ЭМЯ-наас өдөр бүрийн 11:00 цагт өгдөг ээлжит мэдээллээ хийлээ. Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Дэлхийн 216 оронд коронавирусийн халдвар тархаж, 9.8 сая хүн өвчилж, 496 мянган хүн нас баржээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд 182 мянган хүн шинээр коронавирусийн халдвар авч, 4000 гаруй хүн нас барсан байна. Ялангуяа Бразилд 46, АНУ-д 40 мянган хүн өвчилсөн нь хамгийн олон өвчлөл бүртгэгдсэн улсууд боллоо. АНУ-д 24 цагт 40 мянга гаруй хүн өвчилсөн нь хамгийн олон хүн өвчилсөн тохиолдол боллоо.
ОХУ-д 24 цагийн дотор 6800 хүн шинээр өвчилж, 178 хүн нас баржээ. Эрхүү мужид 419 хүн халдвар авсан нь хамгийн олон хүн өвчилсөн өдөр боллоо. Тувад нийт өвчлөгсдийн тоо 3973 болсон. Буриадад 93 хүн шинээр өвчилж, 2316 болсон. Гэх мэтээр манатай хил залгадаг Оросын хил залгаа хот, улсуудад өвчлөл нэмэгдсээр байна.
Өчигдрийн хувьд 77 хүн ажиглалтад шинээр орж, 9 хүн ажиглалтаас гарч, гэрийн тусгаарлалтад шилжсэн. Одоо 2632 хүн ажиглалтад байна. 1-5 насны 129 хүүхэд, 54 жирэмсэн эмэгтэй, архаг хууч өвчтэй 243 хүн тусгаарлах байрт байгаа. Эдгээр хүмүүст 42 их эмч, 76 эмнэлгийн ажилтан тусламж үзүүлж байна. Цэргийн төв эмнэлэгт үүргийн онгоцоор ирсэн 96 хүн байгаа.
24 цагийн 119 тоот дугаарт 106 дуудлага, мэдээлэл ирсэн. Коронавирусийн эмнэлзүй, эмчилгээний талаар мэдээлэл авсан. Дуудлага ирүүлсэн хүмүүсийн 50 хувь нь үйлчилгээний газрын худалдагчид амны хаалт зүүхгүй байна гэсэн гомдол байсан. Тиймээс худалдагчид, үйлчлэгчдийг амны хаалтаа зүүхийг сануулж байна" хэмээлээ.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "2020 оны зургадугаар сарын 26-ны өдөр ХӨСҮТ-ийн хоёр, Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийтдээ 172 хүний сорьцонд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. ОХУ-ын цэргийн онгоцоор ирсэн 75 хүнд шинжилгээ хийсэн, вирус илрээгүй. Тусгаарлах байрт байгаа 56 хүнээс давтан шинжилгээ авсан, коронавирус илрээгүй. Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 35 жолоочийн сорьцод шинжилгээ хийсэн, илрээгүй.
Өнөөдөр 5 хүн эдгэрч, дараагийн шатны сувилал руу шилжсэн. Одоогоор батлагдсан тохиолдол 219, эдгэрсэн 175, ХӨСҮТ-д одоо 44 хүн эмчилгээнд байна. 35 нь хөнгөн, хүндэвтэр 9 хүн байна гэж үнэлсэн. Бид 250 хүн хүлээж авах бэлтгэл ажил хийсэн. Одоогоор ХӨСҮТ-д 82 хүн байна" хэмээлээ.
2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Ардчилалын буяныг жинхэнэ утгаар нь эдэлсэн хүмүүс л энэ гадаадаас ирж байгаанууд юмдаа азтай юм уу даа .яасан их хүн гадаадад байсан болж байна. 1Удаа л 72 настан америкаас ирж байна. Хэний буяныг эдэлж байга а вэ?Өнөө сонгуульд гаргахгүй гээд улайраад байгаа ардчилан намынх биздээ. Ман -нам та нарыг гадаадад ийм олноороо явах.үгээ ийм эрх чөлөөтэй буруу зөвгүй бурах эрхийг өгөөгүй шүү дээ.Харин ярих,явах, хөдлөх бүх эрхииг торгож ,хязгаарлаж байна шүү дээ. Адчилал гүй бөл гадаад явах уу. Энгэж иирэхүү
Nyamhuu emch yostoi shantarshgui sain bainaa