2020 оны 6-р сарын 26
10 цаг 00 минут

С.Начин: Амьдран буй цаг хугацаандаа ядаж гурван сайхан шүлэг үлдээчих юмсан гэж боддог

Үндэсний тэргүүлэгч www.zaluucom.mn сайт “Номын хавчуурга” утга зохиолын подкастынхаа дөрөв дэх дугаарыг уншигч, сонсогч та бүхэнд толилуулж байна. Энэ удаагийн зочин  Гомбын Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч Сайнжаргалын Начин. Тэрбээр 2011 онд дөнгөж 20 настайдаа “Болор цом” яруу найргийн наадамд оролцож явсан түүхтэй. Мөн 2010 онд хайрын шүлгийн “Цагаан уул” наадамд түрүүлж байсан удаатай юм. МУИС-ийн оюутан байхдаа өөрийн гэсэн өнгө аясаараа ялгарч байсан гэсэн үг. Тэгвэл оюутан ахуй цагаас нь хойш даруй 10 жил өнгөрөхөд түүний дотоод ертөнц хэрхэн өөрчлөгдсөнийг дэлгэхийг зорилоо. 

  Яруу найрагч С.Начингийн оролцсон подкастын онцлох ишлэлүүд

-Дурлал хүнийг яруу найрагч болгодог гэж уншиж байсан. Тэр үгтэй санал нийлдэг.

-Би 10 дугаар ангиасаа шүлэг бичиж эхэлсэн. Шүлэг, яруу найрагтай холбогдоод 15 жил болж байна. Одоо л уран зохиолыг ойлгож эхлэх гэж байна гэж дотроо боддог.

 

-Би яруу найргийг залуу насандаа л бичдэг гэдэгтэй санал нийлдэггүй.

-Аль сайн өөрийгөө хөгжүүлж чадсан нь, бусдыгаа сайн уншсан нь, үе үеийн төлөөлөө хүндэлж чадсан нь уран зохиолд үлддэг юм болов уу гэж боддог.

 

-Хамгийн өргөн мөрөн чимээгүй урсдаг гэдэг үг байдаг. Түүнтэй адилхан чимээгүйхэн, зөнгөөрөө бичиж, туурвиж байгаад номоо нэг өдөр гаргана. Тэр өдөр нь дөхөж байгаа.

-Шүлэг, яруу найраг бичнэ гэдэг зүгээр нэг тоглоом биш гэж санагддаг болоод удлаа. Оюутан ахуйн дэрвүүн хүслээр биш илүү буурь суусан, гэхдээ юунд уягдахгүйгээр, цаг хугацаанд хүлэгдэхгүйгээр нямбай чамбай ном гаргахыг хүсэж байна.

 

-Хамгийн сайн найз бол ном гэдэг үгтэй эвлэрч байгаа.

-Яруу найраг миний хувьд мэдрэмжийн хослол болон үнэн зүрхний дуулал байх ёстой гэж бодож байна.

 

-Бичихээс гадна үзэх кино, унших ном, сонсох хөгжим маш их байна. Тэр бүхнийг оюун санаандаа шингээж авахыг нэн тэргүүний зорилго болгож байна даа.

-Яруу найрагчид бид амттай ертөнцид аялж, амттай шаналдаг хүмүүс

 

-Би яруу найрагт ухаан зарах хэрэггүй л гэж боддог. Хэт ухаан зарвал хэцүү санагддаг.

-Би энэ уран зохиолд өөрийгөө олох гэж яваа тагш барьсан, хаанаас ч юм олсон мод тулсан бадарчин. Тэр тагшаараа яруу найраг гэдэг булгаас өөрийнхөө хэмжээнд ус ууж байгаа.

 

-Би цор ганцхан учраас зөвхөн өөрийн цор ганц яруу найргийг бүтээх ёстой гэж боддог.

-Амьдран буй цаг хугацаандаа ядаж гурван сайхан шүлэг үлдээчих юмсан гэж боддог, үүнийгээ нуулгүй хэлмээр байна. Яруу найраг бичиж байгаа хүн болгонд ийм хүсэл, мөрөөдөл байдаг байх. 

 

-Ганцхан гайхамшигтай мөрийг олчих юмсан гэж голдоо ортол цангаж байгаа яруу найрагчдыг би харж байсан. Түүн шиг яаж ийж байгаад үлдэх сайхан шүлэг биччих юмсан гэж боддог. 

2
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

203.91.115.52Зочин   • 2020, 6 сарын 26. 11 цаг 14 минут

Тийм дээ, хямралын эсрэг бидний буурай үндэстний хийж чадах ганц зүйл шүлэг туурвих. Ганц зуу татчихаад энэ ажилдаа орох ч үнэн бахтай даа.

202.21.113.238Зочин   • 2020, 6 сарын 26. 12 цаг 35 минут

Шүлэг бичихэд хямрал ямар хамаа байна аа. Бүр нэг шүүмжлэхээс өөрийг мэдэхгүй шүүмжлэлээр хамуурчихсан хогийн хогнууд байх юм аа. Хямралын эсрэг ажиллангаа шүлэг бичиж ч болно.

Шинэ мэдээ

Хоол үйлдвэрлэлээс болж хуваарьт нислэгүүд хойшлогдсон асуудалд “МИАТ ТӨХК” гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир тайлбар өгнө үү2 сар 5. 9:27“МИАТ ХХК”-ийн удирдах албан тушаалтнууд шалгагдаад эхэлсэн сургаар МАН-ын цагаан байраар даргын суудалд горилогч нар гүйдэлтэй болжээ2 сар 4. 12:08Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.