Испанийн Ла лигийн 31 дүгээр тойргийн зарим тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. Энэ тойрогт хүснэгтийн тэргүүн байрыг "Реал"-тай булаалдаж буй "Барселона" клуб талбайдаа "Атлетик" багийг хүлээж авч, 1:0-ээр буулгаж авлаа. Ингэснээр 68 оноотой болж, хүснэгтийг тэргүүлж эхлэв. Өнөөдөр "Реал" хожих эсэхээс шалтгаалж байр өөрчлөгдөх магадлалтай. Тоглолтын хувь заяаг шийдсэн цорын ганц гоолыг Ракитич 71 дэх минутад оруулсан юм.
Тэгвэл хүснэгтийн гуравдугаар байрт бичигдэж байсан "Атлетико Мадрид" клуб энэ тойрогт "Леванте"-гийн талбайд зочилж, 0:1-ээр буулгаж авлаа. Ингэснээр 55 оноотой болж, гуравдугаар байраа хадгаллаа. Тоглолтын хувь заяаг шийдсэн ганц гоолыг Бруно Гонсалес оруулжээ.
Сэтгэгдэл бичих