Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2020 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан парламентын анхдугаар чуулган яг одоо нээлтээ хийх гэж байна. УИХ-ын Дэгийн тухай хуулиар Анхдугаар чуулганы хуралдаанаар юу хэлэлцэхийг тодорхой заасан байдаг.
Өнөөдрийн чуулганаар УИХ-ын дарга болон Ерөнхий сайдыг сонгоно. Мэдээж Ерөнхий сайд У.Хүрэлсүх болох нь тодорхой. Харин УИХ-ын дарга болон бусад албан тушаалуудад ямар хүмүүс томилох вэ гэдэг анхаарлын төвд байна.
Энэ сонгуульд олонхийн суудал авсан МАН-ын хувьд төрийг тогтвортой байлгах нь зүйтэй гэсэн үзэл баримтлалтай байгаа аж. Тиймдээ ч УИХ-ын даргаар Г.Занданшатар, ЗГХЭГ-ын даргаар Л.Оюун-Эрдэнэ, МАН-ын бүлгийн даргаар Д.Тогтохсүрэн нарыг улираахаар тохироо хийгдсэн гэх мэдээлэл байна.
Г.Занданшатарын хувьд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд маш сайн ажилласан гэж үзэж буй. Тэрбээр УИХ-ын даргаар ажиллаж байх хугацаандаа Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг амжилттай хэлэлцэж, батлуулж чадсан. Мөн төрийн тогтвортой байдыг хангах олон хуулиудыг баталсан билээ.
Л.Оюун-Эрдэнийн хувьд мөн л сайн үнэлгээ аваад буй. Тэрбээр ЗГХЭГ-ийн даргаар ажиллахдаа Ерөнхий сайдтай баг болж, нягт ажилласан гэдэг.
Д.Тогтохсүрэнгийн хувьд 32,33-ийн бүлэг болж хуваагдсан байсан МАН-ын 65 гишүүнийг өнгөрсөн хоёр жилд удирдлага, зохион байгуулалтаар сайн хангаж ажиллаж гэж үнэлэгдэж буй юм.
15 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Оюун-Эрдэнэ шударга хүн биш. Ганц төрийн өмчит үйлдвэрийн газрын хулгайч эмэгтэй даргыг буулгах гэж өчнөөн удаа хамт олноороо түүнд хандсан. Одоо хүртэл хайцаалсаар суугаа юм. Шударга гэдэг нь худлаа юм билээ.
oyunerdene bol gost goid zaluu mundag shuu amjilt
Занданшатарын хуулийн нэмэлт өөрчлөлт нь 6/2 уу. Хятадууд манай газрыг зарж байна. Ийм байхад Занданшатар сайн ажилласан гэх үү?
занданшатар маш муу байна. Хүрэлсүх 60 гаруй хүнийг тэр дотроо огт танигдаагүй залуучуудыг гаргаад ирж байхад Зандан 3 лаа яваад нөгөө 2 оо унагаад ганцаараа арай чүү гарч ирлээ. УИХ-н дарга гэж төрсөн нутгийнхан нь ч тоохгүй байгаагийн шинж.
Занданшатар тойргоосоо ганцаараа сонгогдсон. Үндсэндээ тойрогтоо Ардчилсан Намд ялагдсан цөөхөн тойргын нэг. УИХ-ын даргаар улирааж болохгүй солих хэрэгтэй.
Үндсэн хуулийн 6,2 гэж заалтыг ард иргэд маш их ярих юм.6,2 зүйл нь:Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар,түүнчлэн газрын хэвлий,түүний баялаг,ой,усны нөөц,ан амьтан,ТӨРИЙН НИЙТИЙН өмч мөн үүнийг л их ярих юм.
Zuv zuv.zandanshatara ter 6 2 g dahij sudlaarai.
Bayr hurgey amjilt husey iluu ihiig huleej bga shu
ЗӨВ ЗӨВ
Зандан 2 жил болоогүй. Худлаа бичсэн бн
amjilt husie. Shuurhai shudraga . hurdtai ajillahaarai
Оюунэрдэнэ гуншаа гөлөг зайлаа.ХГанхуяг Булгантуяа Б.Энхбаяр Амартүвшин хамаагүй дээр.
Ta buhendee ajlyn amjilt husen erooe . Ard tumniihee itgeliig daaj , eh ornoo gesen setgeltei baigaarai .
Зөв зөв
битгий балайраад бай энэ цаг үёд оюунэрдэнэ шиг эрчтэй залуу төрд үнэхээр хэрэгтэй