2020 оны 6-р сарын 29
13 цаг 19 минут

Зөрүүгүй сонгууль

Өнгөрсөн борооны хойноос цув нөмрөөд яах вэ” гэж зүйр үг бий. Сүүлийн үед манай улстөрчид ороод өнгөрсөн борооны хойноос цув нөмрөх нь олширч. Бороо орохоос өмнө болон бороо орох мөчид дуртай нь аргагүй алхаж явснаа, бүр энэ талаар сайшаасан пост хүртэл нүүр номондоо нийтэлснээ, ороод дууссаных нь дараа “Би норчихлоо”, “Би цув нөмрөх байсан юм”, “Бороо орохыг урьдчилж хэлсэнгүй”, “Бороо орсон нь таалагдахгүй байна”, “Бороо орсныг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэх мэтээр илт олон нийтийн анхаарлыг өөртөө татах, болоод өнгөрсөн үйл явдлыг өөрт ашигтай байдлаар эргүүлэх гэж оролдох нь заримдаа бүр эмгэнэлтэй байдалд хүргэх юм. Үүний хамгийн сүүлийн жишээ энэ удаагийн УИХ-ын сонгуулийн дүн. 

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийг хууль эрх зүйн шинэ орчинд, олон мандаттай томсгосон тойргоор зохион байгуулсан. Зохион байгуулалтад аймаг, нийслэлийн 21 сонгуулийн хороо, сум, дүүргийн 337 сонгуулийн хороо, 2070 хэсгийн хороо, мэдээллийн технологийн 27 баг, нийт 35772 төрийн албан хаагч ажилласан байна. Түүнчлэн сонгуульд 13 нам,  дөрвөн эвсэл, 121 бие даагч, нийт 606 нэр дэвшигч бүртгүүлж, өрсөлдсөн юм. Ямар нэгэн уралдаан, тэмцээн, уялга сойлгод заавал ялагч, ялагдагч байдгийн жишгээр сонгуулийн санал хураалт аянга цахилгаантай, аадар бороотой, үер устай, мөн өндөржүүлсэн бэлэн байдлын амаргүй нөхцөлд болсон ч амжилттай зохион байгуулагдаж өнгөрсөн.

Ийн ээлжит сонгууль өгөх эрх бүхий 2003969 иргэн саналаа өгөхөөр нэрийн жагсаалтад бүртгэгдсэнээс 1475895 нь буюу сонгогчдын 73.65 хувь нь сонгуульд оролцож саналаа өгсөн нь 2000 оноос хойш болсон сонгуулиудаас хамгийн өндөр ирцтэй нь байсан юм. Улмаар МАН ялалт байгуулж, 62 суудал авсан бол АН 11, Та бидний эвсэл нэг, Зөв хүн электорат нэг суудал авч, 121 бие даагчаас нэг нь сонгогдлоо. Тодруулбал, шинэ парламентад 13 эмэгтэй, гурван бөх, хоёр эмч гээд нийт 32 шинэ гишүүн тодорсон бөгөөд тэдний үнэмлэхийг өнөөдөр гардуулна.

Унасан бөхөд шалтаг мундахгүй гэгчээр УИХ-ын сонгуульд ялагдал хүлээсэн хүн бүхэн энэ өдрүүдэд сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүйгээ мэдэгдэж, есөн шидийн шалтаг олж хэлж байна. Сонгуульд ялагдсан ШИНЭ намын дарга Ж.Батзандан, АН-ын дарга С.Эрдэнэ нар хариуцлагаа хүлээж, намын даргын ажлаа өгсөн бол тус намын гишүүн Ц.Оюунгэрэл намын даргад нэрээ дэвшүүлэхээ мэдэгдлээ. МАХН-ын дарга Н.Энхбаяр, БНН-ын дарга Б.Жаргалсайхан болон зарим бие даагч сонгуулийн үр дүнтэй санал нийлэхгүй байгаагаа илэрхийлж, бусдыгаа хамтдаа тэмцэх, сонгуулийн үр дүнг эсэргүүцэхийг уриалаад байгаа.

Тэр ч бүү хэл сонгуулиар төрсөн нутаг Увс аймагтаа нэр дэвшиж, ялагдал хүлээсэн УИХ-ын гишүүн асан, дуучин С.Жавхлан нутгийнхныгаа “Дууг минь битгий сонсоорой. Би дахиж нутагтаа хөл тавихгүй” хэмээн зарлаж, төрж, өссөн нутгаа “эврээрээ мөргөж”, онигоонд ороод буй. Ийм тийм шалдар булдар хэл амнаас болж, Ерөнхийлөгч хэл ам гаргаад байгаа хэсгийн хороодын саналын хуудсыг гараар тоолохыг үүрэг болгосон. Энэ үүргийн дагуу өнгөрсөн өдрүүдэд бараг бүх хэсгийн хорооныхон дахин цуглаж, саналын хуудсуудыг гараар тоолоод байгаа юм. Гэсэн ч одоогоор сонгуулийн үр дүнгээс зөрсөн, булхай луйвар хийсэн юм гарч ирээгүй, илрээгүй байна. 

Тодруулбал, СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн  “2070 хэсгийн хорооноос 846 хэсгийн хороонд буюу 41 хувьд нь хяналтын тооллого хийсэн бөгөөд зөрүүтэй тоо гарсангүй. Энэ удаагийн сонгуулийг ОХУ, БНСУ, Катар, БНХАУ зэрэг улсын сэтгүүлчид болон Монголын нийт  300 гаруй сэтгүүлч сурвалжиллаа.  Мөн сонгуулийн үйл ажиллагаанд АНУ, Австрали, Энэтхэг, Япон зэрэг улсын хүмүүс ажиглагчаар ажиллах эрх авч, ажиллалаа” хэмээн мэдэгдсэн. Мөн Архангай аймгийн нэг, Дорнод аймгийн долоо, Өвөрхангай аймгийн арав, Өмнөговь аймгийн 11, Дархан-Уул аймгийн 19 дүгээр тойрогт хяналтын тооллогыг нэмж хийхээр чиглэл хүргүүлснээ Сонгуулийн ерөнхий хорооноос өнгөрсөн бямба гарагт мэдэгдсэн.

Тэгвэл долдугаар тойрог буюу Дорнод аймгийн гурван хэсгийн хороонд хийсэн хяналтын тооллогод зөрүү гараагүй байна. Харин хамгийн их хэл ам дагуулж буй нь Дархан-Уул аймгийн 19 дүгээр тойрог. Тус тойрог 39 хэсгийн хороотой. Сонгуулийн маргааш гомдол хүсэлтийн дагуу 18 хэсэг дээр гар тооллого хийсэн. Тооллогоор сонгуулийн дүн 100 хувь зөрүүгүй, баталгаажсан боловч зарим нэр дэвшигчээс дахин гомдол гаргажээ. Энэ дагуу Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэрээр амралтын өдөр үлдсэн хэсгүүд дээр дахин тооллого хийж, 250 гаруй төрийн албан хаагч амралтгүй ажиллалаа. Гэвч хариу мөн л ялгаагүй, эхнээсээ зөрүүгүй гараад эхэллээ. 

Нийслэлд УИХ-ын сонгуулийн есөн тойргийн хороо, 451 хэсгийн хороо бий. Үүнээс УИХ-ын сонгуулийн санал авах өдөр 102 хэсгийн хороонд хяналтын тооллого хийсэн юм. Энэ нь нийт хэсгийн хороодын 23 хувь болсон. Харин өнгөрсөн амралтын өдрүүдэд нийслэлийн сонгуулийн 127 хэсгийн хороонд хяналтын тооллого хийлээ. Ингэснээр нийт хэсгийн хороодын 50 хувьд нь хяналтын тооллого хийгдэж буй юм. Тоонууд мөн л мөргөж, алдаа мадаггүй, зөрүүгүй сонгууль болсныг илтгэнэ. 

Ялахаараа сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрч, ялагдахаараа хүлээн зөвшөөрдөггүй, булхай луйвар хэмээн цоллож, сонгуулийн хар машин руу хамаг бурууг чихдэгээ хэзээ болих вэ. Эхлээд сонгууль будлиантай боллоо гэсэн. Харин дараа нь сонгуулийн тогтолцоондоо байна ч гэх шиг. Ард иргэдийн тавьсан дүн ийм байна. Харин одоо үүнийг хүлээн зөвшөөрч урд урдах ажлаа хийцгээнэ үү. 

Сонгуулийн дараа 23 мянган хүний санал авсан “Шинэ Монгол” сургуулийн захирал асан П.Наранбаяр тойргийнхоо сонгогч иргэддээ талархлаа илэрхийлсэн шиг жишгийг Монголын улс төрд бий болгох цаг болжээ. Одоо ялагдсан хүмүүс нь ялагдлаа хүлээн зөвшөөрч, алдаагаа засаж, харин ялсан хүмүүс нь амлалтаа биелүүлж, ажлаа хийх хэрэгтэй байна. Тэрнээс тэр ч ингэсэн, энэ ч ингэсэн гээд гомдол хэлээд, айлын эрх хүүхэд шиг эрхлээд, Сонгуулийн ерөнхий хороо ч тэр бүхнийх нь тоогоор толгойг нь илээд байвал ажил явахгүй нь. Ялагдаж сурах нь ч бас улс төрийн соёл.

Таалагдсан ч, эс таалагдсан ч одоо сонгуулийн үр дүнтэй зууралдалгүй, дараагийн ажилдаа ормоор байна. Коронавирус, улсын төсөв гээд шинэ Засгийн газарт хийх ажил мундахгүй олон байхад сонгуулийн хуудсыг дахин тоолъё, дахин сонгууль зохион байгуулъя гэх мэтээр үр дүн нь ижил зүйл дээр дэмий ажил удаж,  олон нийтийн санаа сэтгэлийг ч үймүүлээд баймааргүй байна. 

13
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

13 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

182.160.35.86Зочин   • 2020, 6 сарын 29. 17 цаг 48 минут

Жавхлан шиг тэнэг амьтан их хуралд суух байтугай эх нутагтаа ч хөл тавих эрхгүй...

59.153.113.205Зочин   • 2020, 6 сарын 29. 15 цаг 07 минут

Er ni huvi tentsuuleh zsrchimiig songoson deer ... yg tal ni ogt tuluululgui bna

59.153.113.205Зочин   • 2020, 6 сарын 29. 15 цаг 05 минут

Ug duugai bai gej bgaa um uu.. shudarga bol bish bsan...

64.119.18.136иргэн   • 2020, 6 сарын 29. 14 цаг 10 минут

.....тэдний итгэлийг дааж сонгогдож чадаагүйдээ уучлал хүсдэг юм билээш дээ ... гадныхныг харж байхад

64.119.18.136иргэн   • 2020, 6 сарын 29. 14 цаг 09 минут

Улс төрийн соёл ухамсар байхгүй ялагдангуутаа сонгогчид болон эргэн тойрны бүх хүнээ хардаж сэрдэж харааж зүхдэг, бусдыг өөрийн эрх ашигтаа ашиглах гэж элдэв худлаа яриагаар ухуулж үймээн самуунд уриалан турхирдаг, түүнийг нь нэг хэсэг тогтсон үзэл бодолгүй сөрөг сэтгэлгээтэй эсрэг юм болгоныг дагаж хуйлардаг хүмүүс улам сэвж давхидаг энэ байдал хэзээ арилах болоо. 10 20 мянган хүний санал авсан ч барианд орж чадаагүй нөхдүүд ялагдсандаа шаралхаж харааж зүхэж заргалдаж явахаар өөрт нь санал өгсөн хүмүүст талархалаа илэрхийлж тэдний итгэлийг

182.160.1.131Зочин   • 2020, 6 сарын 29. 14 цаг 05 минут

МАН-ын ялалт бол ерөнхий сайд Хүрэлсүхийн шударга,дайчин шуурхай бодит ажлын үр дүнд өгсөн ард түмний үнэлгээ.Иймээс ялагдсан намууд бусдаас бурууг хайж хоосон эмгэнээд байхын оронд намынхаа дотоодод алдаа оноогоо шүүж шинэчлэл хийж алдагдсан нэр хүндээ өсгөхийг бод.Н.Энхбаяр,Э.Бат-Үүл мэтийн үеэ өнгөрөөсөн эсэргүүнүүдийг дагаж далдаганаад сайнаа үзэхгүй

192.82.66.151Зочин   • 2020, 6 сарын 29. 14 цаг 05 минут

Энэ Энхбаяр одоо болио.Юу ахиж сонгууль явуулах.Тийм мөнгө төрд байхгүй.Эдийн засаг хүндэрсэн ядуу байна гэж яриад байгаа мөртлөө ахиж сонгууль явуулна гэж яриад байх юм энэ МАХН-н хүмүүс.МАХН мөнгөө гаргаж сонгууль явуулах гээд байгаа юм уу.Ам ажил нь зөрүүтэй гэдгээ л нотлоод байна Энхбаяр даргаа.Зүгээр 76 гишүүнийг ажлын хийлгэдээ.

66.181.161.26Зочин   • 2020, 6 сарын 29. 14 цаг 00 минут

СЕХ маш хариуцлагатай ажилласан. Харин миний бодоход удирдлагыг нь орон нутгийн сонгуулийн дараа чөлөөлөх хэрэгтэй. Содномцэрэн гэж хүнийг 4 сонгууль дамжуулан ялагдагсад яллаж байна. Ийм байж таарахгүй. Ажлаа сайн хийсэн хүн яагаад энэ Монголд муу муухайн эзэн болох ёстой юм бэ? Ийм байж таарахгүй. Тиймээс зүй бус дайралтаас хамгаалж Содномцэрэн гуайг ажлаас нь чөлөөлж өгье. Энэ хүн амар тайван амьдрах эрхтэй.

64.119.22.234Мийгаа   • 2020, 6 сарын 29. 14 цаг 00 минут

Сонгууль болдгоороо боллоо. Хүмүүстэй уулзан сонрхож байхад ийм дүн гарах нь тодорхой байсан. Хэрэв дахин сонгууль явуулбал бүр 100% гарах болно. Оргүйд орвол охинтой нь дээр гэдэг шиг авсан хэдэн саналаа хадгал. Баахан нам, эвсэл, бие даагч нар Ганц МАН-тай үзэлцэхээр санал нь хуваагдаад ялагдах нь тодорхой шүү дээ. Одоо цаашдын ажлаа бодоцгооё. Өвчин зовлонтой, эдийн засгийн хүндрэлтэй ийм хүнд нөхцөлд цаг алдах нь улам доройтлын үүд хаалгыг улам нээхээс цаашгүй. Ялагдаж сурах нь үнэхээр том соёл шүү. Ухаарцгаа.

202.179.13.134Зочин   • 2020, 6 сарын 29. 13 цаг 38 минут

Зохион байгууулдаг СЕХ үнүэндээ хариуцлаггүй хандаж байгаа нь олон нийтийн дургүйцлийг хүргэлээ. Саналын хуудасыг маш нарийн тоолж баталгаажуулаад лацдан төврүүгээ татдаг баймаар. 3- 6сарын хугацаанд маргаан гарч болзошгүй учир нарийн лацдан хамгаалалт дор байлгах ёстой баймаар. Гэтэл шорттой нусгай хувийнхаа машины ард хамаагүй ачсан хувь хүмүүс нэг 2-оор нь авчирч байгаа байдал СХД-т ажиглагдлаа. Үүний төлөө СЕХ гшшүүд шоронд суух ёётой

64.119.18.136зочин   • 2020, 6 сарын 29. 15 цаг 03 минут

Ямарч боловсролгүй тагтааны тархитай хүмүүс өөрийнхөө тархины хэмжээгээр сэтгээд л хамаг юмыг хардаж сэрдээд харлуулаад байх юм. Тэр өчүүхэн тархинд нь олигтой юм багтадгүй бололтой . амьд явахад нь хэрэгтэй гээд жаахан муу санаа л суулгачихсан байдаг бололтой. Муу санааныхаа хүчинд л амьд шүү гэлдэрч бүх юмыг муугаар харж сэрдэж явдаг бололтой

182.160.1.131Зочин   • 2020, 6 сарын 29. 13 цаг 58 минут

Мал минь ээ чи мэтийн ухаан хүрэхээргүй нарийн нууцлалтай лацтай нь өчигдөр Сонгуулийн ерөнхий хорооны ажилтан Оюунмаа Үндэсний телевизээр харуулж тайлбарласан,өөр яалгах гээд байгаа юм.Цагдаагийн хурандаа Амгалан,Тагнуулын ерөнхий газрын Баярхүү нар мөн сонгуулийн эхнээс одоо хүртэл бүх процессийг тасралтгүй хяналт тавьж байгаагаа тайлбарлаж цадиггүй авирлаад байгаа нөхдүүдэд хуулийн заалтыг сануулсныг хараагүй юү.Чи тийм баримттай факт илрүүлсэн бол ЦЕГ-т албан ёсоор гомдлоо гаргаад шалгуулаачдээ.Чадахгүй байж хүний амаар цуураад гөлөг чинь

43.228.131.151Songogch   • 2020, 6 сарын 29. 13 цаг 32 минут

AN-iin yalagdliin gol shaltgaan ni conguuliin mojaritor togtoltsoo gartsaagvi mun. 2008-12 oni parlamentaar AN hicheej machiij baij songuuliig holimog togtoltsoogoor yavuulah huulitai bolgood 2012 oni songuulid AN yalsan. Getel AN-iin erhem darga Zi.ENHBOLD uuruu UIH-iin darga baihdaa dahin mojaritor bolgood 2songuuli daraalan yalagdlaa. Zi. Enhbold hoid hurshiin gar hul bish......................?!

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.