2020 оны 7-р сарын 1
8 цаг 20 минут

“Босоо” Ганбаад өгөх зөвлөгөө

Найм дахь удаагийн сонгуулийн үр дүнд байгуулагдсан парламентын анхдугаар чуулган өчигдөр хуралдлаа.  Чуулганы үеэр нэг хүн босож зогсоод үг хэлж, “Цагдаа маш бүдүүлэг ажилласан. Миний хэдэн туслах тагнуултай кино үзэж байсан тулдаа л би амьд гарлаа. Ямар аймаар аархуу аатай ажиллав аа” хэмээн попров.  Даанч яав даа, “Босоо” С.Ганбаатар гишүүн минь.  Анхдугаар чуулганд үг хэлснээсээ эхлээд ингэж попрох байсан юм уу.  2012-2016 оны хооронд УИХ-д суухдаа бодлого боловсруулах гэхээсээ илүүтэй попрох нь их байсан. 2016 оны сонгуулиар унасан шалтгаан нь магадгүй энэ ч байж болох.  2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар хүчтэй өрсөлдөөн үзүүлсэн. Гэхдээ эхний шатны санал хураалтаар ялагдсаны дараа “Миний төлөө саналаа өгсөн хүмүүс одоо цагаан сонголт хий” гэж попорч байлаа.  Улс орныг хорлосон энэ мэт буруу зүйлд залуусыг уриалж попордог гэмтэй.

Гэвч энэ удаагийн сонгуулиар Орхон аймгийн иргэд түүнд итгэл хүлээлгэж, олон хүчтэй өрсөлдөгчдийн дундаас сонголоо.  Иргэд таныг сонгохдоо эхний чуулганаас эхлээд л тагнуултай кино ярьж, попроорой гэж саналаа өгөөгүй байх. Тиймээс ирэх дөрвөн жилд энэ мэтээр битгий популизм хийгээрэй. Энэ сонгуулиар МАН үнэмлэхүй ялалт байгууллаа.  Хамгийн хүчтэй сөрөг хүчин байх ёстой байсан АН дөнгөж 11 суудал авсан.  Тиймээс Ардчилсан намд хүч нэмэж, хүчтэй сөрөг хүчин байхад нь туслах үүрэг С.Ганбаатар, Н.Алтанхуяг, Т.Доржханд гэсэн гурван хүн байгаа.  Нийлж, нэгдэж байж хүчтэй сөрөг хүчин болж, эрх баригчдын зөвийг дэмжиж, бурууг нь сануулах ёстой.  Ганцаараа хадуурч давхиад, энэ мэтээр кино яриад байв аа.  Ганц бие даагч болох Н.Алтанхуяг гишүүн АН руугаа орчих магадлал нэлээд өндөр.  Нөгөө талаар АН шинэчлэгдэхээс авахуулаад даргаа сонгох энэ тэр гээд ойрын 1, 2 жилдээ бужигнана.  Ийм ажилтай завгүй явах учраас сөрөг хүчний үүргээ хангалттай биелүүлж чадахгүй ч байж магадгүй. Тиймээс сөрөг хүчний үүрэг гүйцэтгэх ажил таны толгой дээр буух гээд байна.  

Мэдээж МАХН-ын төлөөлж УИХ-д сонгогдсон гэдэг утгаараа тэр зүгийн бодлого ярих шаардлагатай болно. Гэхдээ Н.Энхбаярын дохиураар хөдлөөд байлгүй өөрийн гэсэн үзэл бодолтой байгаарай. Өмнөх 4 жилд О.Баасанхүү гишүүн намаа тонгороод, өөрөө дарга нь болно гэж давхиж, эцэстээ АН-д орсон нь “шилсэн юм шилэн дээр дарна” гэгч болсон. Үүнийг битгий мартаарай. Гэхдээ түүнд сайн ажилласан жишиг ч бий. Хамгийн олон удаа үг хэлж, асуулт асуусан. Хуулийн төслүүдийг маш сайн уншиж, асуудаг байсан. Лайв хийгээд ч болов эрх баригчдын хуудуутай, буруу үйдлийг залруулахын төлөө тэмцсэн. Тиймээс зөвийг нь өөртөө тусгаж авахад буруудах юун. МАХН-д шинэчлэл хэрэгтэй. Нэг хүний биш нэг үзэл бодол нэгдсэн хүмүүсийн нам байх ёстой. УИХ-д төлөөлөл нь болж суугаа хүний хувьд энэ чиглэл рүү ажиллаарай. Гэхдээ эв нэгдлээ алдчихгүй, зөв шинэчлэл хэрэгтэй шүү.

Өнгөрсөн дөрвөн жилд хамгийн их попорч, намынхаа бодлого шийдвэрийн эсрэг ажиллаж, эцэстээ тусдаа гарсан хүмүүс одоо хаана байгааг битгий мартаарай. Монголын ард түмэн илүү хэрсүү болж, гишүүдээс улс орныг хөгжүүлэх бодлого, шударга ёсыг нэхэж байна.  Хамгийн их попорсон, амандаа орсон болгоныг дураараа хэлсэн хүмүүсийг сонгосонгүй. Харин эдийн засгийн зөв бодлого боловсруулж магадгүй, ард иргэдэд халтай, эрх мэдэлтэнд ээлтэй хуулиудыг засаж сайжруулах байх. Шударга ёсыг тогтоож, шударга бустай тэмцэх болов уу гэсэн хүмүүсээ сонголоо. Мөн тэтгэвэртээ гарах болчихсон хөгшчүүлийг гавьяаных нь амралтад гаргаж, залуу, идэр насны хүмүүсийг парламентад илгээлээ.  Тэгэхээр та бодлого боловсруулах, шударга ёсыг тогтоох, хууль сайжруулах ид насны хүний тоонд орсон гэсэн үг. Энэ их итгэлийг битгий алдаарай. 

Нөгөө л нэг улиг болсон сэдвүүдээ яриад, хэлбэр хөөгөөд, хөөсөн шаардлага тавиад байв. Попролт чинь хэтрээд байвал энэ дөрвөн жилийг дуусгаад баяртай болно. Бодлогоороо л ялгарч үзээрэй. МАХН-ын амлаад байсан үнэгүй байранд оруулна гэх мэт популист амлалтаа яриад, боломж байгаа гэх мэтээр эрх баригчидтай хэрэлдээд байв.  Хэтэрхий их попорвол нөгөө чанга дуутай нөхөр шиг л ард түмнээр амбаардуулна гэж мэдээрэй. Анхдугаар чуулганы үеэр тагнуултай кино ярьж попорсон чинь энэ жилийн норм гээд ойлгочих. Өнөөдрөөс попрох өвчнөө дарах эм олж уу. 

73
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

73 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

64.119.22.7ганхуяг   • 2020, 7 сарын 20. 23 цаг 47 минут

энэ сайханбилэгийн үг байна

103.10.22.66Зочин   • 2020, 7 сарын 16. 14 цаг 32 минут

Худлаа худлаа

192.82.74.86зочин   • 2020, 7 сарын 16. 11 цаг 35 минут

Нэг ийм хүн байх нь зөв шүү дээ Дандаа долигнуур цүнх барьдаг авилгачингууд дунд нэг хүн байсан нь дээрээ Ганбаад битгий атаарх амжилт хүсье

202.126.92.99Зочин   • 2020, 7 сарын 9. 8 цаг 40 минут

Манайханд нэг дутагдалтай зүйл байнаа, худлаа шударга царайлсан хэлтэй амтай хүнийг аймаар лаг гэж боддог. Ерөнхийлөгчийн сонгуулиар яалаа Солонгосоос мөнгө авсан, хариуг нь барина энэ тэр гээд ТВ-ээр гараад бөөн юм болоо биздээ. Зүгээр л ард түмний хүсэлт, сонирхол дээр тоглож яваа хүн шүү дээ

95.118.110.169GA-BAC   • 2020, 7 сарын 7. 6 цаг 31 минут

ENE BOCOO GAMBAA GEJ DAANCH XEREGGYI BOCOO-BOR ZALUU BAINA DAA YAMAR AZAAR ENE CAARAL ORDOND CUUJ CHIXERTEI XAR TSAIG 4-N JIL UUX YUM SHIG BAINA

95.118.110.169ZOCHIN   • 2020, 7 сарын 7. 6 цаг 15 минут

ENE BOCOO-BOOB GAMBAA YUUCH XIIJ CHADAXGYI MAH-N XEBTEE-BOOBNUUD ENE BOCOO-BOOBIIN XANDIIN XAG DARNA BOCOO-BOOBOO CHI ZYGEER L MOROOROO MOOMOO UNJUULAAD GELDERCH 4-N JILIIG DUUCGANA DEER BAIX

188.175.212.246Зочин   • 2020, 7 сарын 2. 20 цаг 40 минут

bosoo gambaag garch ersend bayartai bgaa shuu

77.38.148.28Зочин   • 2020, 7 сарын 1. 21 цаг 36 минут

зев зев унэн л юм ярьж байна.энэ эрчээрээ шударга унэнийтелее ажиллаарай

202.9.46.41Лодой   • 2020, 7 сарын 1. 20 цаг 01 минут

Босоо нэрээ хамгаалах л хэрэгтэй гэхдээ бодлого боловсруулсан хуулиараа босоо байгаарай Гамбаа!

202.126.90.29Шударга хүн   • 2020, 7 сарын 1. 16 цаг 07 минут

Энд попорсон юм байхгүй үнэн юмыг шууд хэлэх ёстой , зөв. Энхийг бичсэн хүн чи өөрөө битгий попор, чи нягталж хэлдэг нь ч биш. Чамаас түрүүнд ард түмэн нягталж бодсон байгаа

202.179.26.112tuya   • 2020, 7 сарын 1. 14 цаг 35 минут

unen shuu yarihdaa garguuun terenteigee adil ajlaa sain hii nam nam damjaad l bas sonin hun shuu

66.181.161.55Зочин   • 2020, 7 сарын 1. 14 цаг 24 минут

Угаасаа л поп нөхөр ш дээ. Цагдаа тагнуул үнэхээр ажилласан бол чи өдийд тангараг өргөөд зогсож байхгүй байсан. Ингэж худлаа попорч болохгүй ээ. Энэ хүнийг цаг хугацаа аяндаа ямар хүн байсан бэ гэдгийг харуулна дөө.

66.181.191.179зочин   • 2020, 7 сарын 1. 13 цаг 38 минут

УИХ-ын чуулганы нээлтэн дээр тагнуул магнуул яриад яахав дээ,Төрийн түшээ л юм бол төрөө хүндлэх хэрэгтэй.сонгосон олон түмнээ хүндэртгэж жаахан ч гэсэн гялайх үг хэлэх байсан даа.Тагнуул магнуулаа дараа нь ярьсан бол зүгээр байсан даа.За тэгээд зөв ярьж сонгосон олон түмнийхээ төлөө зөв хууль баталж сайн ажиллаарай.Сөрөг хүчин болоод Эрдэнэ шиг гөлөг мөлөг гээд буруу яриад эхэлбэл дахиад төрийн түшээ будаа шүү.Оюутолгойн гэрээний талаарх өөрийн чинь байр суурийг маш их дэмждэг шүү.Эрдэнэтчүүдэдээ тоос биш тосыг нь хүртээгээрэй.

113.158.33.118Иргэн   • 2020, 7 сарын 1. 13 цаг 37 минут

Энийг яаагаад сонгосон юм бол доо. Өөр сонголт байгаагүйд л байх даа. Худлаа харагдаад байдийн. Хэлж хийж байгаа нь зөрөөд байдийн

202.21.124.28ЗОЧИН ЭМЧ   • 2020, 7 сарын 1. 13 цаг 08 минут

одоо жаахан ухаантай бодлоготой яриарай ЧИтөрийн түшээшүү гудамжны авгай нар шиг ийм юм яриад байвал амьтны ад болно жавхлан бишшүү ЧИ чамаас хүмүүс их юм хүлээж байгаа бусдыг сонс түрүүлж битгий дуугар ,эхэндээ биелээ олтол орчиндоо дастал хэсэг бага дуугар бодож 7хэмжиж нэг огтол гэдэг шиг бай чамд бол хэрэгтэй бодол санаа их бий тийм ч учраас хүмүүс чамайг сонгосон АМЖИЛТ ХҮСЬЕ ДҮҮ

49.0.147.33зочин   • 2020, 7 сарын 1. 13 цаг 02 минут

сонгогчдынхоо үгийг дамжуулахаас биш унасан нэр дэвшигчдийг төлөөлнө гэж байхгүй л дээ.тус тус да.а тойрогтой:эхнээсээ хууль дүрмээ барихгүй дураараа ярь гэж сонгоогүйг ойлгомоор юм.тэд нарч амтайшдээ

202.126.92.99том гар   • 2020, 7 сарын 1. 12 цаг 47 минут

Ганбаатар гишүүндээ амжилт хүсье дараа жил МУ-ын Ерөнхийлөгч болно шүү

124.158.95.14ЗОЧИН   • 2020, 7 сарын 1. 12 цаг 45 минут

ПОПРООД БАЙХ ЮУ БАЙДГИЙМ??? БОДИТ ҮНЭНИЙГ Л ЯРЬСАН БАЙНА, ПУНЦАГБОЛД МАН-Г ӨМӨӨРӨӨД ҮХЭХ НЬ ЭЭ, ДААНЧ ЯАВ ДАА, МААВ ДАА Ч ГЭХ ХӨЛСНИЙ БИЧЭЭЧ ГУАЙ, ХУЦАЛГҮЙ МАНГАРТААД БАЙЖ БАЙ??? ЗӨВӨЛГӨӨ ӨГДӨГ ХӨЛСНИЙ БИЧЭЭЧ ГУАЙ ӨӨРӨӨ ХЭН БЭ? ХӨЛСНИЙ МӨНГӨӨ ТООЛООД ХЭВТ **** МИНЬ???

202.179.26.155иргэн   • 2020, 7 сарын 1. 12 цаг 30 минут

энэ Ниитлэлийг бичигч Пунцагболд Хуц яаадгийн бодит Үнэнийг хэлсэн энэнд Попроод байх юм алга Худлаас айж Үнэнийг хэлж чадахгүй Чам мэтийн юмнууд Пялдага зан гаргахаас өөр юу байдаг Чи тийм л байсан юм бол Ерөнхийлөгч бас л Шүүмжиллээ тэр тухай Яагаад бичихгүй байгаа юм

202.179.21.248Зочин   • 2020, 7 сарын 1. 12 цаг 26 минут

Энэ нөхөр амьдралдаа өөрийн гараар хийж бүтээсэн зүйлгүй зөвхөн бусдын хийсэн зүйлийг шүүмжлэхийн төлөө төрсөн хүн шүүдээ

64.119.19.54Зочин   • 2020, 7 сарын 1. 12 цаг 17 минут

Ганбаатар бодит үнэнийг л хэлсэн

64.119.19.54Зочин   • 2020, 7 сарын 1. 12 цаг 15 минут

Эрдэнэтийн цагдаа нарыг цагдаагийн дарга нь дээрээс өгсөн үүргийн дагуу рейтинг өндөртэй бусад намын өрсөлдөгч нарыг дарамталж айлгах зайлуулах тактиктай байсан

78.136.226.133Зочин   • 2020, 7 сарын 1. 12 цаг 13 минут

БАС НЭГ ЮМЫГ ЗААЖ СУРГАМЖЛАЯ. ТА ИХ ДАЖГҮЙ ХҮН. ЗАСАХ ЮМ БНАА. ТӨРИЙН ДУУЛАЛ ЭГШИГЛЭЖ БАЙХАД ГАРАА МӨРӨН ДЭЭРЭЭ БИШ ЗҮРХЭНДЭЭ БАРЬЖ СУРААРАЙ. НААД БАЙДАЛ ЧИНЬ ЮМТАЙ ХҮН ШИГ СЭТГЭГДЭЛ ТӨРҮҮЛДЭГ ШҮҮ.

66.181.161.46Зочин   • 2020, 7 сарын 1. 12 цаг 01 минут

Бодит үнэн болсон зүйлийг л Ганбаатар хэлсэн. Яасан хамаа. Чамд таалагдахгүй байгаа бол МАН-ын хөлсний бичээчээ цааш нь үргэлжлүүлээд бай. Ганбаатарт зөвөлгөө өгдөг хэн бэ чи? МАН-аа сохроор дэмжээд, шүтээд явахынхаа оронд алдаа оноог нь хараад хэлээд засаад явсан бол чамайг олйгох байлаа гөлөгний хэмжээнд хүрэхгүй гөлчгий юм даа чи

202.9.47.14ЗОЧИН   • 2020, 7 сарын 1. 11 цаг 57 минут

Kino yarihaa bolio. Odoo jaahan UT-iin noyon suu!!!!!!!!!!! Gambaa mini.Boroond norson elee SHig ailiin ger deerh delgechtei aaruul shuurdeed baij bolohgui shuu!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

202.55.188.37Эрдэнэт   • 2020, 7 сарын 1. 11 цаг 53 минут

Гамбаад маш сайн зөвлөгөө өглөө. Одоо ажил хэрэг л ярих, хийх цаг. Гамбаад минь. Илүү зүйлүүд эцэстээ өөрийг чинь үгүй хийнэ

66.181.161.49Зочин   • 2020, 7 сарын 1. 11 цаг 45 минут

Пунцагболдоо чи Босоо Ганбаад зөвлөх хэмжээний хүн мөн үү өөрөөсөө асуу даа чи ард тзмний төлөө хэзээ хамгийн сүүлд чанга дугарсан бэ Пунцгаа ч хүн мохоох харлуулах ажилд гаршиж байгаа нохой юу даа чи

202.9.40.169Зочин   • 2020, 7 сарын 1. 11 цаг 09 минут

Босоо бол Эрдэнэтээс ч хаанаас ч гарнаа.дүн нжруу нь зөв хүн дэмжинээ

49.0.144.122Зочин   • 2020, 7 сарын 1. 11 цаг 06 минут

Пунцагболд гэнэ үү. Чи хэн бэ? Боловсролгүй хөлсний бичээч мудак минь зайл аа!

103.229.122.48Зочин   • 2020, 7 сарын 1. 11 цаг 03 минут

Энэ сэтгуулч гэж мангар юм мэдэхгуй байж битгий мэдэмхийрээ яг бодит унэн шуу дээ

202.126.90.43Зочин   • 2020, 7 сарын 1. 11 цаг 00 минут

Ямар ч мэдээлэлгүй мөртлөө хүнийг попорлоо гэх хөлдүү нөхдүүд их байх юм аа. Ганбаатарыг Эрдэнэтийн цагдаа нар ямар ч шалтгаангүйгээр барьсан гэсэн мэдээллийг өөрөө өгөөд л байсан шүү дээ.

202.55.184.18зочин   • 2020, 7 сарын 1. 10 цаг 59 минут

Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байхдаа солонгосуудаас мөнгө авч байгаа баримт бичлэг нь дэлгэгдээд өөрөө хүлээн зөвшөөрч байсан, тийм үү. Эсвэл би хүн гүтгээд байна уу. Мөнгө харж гүйсэн, худлаа орилсон, барьцгүй, тулхгүй хүн санагддаг.

202.21.124.130Зочин   • 2020, 7 сарын 1. 10 цаг 59 минут

орон гаран хүмүүст саалаа өнсөн сонгогчид л ичмээр байдалд олон удаа орно доо

182.160.36.144зочин   • 2020, 7 сарын 1. 10 цаг 51 минут

хэцүү нөхөр. Батзангдан нарн өрөөсөн дугуй. жаахан ч атугай төлөвшөөсэй

192.82.77.241зочин   • 2020, 7 сарын 1. 10 цаг 50 минут

хэвээрээ попорч байна лээ. Шал дэмий сонгосон юм. хүн өсч хөгждөг дөө.Урам хугарсан шүү сайхан зөвлөгөө өгч. гэхдээ тэр ойлгохоооргүй байна лээ

202.21.108.189зочин   • 2020, 7 сарын 1. 10 цаг 41 минут

Зөвөлгөө өгөх бол ухаалаг гэгээлэг зөвөлгөө өгч бай Хүний өмнүүр бүү ярь

66.181.165.89Зочин   • 2020, 7 сарын 1. 10 цаг 38 минут

Өөрийг тань сонгосон сонгогчдоо доош нь хийх маягтай, иртэй сайндаа л дайны талбарт ялсан баатар шиг л ярьлаа. Өөөрчлөгдөх хэрэгтэй хойтон ЕРӨНХИЙЛӨГЧИД нахина гэсэн бодол толгойд чинь байж л таараа , ийм юм яриад байвал бид тоохгүй шдэ!!!!!!!!!!!!!!!!!!

66.181.161.80Зочин   • 2020, 7 сарын 1. 10 цаг 33 минут

Дархан-Ул аймгийн хөгшчүүээс орон сууцны урьдчилгаа нэрээр дээрэмдээд авсан мөнгөө одоо өгөөрэй. Чамаас болоод 100 шахам айл орон сууцны урьдчилгаа нэрээр баахан мөнгөө өгөөд эдүгээ зарим нь хорвоогийн мөнх бусыг үзчихээд байна шүү

66.181.161.21Зочин   • 2020, 7 сарын 1. 10 цаг 28 минут

попроод байх юу байган? үнэнийг л хэлсэн ш дээ. хүмүүсийн хандлагад нөлөөлөх гэсэн арчаагүй "зөвөлгөө" байна энэ чинь. Ийм юм бичиж хүмүүсийг эргэлзүүлж байхаар энэ сонгуулийн үеэр цагдаа нар хэрхэн ажилласан талаарх мэдээлэл хүргээч. Энэ мэдээг бичсэн хүн Ганбаатарын хэлсэн ярьсан зүйлийнх нь дагуу юм бичихгүй өөр лүү нь эргэж ноцох ямар хэрэг байна аа. Эсвэл МАН-ы хөлсний бичээчдийн нэг үү?

192.82.77.216Зочин   • 2020, 7 сарын 1. 10 цаг 28 минут

Жаахан голтой ярьж сур. Энхбаяраас жаахан зайтай бай. Сайн судалгаатай үнэн ярьж нэр төрөө хамгаал. Худлаа ярихыг хүн үзэхээ больсон шүү.

202.179.31.252Зочин   • 2020, 7 сарын 1. 10 цаг 18 минут

үнэн юм хэлэхээр попорлоо гэх, тэгэхлээр дандаа худлаа ярьж хулхин дээр нь цэцэг ургуулж байдаг хүн л сайн хүн юм өайна л даа

66.181.168.8Зочин   • 2020, 7 сарын 1. 10 цаг 11 минут

Гишүүнээ одоо нас биед хүрсэн эр хүн шиг бай. Эх орон ард олондоо хэрэгтэй зүйл ярьж , хийж бай !

202.55.191.194Зочин   • 2020, 7 сарын 1. 10 цаг 10 минут

энэ засрахгүйээ,,,,,,,,

66.181.183.221zochin   • 2020, 7 сарын 1. 9 цаг 55 минут

ene hunii so-goos avsan mungu yu bolson be..

202.131.249.202ss   • 2020, 7 сарын 1. 9 цаг 44 минут

Эрдэнэтийхэн буруу сонголт хийсэн. Энэ нөхөр угаасаа тэнэг.

172.58.143.156Mongol yalna   • 2020, 7 сарын 1. 9 цаг 43 минут

Gambaa erinhiilugch 3bol 49hubiin hereg hurtsiin hereg shuuh tsagdaa shinchlegdej mongol har saaral jagsaaltand orohgui undsen huuliin uurchlult zub yabah baib

202.21.116.171Зочин   • 2020, 7 сарын 1. 9 цаг 31 минут

Ганбаатар гишүүн ээ. Одоо таны хий гарч амны чинь салиа арилсан байх.Уран цэцэн дэлгэрэнгүй яриа ярилгүй жаахан төрд хэрэгтэй хууль,ажил санаачилаарай даа.Ерөнхийлөгчийн сонгуулийн хувьд бараг ялсан гэж бүү бод тэр үед сонголт маш муу бараг байхгүй шахуу байсан бид Баттулга Ганбаатар хоёроос өөр сонголтгүй байлаа шүү дээ.энэ бол таныг хөөсрүүлсэн л хэрэг өөр юу ч байхгүй.Ажлаа сайн хийгээрэй.

192.82.77.17Зочин   • 2020, 7 сарын 1. 9 цаг 25 минут

Юун попрох Ганбаатар гишүүн сонгуулийн шокноосоо гараагүй бна ш тээ, үнэнээ л хэллээ шүү дээ, үнэхээр аймаар юм чинь аргагүй.

202.131.243.190зочин   • 2020, 7 сарын 1. 9 цаг 21 минут

Ганбаатар ухамсартай хүн юм төрөө дээдэлж сонгогч ард түмэн бусдыг хүндэлж босч зогсож үг хэлж байна.

192.82.75.89zochin   • 2020, 7 сарын 1. 9 цаг 19 минут

Mun ailgavaa , Ikh hurliin gushuunii ug heliig zaahnee. Ganbaatariig yasan yum bol. Amid garlaa gehiig bodohod ami nasand ni haldah gesen yum bolvuu ? Tegvel ayultai shuu dee ene talaar helehees uur argagui

202.126.88.1341111   • 2020, 7 сарын 1. 9 цаг 18 минут

202.131.243.190-ийг бичсэнийг дэмжиж байнө

202.131.243.190зочин   • 2020, 7 сарын 1. 9 цаг 17 минут

Ардын нам ардчилсан нам ч худлаа ш дээ.Дотроо ч гаднаа ч бөөн хуйвалдаан л байдаг юм билээ.Ард түмэн ядуу болохоор л иймэрхүү сонгууль болоод байгаа юм дундаж давхарын хүмүүс ихсээд ирвэл сонгууль шал өөр болно.туйлшрахгүй болно.

202.179.15.10зхчин   • 2020, 7 сарын 1. 9 цаг 14 минут

Чаднаа энэ хүн, хэлсэн үг нь попролт биш байсаан, атаархаад хэрэггүйээ

192.82.77.17Зочин   • 2020, 7 сарын 1. 9 цаг 26 минут

Тийм шүү. Үнэнээ хэлсэн.

202.131.243.186кинонд дурлагч   • 2020, 7 сарын 1. 9 цаг 13 минут

кино үзэх дуртай л даа балайраад 1 өдөр гишүүн болцоооон явж байх виидээ гэмтэй юм байна даа

99.70.235.30Jinhene popchin hehe   • 2020, 7 сарын 1. 9 цаг 08 минут

Yun bosoo mosoo kkk hudlaa gar gedgiig ni ingeed medej eheldee orhonchuudaa

64.119.20.213Зочин   • 2020, 7 сарын 1. 9 цаг 06 минут

Энэ Ганбаатар гэдэг хүн хэл ам таталсан бүтээсэн хийсэн юмгүй, боловсрол мэргэжил нь тодорхойгүй өөрөө жинхэнэ хэн нь бүү мэд хүн ш дээ. Цаашид Улсын Их хуралд гишүүнээр сонгогдох хүмүүст маш өндөр босго тавьдаг баймаар байна. Тэгэхгүй бол хэн дуртай нь, бараг бүтэн өгүүлбэр зөв хэлж чадахгүй, боловсрол мэдлэггүй хүмүүс сонгогдоод байх бололтой. Яг үнэндээ ерөнхийлөгчийн хэлдэг зөв шүү. Намууд энэ тал дээр маш сайн анхаарах хэрэгтэй. Зөвхөн сонгуулиар авах суудлын тооны хойноос хөөцөлдөөд байж болохгүй. Үнэхээр л улс орноо бодож байгаа л юм бол

202.131.243.190зочин   • 2020, 7 сарын 1. 9 цаг 05 минут

Ганбаатар үнэний ортой л зүйл ярьж байгаа байх.Үнэн үг хэлсэн хүнд хүн өшөөтэй болсон цаг юм шиг. Үг хэдий хатуу ч хэтийн явдалд тустай гэдэг .Булхайтай хүмүүс үг дааж сур. Алтанхуяг Ганбаатар цаад нэг хүн ардчилсан намтай хутгалдаж болохгүй.Ардчилсан намтай хутгалдвал бид дахиж сонгохгүй .Ерөнхийлөгчийн сонгуульд ХУ намыг ард түмэн илүү дэмжих болов уу.Ардын нам энэ 4 жилд хэр байхаас дараагийн сонгуульд дүнгээ тавиулна.Их идэж ууж их хуйвалдвал гарахгүй нь тодорхой.

202.21.124.28ЗОЧИН   • 2020, 7 сарын 1. 13 цаг 22 минут

ГУДАМЖНЫ АВГАЙ НАРЫН СТИЛЭЭР ИНГЭЭД ЭХЭЛВЭЛ ХЭН Ч БИШ БОЛНОО ЭНЭ АМЬТАН

66.181.161.21Зочин   • 2020, 7 сарын 1. 10 цаг 34 минут

өнгөрсөн 4 жилд идэж ууж, хуйвалдсаар байгаад л гарч ирлээ. дараа дахин гарахын тулд энэ жишгээрээ л ажиллана.

66.181.177.244Иргэн   • 2020, 7 сарын 1. 9 цаг 02 минут

Маш зөв сануулга шүү ер нь тэгээд Ганбаатарт мэдлэг чадвар ухаан дутаж харагдаад байдаг юм даа Орхончууд буруул сонголт хийсэн дээ

66.181.161.21Зочин   • 2020, 7 сарын 1. 10 цаг 35 минут

Ганбаатарын оронд Нямдорж гарах байсан юм гэх гээд байна уу?

192.82.71.79Зочин   • 2020, 7 сарын 1. 9 цаг 01 минут

ганбаатарын зөв шүү. Битгий үргэлж өөрсдийнхөө байлгах гээд бай

202.21.124.28ЗОЧИН   • 2020, 7 сарын 1. 13 цаг 21 минут

ОДОО ХАМААГҮЙ АМНЫХАА ХИЙГ ГАРГАЖ БОЛОХГҮЙ ЯМАР ИНДЭР ДЭЭРЭЭС ХЭН ЯРЬЖ БАЙГАА БИЛЭЭ ГЭДГЭЭ БОДОЖ ЯРИХ ХЭРЭГТЭЙ

202.70.34.130Зочин   • 2020, 7 сарын 1. 8 цаг 47 минут

Үнэхээр зөв сануулга өгсөн байна, одоо ингэж худлаа попорход ард түмэн дургүй болсон шүү, шудага үнэнээр ажиллах хэрэгтэй, ард түмнээ хуурахгүй, тархи угаах гээд элдвийн хөөс яриад давхиад байх чинь хоцрогдсон шүү

66.181.188.149Иргэн   • 2020, 7 сарын 1. 8 цаг 44 минут

Ганбаа чамаар юу хэлэхээ заалгах болж байна уу. Хол очиж хуц.

202.21.124.28ЗОЧИН   • 2020, 7 сарын 1. 13 цаг 19 минут

ОДОО ТӨРИЙН ТҮШЭЭ БОЛСООН ХАМЖААРАГАТАЙ ЯРИХ ЁСТОЙ

139.5.218.160Зочин   • 2020, 7 сарын 1. 8 цаг 43 минут

Ene butku ee

103.80.211.184Зочин   • 2020, 7 сарын 1. 8 цаг 39 минут

Ganbaan zuv shyy de

192.82.64.153Зочин   • 2020, 7 сарын 1. 8 цаг 37 минут

Нам болон сонгогчддоо үнэн байх ёстой

66.181.165.91zochin   • 2020, 7 сарын 1. 8 цаг 31 минут

Үг хэлэхээ чамаар заалгаж суух уу мангартаад байгаарай

202.21.124.28ЗОЧИН   • 2020, 7 сарын 1. 13 цаг 18 минут

НААТАХ ЧИНЬ ГУДАМЖИНД ЯВАА ЮМ ШИГ ЯЬЖ БОЛОХГҮЙЭ

202.21.117.34ЗОЧИН   • 2020, 7 сарын 1. 9 цаг 32 минут

ИЙМЭРХҮҮ КИНО ХОЦРОГДСОН ШҮҮ ГАНБАА СОНГОСОН ХҮМҮҮСЭЭ ХҮНДЛЭЭЧЭЭ ИХ ХУРЛЫН ТАНХИМД ХЭРҮҮЛ ХИЙ ГЭЖ СОНГООГҮЙ ШҮҮ

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.