Английн цом буюу "FA Cup" тэмцээний 4/1 шигшээ тоглолтууд боллоо. Энэ шатанд "Манчестер Юнайтед" клуб "Норвич"-ийн талбайд зочилж, 1:2-оор буулгаж авсан. Тоглолтын 51 дэх минутад Игало тооны харьцааг нээсэн бол Кэнтуэлл 75 дахь минутад тэнцүүлсэн. Улмаар нэмэлт цагийн 118 дахь минутад Магуайр гоолдож, багтаа ялалт авчирчээ.
Тэгвэл "Арсенал" энэ шатанд "Шеффилд"-ын талбайд зочилж, 1:2-оор мөн хожлоо. Тоглолтын 25 дахь минутад Пепе торгуулийн цохилтоос тооны харьцааг нээсэн ч Макголдрик 87 дахь минутад тэнцүүлж дөнгөсөн. Харин 90 дэх минутад "Арсенал"-аас Себальос гоолдож, багаа хагас шигшээд үлдээлээ.
Түүнээс гадна, "Манчестер Сити" энэ шатанд Кевин де Брюйне болон Стерлингийн гоолоор "Ньюкасл"-ыг хожсон. "Челси" Барклигийн оруулсан ганц гоолоор "Лестер"-ийг хожсон юм. Ийнхүү Английн цомд "Манчестер Юнайтед", "Арсенал", "Челси", "Манчестер Сити" гэсэн дөрвөн том баг шалгарч үлдлээ. Хагас шигшээд "Манчестер Юнайтед" талбайдаа "Челси"-тэй тулахаар оноолт таарав. Харин "Арсенал" клуб "Манчестер Юнайтед"-ыг талбайдаа хүлээж авна.
Сэтгэгдэл бичих