Сонгуулийн шуугиант өдрүүд ард үлдэж, эх орны хойч болсон залуу үеийнхний ирээдүйн амьдралаа шийдэх өдрүүд хаяанд тулж ирсэн байна. Цар тахлаас үүдэн боловсролын салбарын үйл ажиллагаа тасалдсан ч теле хичээлээр дамжуулан сурагчид хичээлээ үзэх боломжтой болсон. Гэвч теле хичээл төгсөх ангийн сурагчдад хүртээмжтэй, хичээлийн агуулгыг бүрэн авахад дутмаг байна. Иймдээ ч элсэлтийн шалгалтад төгсөх ангийнхныг бэлдэх, теле хичээлээр олж авсан мэдлэгийг нь бататгах зорилгоор нэг сарын хугацаатай танхимын давтлага өгөхөөр болсон. Тэгвэл нэр сарын хугацаанд төгсөх ангийнхан шалгалтдаа бэлдэж чадсан болов уу. Бид энэ жилийн ЭЕШ-ийн шинээр орж ирсэн дүрэм, журмууд болон төгсөх ангийнхны бэлтгэл зэргийн талаар сурвалжиллаа.
2020 онд 31 мянга орчим элсэгч ЭЕШ өгөх бөгөөд урьдчилсан байдлаар долдугаар сарын 2-5-нд зохион байгуулахаар товлосон билээ. Нэг сурагч гурав хүртэлх хичээлийн давтлагад хамрагдаж, элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэсэн байна. Улсын хэмжээнд 596 сургуульд зохион байгуулж буй уг давтлага хичээл зургадугаар сарын 11-нд дууссан бөгөөд энэ хугацаанд 28 мянга орчим сурагч хамрагдсан талаар БСШУСЯ-наас мэдээлсэн юм. Тэгвэл 5 сарын турш теле хичээл үзэж, нэг сар түүнийгээ бататгах танхимын давтлагаа авсан төгсөх ангийнхан маань удахгүй болох элсэлтийн ерөнхий шалгалтдаа бэлэн үү. Энэ талаар зарим сурагчдаас тодруулж, санаа бодлыг нь хуваалцлаа.
12-р ангийн сурагч Б.Номин
12-р ангийн сурагч Н.Ренчин
12-р ангийн сурагч Х.Дэнсмаа
Одоогоор дэлхийн 30 гаруй оронд цахимаар хичээл заасны нэг нь Монгол. Элсэлтийн шалгалтдаа багшийн оролцоотойгоор бэлдэх шийдвэр нь сурагчдын хувьд хамгийн оносон, дэм болсон нь мэдээж. Гэхдээ нэг сарын хугацаанд давтлага өгсөн багш нар энэ жилийн элсэгчдийн чанар, идэвх, бэлтгэлийг хэрхэн үнэлж байгаа талаар тодрууллаа.
Ц.Цэцэгмаа: Даалгавар хөнгөвтөр ирнэ гээд бусад хүүхэд сул болсон гэсэн үг биш
Нийслэлийн 106-р сургуулийн математикийн багш
-Сурагчид математикийн теле хичээлээр онолын мэдлэгээ тодорхой хэмжээнд эзэмшсэн байх. Гэхдээ хүндэвтэр бодлого дасгалыг бие даан гүйцэтгэх чадвар эзэмшээгүй гэж бодож байна. Нэг сарын хугацаанд сурагчдаа түвшнээр нь ангилан мэргэжлийн багш нартайгаа давтлага өгсөн. Сурагчдын бодож чадаагүй дасгал даалгавар дээр түлхүү ажилласан. Гэрт нь их даалгавар өгөөд, давтлагын хугацаанд гол төлөв асуудал шийдвэрлэх тал дээр анхаарч ажилласан. Сурагчдын шалгалт өгөх бэлтгэл хангалтгүй талдаа байна. 30 орчим хувь нь гэрээрээ ч давталгүй, азанд найдаж байх талтай. Нэг сарын хугацаа ЭЕШ бэлтгэхэд маш бага хугацаа ч боловч сурагчиддаа хүрч сэтгэл зүйг нь бэлтгэхийг хичээсэн. Энэ жилийн онцлогоос шалтгаалан сурагчдын яг өөрийнх нь хичээл зүтгэлийг үнэлсэн шалгалт болно гэж бодож байна. Орон даяар хичээл ороогүй удсан болохоор багш нарын хүчин чармайлтаас илүү суралцагчийн хичээл зүтгэл харагдах болов уу. Ялангуяа хотын багш нар гэрт нь очиж зөвлөөд байж чадахгүй. Утсаар ярих, чат , фэйсбүүкээр холбогдохоос хэтрэхгүй байсан болохоор анхаарлаа нэг бүрчлэн хандуулж, хянаж шалгаж байсан гэж хэлж чадахгүй байгаа. Тухайн хүүхдийн өөрийнх нь хөдөлмөр үнэхээр чухал. Даалгавар хөнгөвтөр ирнэ гээд бусад хүүхэд сул болсон гэсэн үг биш гэж сурагчиддаа сануулж байгаа.
Ө.Дуламсүрэн: Богино хугацаа ч гэлээ сурагчид ойлгохгүй сэдэв агуулгаа судалж мэдэхэд ач холбогдолтой давтлага болсон
Нийслэлийн 52-р сургуулийн физикийн багш
"Энэ хичээлийн жилд цар тахлын улмаас хөл хорио тогтоосон онцлог жил байлаа. 12 дугаар ангийн сурагчдын хувьд үзвэл зохих агуулгын дутууг теле хичээлээр нөхсөн. Мөн өмнөх ангиудын хичээлийг үзэж, сэргээн давтах боломжтой байсан. Танхимын давтлага тавдугаар сарын 11-ээс зургадугаар сарын 11 хүртэл нэг сарын хугацаанд үргэлжилсэн. Энэ богино хугацаанд манай сургуулийн хувьд ерөнхий шалгалт өгөх хичээлүүдийн мэргэжлийн багш нарыг бүгдийг дайчилж, богино хугацаанд чанартай бэлтгэж хичээлүүдээ заасан. Танхимын давтлага өгснөөр сурагчдын хувьд багштайгаа нүүр тулж харилцах, богино хугацаанд мэдлэгээ багцалж, сэргээн санах, хүндрэлтэй сэдэв, агуулгуудаа асууж мэдэх боломж бүрдсэн.
Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг. Тиймээс сурагчдын хувьд карентины үеийн цаг хугацааг ашиглах бүрэн боломж байсан. Нэг сарын хугацаанд давтлага өгсөн нь боломжийн хугацаа гэж бодож байна. Манай сургуулийн хувьд ганц танхимын нэг сарын давтлагаар биш хөл хорионы үеэр ч zoom апликейшн болон fa-cebook group ашиглан давтлага өгсөөр байсан.
М.Болдсайхан: Нэг сарын танхимын давтлагад сурагчдын 80-85 хувь нь хамрагдсан
Хүүхдүүд хоёрдугаар улирлын амралтаасаа хойш гэрээр хичээллэсэн. Хэдхэн хоногийн дараа элсэлтийн шалгалт болох гэж буйтай холбогдуулан энэ жилийн төгсөгчид юуг анхаарах ёстой талаар Боловсролын үнэлгээний төвийн элсэлтийн шалгалт хариуцсан ахлах мэргэжилтэн М.Болдсайханаас тодрууллаа.
-Элсэлтийн ерөнхий шалгалт бол ямарваа нэгэн хөтөлбөрийн хэрэгжилтийг хэмждэг шалгалт биш. Элсэлтийн шалгалт нь хувь хүний өөрийнх нь эзэмшсэн ур чадварыг сорьдог, хөтөлбөрөөс ангид шалгалт гэж хэлж болно. Ийм учраас бид өмнөх нэг болон хоёрдугаар улирлын хичээлийг агуулгыг оруулна. Харин сүүлийн гурав, дөрөвдүгээр улирлын бүрэн судлаагүй хичээлийн агуулгаас зайлсхийх байдлаар шалгалтын материалыг бэлдэх юм. Түүнээс биш сүүлийн гурав болон дөрөвдүгээр улирлын хичээлийн агуулгыг цөмийг нь хасна гэсэн үг биш. Иймдээ ч хэн тухайн ур чадвар, эзэмшвэл зохих мэдлэгээ эзэмшихээр биеэ дайчилж оролдсон нь өндөр оноо авч, хүссэн сургуульдаа орох бүрэн боломжтой юм.
Саяхан нэг сарын хугацаанд танхимын давтлага өгсөн. Давтлагад төгсөх ангийнхны 80 гаруй хувь нь хамрагдсан талаарх мэдээлэл ирсэн. Багш болон сурагчдын хувьд танхимын давтлагыг нэлээн үгүйлж байсан учраас үр дүнтэй болсон гэж харж байгаа. Танхимын сургалтын үед элсэлтийн ерөнхий шалгалтын бүлэг вариант буюу даалгавар боловсруулах урьдчилсан төлөвлөгөөний сэдвүүдээ сайтаараа зарлачихсан байсан учраас багш нар шалгалтын ерөнхий агуулгын талаарх үндсэн чиглэлтэй болчихсон байсан гэсэн үг. Энэ нь ч давтлага өгөхөд тодорхой үр дүнтэй байсан байх.
Энэ жилийн даалгавар хүн, хөнгөн байхаас үл хамааран улсын дундаж оноог 500 болгосон байгаа. Тэгэхээр энэ жилийн хувьд ямар ч хүүхэд хохирохгүй гэсэн үг. Хэмжээст онооноос хамаарсан оюутан элсүүлэх их, дээд сургуулиудын босго оноог тогтоож өгсөн. Энэ жилийн хувьд төрийн өмчийн их дээд дээд сургуулиудын босго оноог 480-аар, бусад хувийн их дээд сургуулиудын 410-аар, хөдөө орон нутагт байгаа дээд сургуулиудын босго оноог 400 оноогоор тогтоож өглөө. Тэгэхээр улсын дунджаас бүх их, дээд сургуулиудын босго оноо доогуур тогтоож өгснөөр хүүхдүүдийн дээд сургуульд элсэх боломж нь бүрэн нээлттэй. Гагцхүү тухайн хүүхдийн өөрийнх нь сонгосон элсэлтийн хөтөлбөр нь хэр хүртээмжтэй байна вэ гэдгээс шалтгаалж хуваарь сонголт хийгдэнэ гэсэн үг.
ЭЕШ нь долдугаар сарын 1-5-ны өдрүүдэд явагдана. Долдугаар сарын 6-ны 09:00 цагт шалгалтын улсын хэмжээний дүн, онооны жагсаалтыг зарлана. Хуваарь сонголтыг долдугаар сарын 6-10 өдрүүдэд онлайнаар зохион байгуулана. Элсэгчид их, дээд сургуулиудын консорциумын вэб хуудас руу нэвтэрч, элсэх хөтөлбөрөө сонгож, боломжтой их, дээд сургуульдаа элсэж баталгаажуулалт хийгдэх юм.
Элсэлтийн шалгалтын бэлтгэл ажлыг хийж дууссан байна. Шалгалтын сэдэв даалгаврыг Улаанбаатар хотоос зайдуу, гар утас, интернетийн сүлжээ байхгүй газарт 24 цагийн камерын хяналттайгаар цагдаагийн байгууллагын хамгаалалт дор боловсруулж, хэвлэх, савлах ажлыг хийдэг. Савлаж битүүмжилсэн материалыг тагнуулын ерөнхий газрын тусгай шуудангийн албанд хүлээлгэж өгдөг. Өөрөөр хэлбэл, цагдаагийн хамгаалалтаас тагнуулын хамгаалтад шууд очдог гэсэн үг. Тэгэхээр иргэдийн дунд байдаг сэдэв, даалгавар задрах асуудал байх ямар ч боломжгүй гэдгийг хэлмээр байна. Мөн шалгалтын анги танхим дотор бие биенээсээ хуулахыг оролдох, дамжуулах, гар утас нууж орж гадагшаа мэдээлэл задруулах зэрэг зөрчлүүдийг гаргавал элсэлтийн шалгалтын журамд заасны дагуу элсэгчийн шалгалтын оноог хүчингүйд тооцох асуудлыг тавихаас гадна тухайн хүүхдэд тусалсан багшийг ёс зүйн дүрмийн дагуу багшлах эрхийг цуцлах хүртэл хариуцлага хүлээлгэдэг” гэв.
Төгсөх ангийнхны хувьд амьдралаа шийдэх мөч нь хоёрхон хоногийн дараа болох гэж байна. Шалгалтыг өдрүүдэд шалгалтаасаа хоцрох, шаардлагатай бичиг баримтаа хаяж, гээх зэргээс болгоомжилж, анхааралтай хандан, халдвар хамгааллын дэглэмийг сахиж, бүхий л мэдлэг ур чадвараа дайчлахыг хүсье.
4 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Уг нь элсэлтийн шалгалт гэж ингэтлээ чичрэх хэрэг байхгүй. 10, 12 жилийн туршид сурагчид зүтгэл хичээлээрээ ялгараад ирдэг. Энд нэг л асуудал бий. Мөнөөхөн багшийн хүүхэд багш, даргын хүүхэд дарга, эмчийн хүүхэд эмч болох зарчмыг хангахгүй болоод ирмэгц сум орон нутаг, дүүрэг бүрт хор найруулах бодит шаардлага гарч ирдэг. Түүнээс биш аливаа сумын нэг дунд сургуулиар аваад үзэхэд хэн нь хэн бэ гэдэг нь нэгэнт тодорхой болоод тэнд сурлагаар шалгарагсдыг бараг шууд сонгосон ангид нь оруулах бүрэн боломжтой байдаг. Гэвч энэ хавьцаа ирээд өнөө мунда
г ардын ардын багш, соёлын үрийг таригчийн маань эрх ашиг хайртай шавь нартайгаа зөрчилдөж ирнэ. Аль сум, дүүрэгт эеш гэж нэг иймэрхүү л тавилттайгаар өрнөдөг юм даа.
ЭНЭ ЖИЛ СУРГУУЛИУД САЙН ДУРААРАА ЭЛСЭЛТ АВАХГҮЙ БАЙВАЛ ЯАСАН ЮМ БЭ? ИНГЭЖ АРДЫН ХҮҮХДИЙГ АЛЖ БАЙХААР НЭГ ЖИЛ ӨӨРСДИЙГӨӨ АМРААГААД ИРЭХ ЖИЛЭЭС ЧАНАРТАЙ ЭЛСЭЛТЭЭ АВДАГ БОЛБОЛ ДЭЭРСЭН...
Baahan hog shaarnuud l bailee hiij baigaa yum ni dandaa huulan bichleg yerunhii bolovsrol arai bishee 5r angiin hyuhdiin yum hiigeed baihiin,tegeed ih surhii mongol bichig geed hend ch hereggui yum 10 jil zaah yumaa yaanda ene jil tugsuj baigaa huuhduud uneheer homorgolon ustgaj baigaa niigmiin hog shaarnuud bolloodoo,,