Парламентын 8 удаагийн сонгууль өнөөдөр өглөө 07:00 цагаас орон даяар эхэллээ. Энэ удаагийн сонгууль улсын хэмжээнд 29 тойрогт өрнөнө. Тэгвэл өнөөдөр Төрийн гурван өндөрлөг хаана, хэзээ саналаа өгөх мэдээллийг хүргэж байна.
Ерөнхийлөгч Х.Баттулга Баянзүрх дүүргийн 23 дугаар тойргийн 8 дугаар хэсгийн хороо буюу Ерөнхий боловсролын 48 дугаар сургуулийн зааланд очиж саналаа өгөх аж. Цаг нь тодорхойгүй байна.
Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүх мөн Баянзүрх дүүргийн 23 дугаар тойргийн 8 дугаар хэсгийн хороо буюу Ерөнхий боловсролын 48 дугаар сургуулийн зааланд очиж саналаа өгнө. Тэрбээр 11:40 цагт саналаа өгөх юм байна.
Тэгвэл УИХ-ын дарга Г.Занданшатар Баянхонгор аймгийн 3 дугаар тойрогт саналаа өгөх ажээ.
Сэтгэгдэл бичих