2020 оны 6-р сарын 27
10 цаг 00 минут

Тойм: МАН үнэмлэхүй ялалт байгуулж, бие даагчид, МАХН сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрсөнгүй

Өнгөрч буй долоо хоногт улс оронд өрнөсөн чухал үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.  Үндсэндээ сонгууль өнгөрч байгаа долоо хоногийн хамгийн чухал сэдэв байлаа. Мөн сонгуулийн үр дүнг эсэргүүцэж байгаа бие даагчид, зарим нам эвслийнхний мэдэгдэл ч шуугиан тариад амжлаа. Түүнээс гадна, Монгол Улс анх удаа АНУ руу шууд нислэг үйлдэж, иргэдээ авчирсан нь яах аргагүй онцлох үйл явдал байв. 

Үйлчилгээний газрууд 00:00 цаг хүртэл ажиллах боломжтой боллоо 

Дэлхий дахинд ковид-19 цар тахлын улмаас хаа сайгүй хөл хорио тогтоогоод байгаа билээ. Манай улс ч гэсэн үйлчилгээний газруудад цаг зааж, кино театр, баар, пабыг хаачихаад байгаа. Тэгвэл энэ долоо хоногийн даваа гарагт нийслэлээс шийдвэр гаргаж, үйлчилгээний газруудыг 00:00 цаг хүртэл ажиллуулах шийдвэр гаргасан билээ. Ингэснээр өчигдрөөс кафе, зоогийн газар, согтууруулах ундаагаар үйлчлэх зарим газрууд 00:00 цаг хүртэл ажиллахаар боллоо. 

Монгол Улс анх удаа АНУ руу шууд нислэг хийлээ 

Монгол Улс  зургадугаар сард нийтдээ 10 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэж, 2000 гаруй иргэдээ гадаадаас татаж авчирсан билээ. Тэр дундаа анх удаа АНУ руу тусгай нислэг үйлдэж, 254 иргэнээ эх оронд нь авчирлаа.  Монгол Улсын Засгийн газар, ард түмнээс АНУ-ын Засгийн газар, ард түмэнд нэг удаагийн хамгаалалтын 60 мянган ширхэг өмсгөлийг уг тусгай үүргийн онгоцоор тээвэрлэн зургаадугаар сарын 21-ний өдөр албан ёсоор хүлээлгэн өгсөн юм. Буцахдаа иргэдээ авчирснаас гадна,   үлэг гүрвэлийн олдворууд тээвэрлэн ирсэн билээ.  

МАН 62 суудал авч, үнэмлэхүй ялалт байгууллаа

Монгол Улсын Их хурлын 8 дахь удаагийн сонгууль өнгөрсөн лхагва гарагт боллоо. Энэ удаагийн сонгуульд 14 нам, 3 эвсэл, 121 бие даагч өрсөлдсөн.  Тэгвэл сонгогчдын нэрийн жагсаалтад 2003969 хүн бүртгүүлснээс 1475675 саналаа өгч, ирц 73.65 хувьтай байлаа.  Сонгогчид МАН-д 62 суудал өгсөн бол АН 11-ийг авсан. Харин "Та бидний эвсэл", "Зөв хүн электорат" эвсэл тус бүр 1, бие даагч 1 суудал авсан юм.  

Коронавирусээр өвчилсөн нийт тохиолдол 219, эдгэсэн 170 

Коронавирусээр өвчилж буй хүний тоо болоод эдгэрсэн өвчтөний тоо өдөр өдрөөр нэмэгдсээр байна. Өчигдөр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Зургаадугаар сарын 25-нд гурван лабораторид нийт 171 хүнд шилжилгээ хийхэд 168 хүнд коронавирус илрээгүй. Харин гурван хүний шинжилгээнд коронавирус илэрсэн байна. Зургаадугаар сарын 25-нд Москва-Улаанбаатарын онгоцоор ирсэн 21-23 насны, хоёр эрэгтэй, нэг эмэгтэй оюутнуудад вирус илэрлээ. Ингээд нийт батлагдсан тохиолдол 219 болсон бол үүнээс 170 хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гарсан. ХӨСҮТ-д 49 хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 42 хүн хөнгөн, 7 хүн хүндэвтэр байгаа. Чихрийн шижинтэй нэг, жирэмсэн нэг эмэгтэй байгаа" хэмээсэн юм. 

Бие даагчид болон "Та бидний эвсэл", "Шинэ эвсэл"-ээс сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдлээ 

Сонгуулийн санал хураалт дуусаж, аль нам хэдэн суудал авсан нь тодорхой болсон. Тэгвэл өчигдөр бие даагчид болоод зарим эвслийнхэн сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа мэдэгдлээ.  Тухайлбал, Дархан-Уул аймаг бие даан нэр дэвшсэн Т.Ганболд "миний 7,311 гэсэн эхний мэдээллийн тоо бол excel программын хакер ажиллагаагаар саналын тоог хоёрт хувааж тавьсан үзүүлэлт байна. Энэ хооронд ойролцоогоор 15 минут шаардагдаж байгаа юм. Ийнхүү төгсгөлийн дүн дээр таслал нь алга болж, үлдсэн санал нэмэгдэж явсаар 15242 саналаар миний нэр дөрөвдүгээрт бичигдсэн. Уг нь миний нийт санал бол эцсийн дүнгээр 24 мянга буюу нэгдүгээрт бичигдэх хэмжээний болж байгаа юм. Миний алдагдсан 7311 санал бол хамгийн их саналтай хүмүүс рүү шингэж яваа. Учир нь эцсийн дүнгээрээ саналын тоо мөргөх ёстой. Энэ хугацаанд хөндлөнгөөс орж ирж байгаа хүмүүс үүнийг зохион байгуулж боловсруулж хийж байгаа. Магадгүй миний алдагдсан саналыг өөр бие даагч, нам эвсэлд шингээж болно. Гэхдээ хэн эрх барьж байгаа билээ, хэн СЕХ-ны сервер лүү хандах эрхтэй билээ. Тэгэхээр энэ сонгуулийн дүнг авсан хүмүүст хардах үндэслэл гарч байгаа юм" хэмээлээ. 

Тэгвэл "Та бидний эвсэл"-ийн дарга Н.Энхбаяр “Энэ удаагийн сонгууль цэвэр луйврын шинжтэй боллоо гэж дүгнэж байна. МАН-д ашигтай, МАН-ын дээд түвшнийхээс эхлүүлээд хамгийн доод албан тушаалтны оролцоо, уялдаатай үйл ажиллагааны дагуу болсон луйвар боллоо. Тийм учраас энэ сонгуулийг хүчингүйд тооцох хэрэгтэй.  Сонгууль шударга болж байж нийгэм тогтворжино. Жишээлбэл, хар машин дээр яалтчгүй луйвар орлоо. Тойрог бүр дээрх хар машины тооллого бол МАН ялах нөхцлийг бүрдүүллээ гэж харж байна. Урьдчилсан байдлаар саналыг уншуулчихаад оруулж байна. Өөрөөр хэлбэл, санал тоолохоос өмнө тойрог болгон дээр хар машиныг хиймэл байдлаар байхгүй хүмүүсийн нэрийг ашиглаж санал оруулсан.  У.Хүрэлсүхэд хандаж хэлэхэд, айгаагүй юм бол дахин сонгууль явуулчих. мөн АН-ын С.Эрдэнэ, ШИНЭ эвслийн Ж.Батзандан нарт хандаж хэлэхэд энэ луйварт оролцоогүй л юм бол хоёулаа хамт тэмцье. Өөрийг чинь сонгуулийн үед шүүмжилж байсан хэдий ч шударга үнэний төлөө тэмцэж чаддаг уу гэдгийг чинь харъя" хэмээв.

 

32
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

32 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.126.92.98зочин   • 2020, 6 сарын 29. 7 цаг 41 минут

одоо зөвшөөрөхгүй гээд яах вэ дээ

192.82.71.184!!!!   • 2020, 6 сарын 28. 16 цаг 01 минут

Enkhbayr Ganboldtonguud arai dawraad baigaa yum bish uu ! Uhamsartai neg ni ajlaa huleelgej ogood ajil toroldoo anhaaraad yawj b na ed nart oor hiichih yum alga uu !

202.179.18.233Zochin   • 2020, 6 сарын 28. 15 цаг 58 минут

Songuuliin daraa yalagdsan ni iimerhuu asuudal gargadag l daa.Gehdee bas ogt tsever ch bish bololtoi.Humuusiin baidlig ajiglahad songuulid oroltsoj sanalaa uguh, har mashind itgeh itgel hoer alga bolj baih shig baina daa.

66.181.188.23Болиосой   • 2020, 6 сарын 28. 13 цаг 02 минут

Энэ бол ойлгожтой. Эсрэг тэсрэг, эвлэрэл, нэгдлийн хууль /Монголоор бол тамын тогооны үлгэр/-ийн дагуу л явагдаж байна. Ямарч улсад, тэр тусмаа Монголд сонгуулийн дараа ийм л юм яригддаг. Зарим нь бүр иргэний дайнд ордог.

66.181.161.82Зочин   • 2020, 6 сарын 28. 9 цаг 37 минут

Ануужин Сумьяабазар ч гэх шиг зарим нь ч но той гарсан.

202.9.46.77иргэн   • 2020, 6 сарын 28. 8 цаг 49 минут

Өгөр Энхбаяр юу идэх гээд, юунд шунаад хачин юм яриад байнаа,тийм мундаг юм бол төрийн 3 өндөрлөгт байхдаа одоо яриад байгаа юмаа хийхгүй яасан юм бэ, хулгай,луйвар л хийгээ биздээ,Т.Гахболд гэгч чамд улс төр зохихгүй больж үзээ хүү минь

192.82.67.241Зочин   • 2020, 6 сарын 28. 7 цаг 16 минут

Түрүүчийн ИХ уралд байсан хүмүүс дахин гарч ирсэнд л хардалт бнн шдэ хар машинаа хал

66.181.186.62Зочин   • 2020, 6 сарын 27. 21 цаг 54 минут

Bolimoor yuma ingej olon yum yriha ard tumen songood gargachlaa ajlaa hj uls orongo bodohgui bol hereldej dahin songuuli hiih hurungu mungu haana bna erguu yum yriach odoo

202.9.46.209Зочин   • 2020, 6 сарын 27. 20 цаг 35 минут

Мэдээж хэрэг .Очиж очиж Анужинг ард түмэн дэмжиж гаргана гэж үү? Ган- Од, Нааратай л адилхан түвшинийх байхад яагаад завхай Анужин ганцаар хол давхина гэж.Луйврын санал хуваалтаар МАН ын хэнз хурга ч гарах сонгууль боллоо.

202.179.21.212Хүн   • 2020, 6 сарын 27. 20 цаг 31 минут

Дарханыхан Ганболдыг ямар муу хүн болохыг мэднээ. Дарханыхан л лав Ганболдыг сонгохгүй шүү. Битгий өөрийгээ дөвийлгөж өндрөөр бод. Дарханыхан дүнгээ тавьсан танд Хүндэтгэж үз.

202.179.21.212Ганаа   • 2020, 6 сарын 27. 20 цаг 29 минут

Ард түмний сонголтыг хүндэтгээрэй. Хэрвээ хар машин буруу уншдаг байсан бол Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн бас буруу гэсэн үг үү. Өмнөх Их хуралд сонгогдсон Батзандан бас луйвраар гарсан хэрэг үү. Одоо наад худлаа хэрүүл хардлагаа болио

202.131.244.10Зочин   • 2020, 6 сарын 27. 15 цаг 35 минут

Дүрдээ итгэчихжэ. Ард олон дүнгээ тавилааш дээ.

202.131.244.10Зочин   • 2020, 6 сарын 27. 15 цаг 35 минут

Энхбаяр гуай одоо тэтгэвэртээ гармаар юм аа. Хүмүүст төвөг удаад.

122.201.31.203Мэндээ   • 2020, 6 сарын 27. 15 цаг 26 минут

За Энхбаяр гуай одоо та амараачдээ. Юуны төлөө яах гэж ингэж улайран зүтгээд байгаа чинь их сонин байна. Ард түмнээ бүү басамжлан доромжлооч. Өөрөө ч тайван, бусдад ажиллах боломж олгож явна уу гэж хүсье

103.229.122.32Зочин   • 2020, 6 сарын 27. 13 цаг 49 минут

Энхбаяр өөрийгөө улстөрчийн хувь дууссан гэдгээ ухаарахгүй улс оронд төвөг удаад байх юм

202.126.89.157Зочин   • 2020, 6 сарын 27. 15 цаг 06 минут

Харин хулгайч чамд л төвөгтэй бгаа.яагаад гэвэл бүх булхайг мэдэх учир харин улс оронд бол ямар ч төвөг болоогүй шүү

103.229.122.32Зочмн   • 2020, 6 сарын 27. 13 цаг 48 минут

АНУ гуравдахь хөршийн хувьд сонгуулийг ардчилсан журмаар хийгдсэн ба шинэ засагтай хамтран ажиллахаа илэрхийлчихлээ шүү. Хятад, Орос биш барууны талыг дэмжигчид олноор орсны шинжүүдээ

122.201.22.98Зочин   • 2020, 6 сарын 27. 13 цаг 28 минут

Нэг нь ялж нөгөө нь ялагдах нь сонгуулийн утга учир биз дээ. Ялагдсан тал нь хэл ам хийгээд байвал анхнаасаа сонгууль хийх шаардлага байдаг ч юм уу?

150.129.140.78Зочин   • 2020, 6 сарын 27. 12 цаг 51 минут

Одоо боль Н.Энхбаяраа. Олон хүнийг үймээнд уриалж суух шаардлагагүй. Улс төрчид хохирохгүй иргэд хохирно. СЕХ маргаантай байгаа тойргуудад гаөраар тоолоод дүнг баталгаажуулаад л болоо шүү дээ. Маргаангүй байвал та бүхэн уучлалтаа гуйгаад улс төрөөс холдоорой.

202.70.37.34Зочин   • 2020, 6 сарын 27. 11 цаг 59 минут

амьд хүн дээр таслсл бичнэ гэдэг гар хөлий нь салгаж тоолсон эсвэл үхдэлүүд тоологдсон.

202.21.109.74za za   • 2020, 6 сарын 27. 11 цаг 15 минут

Зүгээр тайван ажлаа хиймээр байна. Уул шугамандаа бүгд дүндээ дүн шүү дээ. Монголчууд одоогоор амархан мөнгөжих сонирхол дээрээ байгаа шүү дээ. Ажил хийж амьдарцгаая.

176.63.23.219Зочин   • 2020, 6 сарын 27. 11 цаг 01 минут

Больцгоовол таарна. Ажил төрлөө хийцгээ. Цар тахалгүй эрүүл амьд үлдэх гэж дэлхий тэмцэж байна. Эрүүл энх л байцгаах чухал байна

202.126.88.72Зочин   • 2020, 6 сарын 27. 11 цаг 09 минут

Чи мэддэг юмуу.чамаар болих эсэхээ шийдүүлжх үү бас

202.21.107.126Зочин   • 2020, 6 сарын 27. 11 цаг 17 минут

Эргүү мал!!!

202.126.88.72Зочин   • 2020, 6 сарын 27. 10 цаг 36 минут

Тэмцэлээ улам хүчтэй үргэлжилүүл.олон улсын шүүх д ханд хүлээн зөвшөөрч яасан ч болохгүй.Монголын ард түмэн тэнэг биш ард чинь бат зогсож чадна.хэзээд үнэн заавал ялнаа

202.126.88.72Зочин   • 2020, 6 сарын 27. 10 цаг 34 минут

Ийм шудрага бус юмтай эвлэрээд чимээгүй юу ч хэлэлгүй их хуралд гаргах гээд яриад байж байгаа МАН аас сонгуулиар хэдэн төгрөг авчихсан тэнэг хүмүүсийг одоо яанаа. Эд эх ороноо худалдахаас сийхгүй ийм юман дээр ингэж бга улс

202.126.88.72Зочин   • 2020, 6 сарын 27. 10 цаг 30 минут

Яг үнэмлэхүй ялалт байгуулж харагдаарай гуйлгачин Содномцэрэн хулгайч аа тэртэй тэргүй анхнаасаа чамайг МАН худалдаад авчихсаныг Монголын ард түмэн мэднэ.эх орноосоо урваж худалдагдсан сонгуулийн ерөнхий хороог татан буулгаж зохих хариуцлагийг нь үзүүлэх цаг нь иржнэ

139.5.219.150Монгол   • 2020, 6 сарын 27. 12 цаг 18 минут

АРДЧИЛСАН НАМ ГИШҮҮДЭЭ ХУДАЛДАЖ ИДДЭГ БОЛСОН УУ . СОДНОМ ЦЭРЭН ЧИНЬ АРДЧИЛСАН НАМЫН ЛИДЕРҮҮДИЙН НЭГ БИЗ ДЭ

43.228.130.185Зочин   • 2020, 6 сарын 27. 10 цаг 22 минут

Энэ хүмүүсийн яриад байгаа зүйлс нилээд үндэслэлтэй харагдаад байна шүү. Таслалтай бага тоо бичигдсэн мөртөө 1-р т эрэмблэгдэж харагдаад байгаа нь ямарч тэнэг хүн ойлгохоор байна шүү. Өнөөдөр хэн ялах ялаглах нь гол биш төрийн сонгууль шударга л болох ёстой. Сонгогчийн тоо зөндөө илүү гараад байна. Энэ мэтчилэн эргэлзээтэй ээдрээтэй олон асуудал байна даа. Учрыг нь олох л ёстой байх.

202.9.40.126Зочин   • 2020, 6 сарын 27. 10 цаг 18 минут

Ард түмэн сонголтоо хийсэн. Энэ асар их мөнгө зарж, тэгээд гарч чадаагүй эсвэл УИХ гишүүн болохгүй бол шоронд орох нөхдүүд явуулга хийж байна

202.126.88.72Зочин   • 2020, 6 сарын 27. 10 цаг 37 минут

Чи дэндүү тэнэг бна. Чи л тэнэг учраас МАН ыг сонгосон.бусад нь үгүй шүү

139.5.217.109Зочин   • 2020, 6 сарын 27. 10 цаг 14 минут

Ene songuuli arai l denduu shudraga bus bolloo.Nuur nudee zasuulsan ene olon avgai huuhnuud ih hurald yu hiinee,emegteichuudiig er ni demjsen hun hovor doo,tegtel buun shunaliin dev huuhnuud garaad irlee.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.