УИХ-ын сонгуулийн 8 дахь удаагийн сонгуулийн санал хураалт дуусаж, дүн гаргах явц өрнөж байна. Тэгвэл Орхон аймагт өрсөлдөж байгаа Хууль зүйн сайд Ц.Нямдорж одоогийн байдлаар 5 дугаарт жагсаж байна. Орхон аймаг 38 хэсгийн хороотойгоос 34-ийнх нь дүн ирсэн.
Одоогоор Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут тэргүүлж яваа бол Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг хоёроор, МАХН-аас С.Ганбаатар гурваар гарахаар байна. Харин Ц.Нямдорж таваар бичигдэж, унаж байна.
Сэтгэгдэл бичих