2020 оны парламентын сонгууль болж өндөрлөлөө. МАН ялалт байгуулна гэсэн таамаг, хүлээлт олон хүнд байсан. Харин Ардчилсан намыг арай ингэтлээ "шал арчина" гэж төсөөлөөгүй биз ээ. Таамаг ёсоор АН-д 20 суудал өгчихөөд байлаа. Гэвч эцсийн дүндээ 11 суудалтай л үлдэж, дарга С.Эрдэнэ, Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн Р.Амаржаргал тэргүүтэй лидер гэгдэж болохоор хүмүүс нь бүгд ялагдлаа.
Тэгвэл АН-ын гишүүн болох Цагааны Оюундарь өөрийн твиттер хуудсаараа дамжуулж намаа эрүүлээр шүүмжлэв. Тэрбээр "АН-д бүрэн шинэчлэл биш, АН-ыг институци болгож зохион байгуулах манлайлагч хэрэгтэй. 30 жил өөрсдийгөө "лаг" гэж бодсон хэдэн нөхдийн хаалттай клуб байлаа ш дээ" хэмээн жиргэв.
6 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Алтан хуягийн засгийг унагааж өөрсдийнхөө уналтын замыг зассан БҮЛЭГЛЭЛ хэсэгхэн нөхөдийн балаг
Чухам том Лаг байсан биз дээ
Чи дунд нэг хэсэг далчиганаа даа
Энэ байдал МАНд бас байгаа унах цаг ирнэ шүү.Гэхдээ ардын нам алсаас нь залуу их хурлын гишүүдээр сэлбээд шинэчлээд байх шиг байна.Залуу гишүүд нь хордчихгүй л байгаасай.урд 4н жилд манын залуу гишүүд маш зөв тэсрэлт хийсэн тэдний гавьяаг ман үнэлэх ёстой..Ард түмэн үнэлчихлээ ш дээ.
оюндари таал энэ намийг удирдах чадвартай хун шуу. энэ намийг алтангадсийнхан гэж гончигдорж .алтанхуыг гэсэн.мунгний булэглэл устгсан шуу та одоо энэ булэглэүүдий хэнни хэн бэ гэдгийг сайн мэдэх хуний хувид тушиг болох хумуустэгээ залуу уээ хамтруулаад энэ намаа удирдвал сайн байна ардчилсан холбооний шудрга анхдагч нараасаа зувэлгээ аваад таал намаа тордож аваарай.
Чи Монгол хүн мөн үү.Бичсэн зүйл чинь бүгд алдаа, ичих булчирхай байна уу?