүмүүс янз бүрээр л тайлбарлах байх. Сур харваачдын бэлтгэл наадмын маргаашаас нь л эхэлдэг. Зөвхөн наадам гэлтгүй бүх тэмцээний дараагаар өөрийн ямар алдаа гаргасан гэдэгтээ тамирчин өөртөө анализ хийж, дараагийн удаад хэрхэн алдахгүй байх вэ гэдгээ боддог. Энэ нь нэг ёсны сэтгэлзүйн бэлтгэл.

Яг наадмын бэлтгэлийн хувьд 10-20 хоногийн зайнд багууд маань бөхчүүдийн адил гал болж бэлтгэлээ хийдэг. Нутаг нутгаараа, клуб спорт хороогоороо гал болж бэлтгэлдээ гардаг. Энэ жилийн хувьд Өвөрхангай аймгийн нэгдсэн харваачдын холбооныхонтойгоо бэлтгэлд гарах гэж байна. Мөн энэ жил Асашорью Дагвадорж аварга маань үндэсний бөхийн холбоог тэргүүлж явдаг. Энэ жилээс сурын холбоогоо давхар дэмжиж ажиллая хэмээн бидний саналыг хүлээн авч, цаашид залж чиглүүлж, удирдан ажиллахаар болсон. Энэ жил Их Монголын хүчтэн дэвжээ болон Өвөрхангай аймгийн үндэсний сурын багийн 30 гаруй харваач Төв аймгийн Батсүмбэр сумын Цагаан нуга хэмээх газар бэлтгэлд гарахаар болоод байна.

-Энэ жил дэлхий нийтэд цар тахал дэгдсэнтэй холбоотойгоор үзэгчгүйгээр наадам зохион байгуулахаар шийдвэр гарсан. Мэдээж наадмын аль ч төрөлд үзэгчдийн алга ташилт, уухай түрлэгээр урамшдаг шүү дээ. Үзэгчгүй наадам зохион байгуулна гэх шийдвэр ямар санагдаж байгаа вэ?

-Сүүлийн хэдэн жилүүдэд наадмын сур харваа гурван өдөр үргэлжилж байгаа. Урианхай сурын харваагаар эхэлж, буриад, хүүхдийн харваа, үндэсний сурын халх харваа гэх дарааллаар үргэлжилдэг. Гурван өдөр харвахдаа өглөө ч бай орой ч бай харвана. Нар хур тэгширсэн сайхан наадам болж байна гэдэг шиг наадмын нэг өдөр нь заавал бороо ордог. Цаг уурын ямар ч нөхцөлд гурван өдөр сунаж харвадаг байсан. Бидний нум нь байгалийн түүхий эдээр хийгдсэн учраас агаарын чийг, температур гэх мэтчилэнг бүх хүчин зүйлсээс шалтгаалан нэг хараагаар харвадаггүй. Байнга сум гаргах өнцгөө өөрчлөх шаардлагатай болдог. Энэ жилийн хувьд хоёр өдрийн туршид үзэгчгүйгээр харвана гэсэн учраас сэтгэлзүйн хувьд бэлтгэлтэй байгаа. Учир нь наадмаас бусад уралдаан тэмцээнүүд үзэгчгүй болдог юм.

-Улсын их баяр наадамд хүүхдийн сур харваа зохион байгуулагдах болсон. Энэ нь сүүлийн жилүүдэд сур харвааг хүүхэд залуус ихээр сонирхох болсны илрэл болов уу. Ер нь хүүхдийг багаас нь сурын харваагаар хичээллүүлэх нь ямар ач холбогдолтой вэ?

-Сур, шагайн харваа нь хүнийг төлөвшүүлэх, тэсвэр хатуужилд сургах онцлогтой байдаг. Хөдөлгөөн ихтэй хүүхдүүдээ хүмүүс маш их авч ирж өгдөг. Сур харваж сурахад хувь хүний зүгээс маш их тэвчээр, хатуужил шаарддаг.

-Сур харваачдад бэлтгэл хийх талбай болон бусад хэрэгцээтэй зүйлс нь хангалттай байж чаддаг уу?

-Улсын чанартай тэмцээнд харвадаг 1000 гаруй харваач нар байдаг .Улсын наадам зохион байгуулагдахад талбайн хүрэлцээ муутайгаас болоод нэлээн шахаж зогсдог. Үүнтэй холбоотойгоор гурван өдрийн турш харвана гэж тооцоод 540 харваачийг оруулдаг. Одоохондоо манайд 1000 харваачаа нэг дор хүлээн авч, харвуулах зай талбай хомс байна.

-Таны хувьд цаашид тавьсан зорилго юу байна вэ?

-Би өөрөө физикийн багш мэргэжилтэй. Мөн үндэсний сур харваагаа хүүхдүүдэд зааж сургахыг хүсдэг. Өөрийгөө бусдад зааж сургах бүрэн чадвартай болсон гэж дүгнэсэн үедээ хүмүүст зааж сургаж, үндэсний бахархал болсон өв уламжлалыг түгээн дэлгэрүүлэхийг хичээх болно. Харваач хүн бүрийн дотор ийм зорилго байдаг болов уу гэж бодож байна. Мөн сур харваагаа илүү сайжруулж, олон сайхан наадмын айраг түрүүг авахыг мөрөөдөж, түүнийхээ төлөө хичээсээр байгаа.

-Үндэсний их баяр наадам болох өдөр ойртсоор байна. Ер нь наадам хийх шийдвэрт ямар байр суурьтай байгаа вэ, ард түмэндээ хандаж юуг хэлэх вэ?

-Дэлхий нийтэд цар тахал дэгдсэн хэдий ч үндэсний их баяр наадмаа хийх гэж байгаа нь сайшаалтай санагдаж байна. Олон хүний сэтгэлийг чилээсэн халдвар хурдан арилж, хүн бүр сэтгэл тэнүүн амьдраасай гэж хүсэж байна. Үндэсний их баяр наадам ч дөхлөө. Ард түмэн минь сайхан наадаарай.  

2
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

172.56.42.182Зочин   • 2020, 6 сарын 27. 2 цаг 27 минут

Mongol suriin darhlaa aldagdaad bait suriin argachilalaar buudaad 30 garan jil boljiina ingej halh suriin harvaanii ner hundiig gutaah baga yastnuud olshirch

103.68.107.106bm   • 2020, 6 сарын 26. 12 цаг 54 минут

ta nar nargij bwal ontsgoi bdal zarlasan ue hamaagui yu, neg jil onjloo gehed uhlee yuu

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.