2020 оны 6-р сарын 25
11 цаг 25 минут

Зургадугаар сарын 25 АН-ын шинэчлэгдэж эхлэх өдөр байгаасай

Парламентын 8 дахь удаагийн сонгууль өндөрлөж, МАН үнэмлэхүй ялалт байгууллаа.  АН ялна гэж итгэж байсан гэж худлаа яриад яах вэ. Гэхдээ арай ч 11-хэн суудалтай л үлдэж, бүлэг байгуулахаас хэтрэхгүй гэж төсөөлсөнгүй.  Ядаж л 20, цаашлаад 25 суудал авна гэж бат итгэж байсан юм. Гэвч “бут цохиуллаа”, бөхөөр бол цэвэр савууллаа. 2016 оны сонгуулийн үр дүнгийн дараа АН-ын гэх сэтэртэй Баабар гуай “МАН-ын мөхөл, АН-ын мандан бадралын эхлэл боллоо” гэх маягтай юм ярьж байсан.  Гэтэл 2020 оны сонгуулиар мандах гээд байсан АН харин ч бүр шавартай хутгалдаж, шалдаа бууж, шараа боллоо.  Бүр АН-ын мөхөл болох нь уу ч гэж халагламаар.

МАН өрсөлдөгч хүчнүүдээсээ бодлогоороо эрс ялгарч, Монголыг хөгжүүлчихсэндээ ялчихсан юм биш.  Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн манлайлал ард иргэдийг өөртөө дэндүү сайн татаж чадлаа. Монголын ард түмэн шударга ёсыг маш ихээр хүсэмжилж буйн илрэл энэ.  Шударга ёсны төлөөх тэмцлийг үргэлжлүүлж чадна гэж итгэж У.Хүрэлсүхийн багийг дэмжлээ. Мөн хүчтэй лидер, удирдагчийг хүсэж байгааг ч харууллаа. Гэтэл АН-д ганцхан У.Хүрэлсүх гэдэг хүний өөдөөс өрсөлдөх хүн битгий хэл баг байж чадсан уу.  Намын толгойд гарчихсан С.Эрдэнэ болоод түүний эргэн тойрныхон Монголын ардчиллыг, ардчилсан намын хавдар нь болчихлоо. Наана нь нэг хүн Монголд шударга ёс тогтоох тухай яриад, 60 тэрбумынхан гэгдэх нөхдүүдийг зайлуулаад, ЖДҮХС-тай нэр холбогдсон хүүмүсээ бараг л нэр дэвшүүлсэнгүй. Дээрээс нь утаа, коронавирустэй холбоотойгоор ч нэр хүнд нь нэлээд өслөө.

Гэтэл АН-ын дарга С.Эрдэнэ иргэд, сонгогчдын итгэлийг хүлээж, сэтгэлийг хураах юу хийв.  Шударга, илэн далангүй, шулуухан үгтэй байж болно. Гэхдээ гадаадад гацсан иргэд нь зовж, зүдэрч байхад “Гаднаас вирус авчирлаа” гэж шууд хэлдэг тэнэг хүн гэж байх уу. Сонгууль болох гэж байхад бүхэл бүтэн намын дарга хүн шүү дээ.  Ердөө л ганцхан үг АН-ыг тэр чигээр нь сүйрүүлчихлээ.  АН ялалт байгуулбал С.Эрдэнэ гэдэг Ерөнхий сайдтай болно. Одоо ингэж ярьж байгаа хүн хэрвээ Ерөнхий сайд болчихвол Засгийн газар иргэдээ татахгүй юм байна гэсэн ойлголтыг иргэдэд өгчихсөн. Ийм мэдрэмжгүй, ааш авир муутай хүнээр удирдуулсны гор энэ.  С.Эрдэнэтэй явахгүй юм байна гэдгээ мэдээд, мань эр өөрөө ч тэрийгээ мэдрээд, АН ялбал Р.Амаржаргалыг Ерөнхий сайд болгоно гэж мэдэгдсэн ч нэгэнт оройтсон байсан.  АН-д лидер, хүчтэй удирдагч алга. Бүх томчууд нь Монголыг "цөлмөсөн" асуудалд нэр хутгалдаад дууссан.  

Ерөөс  сүүлийн 8 жил АН талцаж хуваагдаж, “байлдсан”-ыхаа горыг хоёр сонгууль дамнаж амслаа.  2012 онд олонх болчихоод, түүхэн дэх хамгийн үр бүтээлтэй ажиллаж байсан “Шинэчлэлийн” гэх тодотголтой Н.Алтанхуягийн Засгийн газрыг унагаж, Ч.Сайханбилэг гэх “хүүхэлдэй”-гээр Ц.Элбэгдорж хүссэн бүхний хийлгэсний хар гай.  Уг нь намаа шинэчилнэ гэж 2016 оноос хойш баахан төвчигнөсөн. Шинэчлэл нь С.Эрдэнийн эргэн тойрон дахь хүмүүсийг намд оруулсных. Фракци нь алга болсон гэж 4 жил худлаа ярьсан. Дүр эсгэсэн шинэчлэл дээр нэмээд дөвчигнөхөөс өөрийг мэдэхгүй даргатай байсных нь дүнг ард түмэн тавиад өглөө.  Хуваагдал, тэмцэл нь алга болоогүйг сая сонгуульд нэр дэвшүүлэх хүнээ сонгосон сонголт нь л харууллаа. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж болоод Худалдаа хөгжлийн банкны төлөөлөл гэгдэх олон хүн нэр дэвшсэн. Бүгдийг нь ард иргэд унагалаа.  Чухал хүмүүсээ жийж үлдээснийхээ горыг ч амсав.

Зайлуулаад байсан Н.Алтанхуяг нь Орхон аймгаас ногоон гэрлээр гарч ирлээ, бие даагаад шүү дээ.  Гэтэл залуусынхаа боломжийг хулгайлж, өөрөө тойргоо сонгож авсан гэх З.Энхболд нь унав. Ард түмэн сонголтоо хийдэг л юм байна. 

АН-д олон шилдэг залуучууд байгаа.  Лу.Гантөмөрийг нөгөө сүмо барилдаг нөхрийн оронд Сонгинохайрханд өрсөлдүүлсэн бол нэг суудал авчрах ч байсан юм бил үү. З.Энхболдын туслах маягтай л гүйгээд байсан О.Батхандаас Ц.Оюундарь нь хамаагүй жин дарах улстөрч. Гэтэл Зи даргын татаасаар оруулж ч байх шиг. Хан-Уулд Т.Энхсайхан гэх тэмцэгч гэж өөрийгөө нэрлэсэн хүүхний оронд дэвшүүлчих хүн олдохгүй л байв гэж.  Энэ мэтээр тоочоод байвал их. Дээрээс нь 100 саяын дэнчин нэрмээс боллоо.  Одоохондоо Монголын ард түмэн намын санхүүжилт энэ тэрийг нарийн ойлгохоор болчихоогүй байна. Тийм байхад мэдрэмжгүйтээд, нэг хүнээс 100 саяыг татаж байгаагаа зарлаж энэ тэр. Баахан залуучуудаас 100 саяыг татчихаад, "жийчихээр" яаж бүтэх юм бэ. Тэд чинь гомдож л таараа.  

АН-ын эмэгтэй шилдэг гишүүдийн нэг Ц.Оюундарь “АН өнгөрсөн 30 жилд өөрсдийгөө “лаг” гэж бодсон хэдэн хүмүүсийн хаалттай клуб байлаа” гэж намаа дүгнэсэн. Оносон зүйрлэл. Одоо өөрсдийгөө ардчиллын “Алтан хараацай” гэж ялархсан, энэ намын лидер гэж эндүүрсэн хүмүүсээс салах цаг болсон. Жинхнээсээ шинэчлэл хэрэгтэй байна. Тэр шинэчлэлээ өнөөдрөөс эхлүүл. С.Эрдэнэ огцрох өргөдлөө өгч, зайгаа тавьж өгснөөр энэ намын шинэчлэлийг эхлүүлэх хэрэгтэй. Жинэхэнэ шинэчлэл шүү.  Түүнээс биш худлаа дүр эсгэсэн юм хийгээд, хуучуул нь дотроо хувааж авцгаах биш.  Тэгэхгүй бол МАН-тай өрсөлдөхүйц, тэдэнд ажлаа хийхийг сануулах сөрөг хүчин нь АН биш МАХН, цаашлаад ХҮН ч болж магадгүй байх.  Ардчиллын үнэ цэнийг илүү ойлгуулдаг, тэр чиглэлийн үзэл баримтлалаа илүү мэдэрдэг АН-аа булшлагдахыг хармааргүй байна.  

2
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

88.116.92.142mnbvc   • 2020, 6 сарын 25. 19 цаг 03 минут

tiimee luivarchdaasaa saly jinhene shinchlel heregtei bna

58.142.72.50Зочин   • 2020, 6 сарын 25. 18 цаг 37 минут

АН бөх дуучин Эрдэнэ гурваасаа салах цаг иржээ

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.