2020 оны 6-р сарын 29
11 цаг 17 минут

ХӨСҮТ: Нэг хүнээс коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 220 боллоо

ЭМЯ-наас өдөр бүрийн 11:00 цагт өгдөг ээлжит мэдээллээ хийлээ. Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Дэлхийн 216 оронд коронавирусийн халдвар тархаж,  10.2 сая хүн өвчилж, 503 мянган хүн нас баржээ. 5.5 сая хүн эдгэрч, эмнэлгээс гарсан. Сүүлийн 24 цагийн хугацаанд 153 мянган хүн шинээр коронавирусийн халдвар авч, 3000 гаруй хүн нас баржээ. АНУ-д сүүлийн 24 цагийн дотор 43 мянган хүн халдвар авсан байна. Сүүлийн 3 өдөр дараалан Америкт 40 мянгаас дээш хүн халдвар авлаа.  Зүүн Европын 11 орон хөл хориогоо эргэн чангатаж эхэллээ. 

ОХУ-д сүүлийн 24 цагийн хугацаанд 6791 хүн халдвар авч, 104 хүн нас баржээ. Буриад, Тува, Читид 24 цагийн хугацаанд 24-124 хүн өвчилсөн байна. Тувад 124 хүн шинээр өвчилж, нийт өвчлөлийн 4235 болж, сүүлийн сар гаруйн хугацаанд өвчлөл тасралтгүй нэмэгдэж байгаа аж. Манай орны хувьд ажиглалтад 87 хүн орж, 16 хүн ажиглалтаас гарсан. Одоо ажиглалтад 2716 хүн байна.   24 цагийн хугацаанд 119 тоот дугаарт 154 дуудлага ирж, эмнэлгийн зөвлөгөө авсан. АНУ-ын эрдэмтэд коронавирусийн эсрэг хамгийн үр дүнтэй 3 вакциныг удахгүй туршилтад оруулна хэмээн мэдэгдлээ" хэмээв.  

ДЭМБ-ын ажилтан О.Ариунтуяа: Зургадугаар сарын 29-ний байдлаар дэлхий дахинд хамгийн их буюу 190 гаруй мянган тохиолдол бүртгэгдлээ. ДЭМБ-ын Ерөнхий захирал хэвлэлийн хурлын үеэр вакцин гартал амны хаалт зүүх, хүн хоорондын зай барих, гараа угаах, хөл хориог нөхцөл байдалд тохируулж авахыг уриалсан.  Мөн эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх, бэлэн байдлыг нэмэгдүүлэх нь зүйтэйг онцолсон" хэмээлээ.  

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү  "2020 оны зургадугаар сарын 28-ны өдөр ХӨСҮТ-ийн хоёр, Дархан-Уул аймгийн салбар лабораторид  нийт 216 хүний сорьцод шинжилгээ хийж үзэхэд,  215-д нь вирус илрээгүй. Харин нэг хүний сорьцод вирус илэрлээ. Зургадугаар сарын 10-ны өдөр Нурсултаны онгоцоор ирсэн хүнээс илэрсэн. 10-ны өдрийн шинжилгээгээр вирус илрээгүй. 22-ны өдөр дахин давтан шинжилгээ хийхэд  мөн вирус илрээгүй. Харин өнөөдөр гурав дахь давтан шинжилгээгээр вирус илэрлээ. Энэ нь 14 хоногийн хөл хориог 21 болгосон нь онож байгааг дахин харууллаа.  Нурсултаны онгоцоор ирсэн хүмүүсээс 10-аас нь одоогоор вирус илрээд байна. 

Ингээд нийтдээ батлагдсан тохиолдол 220 болж, үүнээс 175 хүн эдгэрсэн. Одоо 45 хүн эмнэлэгт байна. Үүний 36 нь хөнгөн, 9 хүндэвтэр байгаа. Тандалт судалгаа, шинжилгээ үргэлжилж байна" хэмээлээ.  

 

3
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

3 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

88.130.155.99Зочин   • 2020, 6 сарын 30. 0 цаг 35 минут

gadaadad baigaa humuusee adlaad heregui ee ted suraltsaj,ajillaj hödölmörlöh gej jvsan humuus irgenshil avsan humuus irgej irehgui ee...

109.28.104.161Annemasse   • 2020, 6 сарын 29. 18 цаг 58 минут

Hilee buu ongoilgooroi

192.82.64.217zochin   • 2020, 6 сарын 29. 13 цаг 57 минут

zaz zo yah gej avchiraad eh orond mini uvhcin taraah geed bga yum be ted chini uvchin zovlongvi ved eh oron ard tumenee muulaad gadagshaa yvsan humuus shuu de

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.