УИХ-ын гишүүнээр сонгогдсон Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан өчигдөр үүрэгт ажлаа хүлээлгэж өгсөн. Тэгвэл өнөөдөр Нийслэлийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэхээр болсон Ж.Батбаясгаланд хотын даргын тамга тэмдгийг гардуулж өглөө.
Энэ үеэр тэрбээр "Ерөнхий сайдын захирамжийн дагуу Нийслэлийн Засаг дарга болоод Улаанбаатар хотын захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчид тамга, тэмдгээ гардуулж өгье. Энд зөвхөн тамга биш бодлогын баримт бичгүүдээ ч давхар гардуулж өгнө. Нэгдүгээрт, төрт ёсны зарчим гэж байна. Хоёрдугаарт, төрийн байгууллага, ажлын залгамж халаатай байх ёстой. Гуравдугаарт, төрийн ажил ил тод, нээлттэй байх ёстой юм. "Алсын хараа 2050-Улаанбаатар хот ба дагуул хотууд" бодлогыг хэрэгжүүлэх ёстой. Мөн 2040 он хүртэл Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал Засгийн газраар хэлэлцэгдэж, дараагийн шаты ажлууд руугаа орж байгаа. Улаанбаатар хотод хэрэгжиж байгаа томоохон төсөл хөтөлбөрүүдийн тооцоо, судалгаа зэрэг бүх баримт бичгүүдийг тамгын хамт гардуулж өгье. Та бүхэнд амжилт хүсье" хэмээн хэлсэн юм. Түүний дараа бодлогын барим бичгүүдийг тамгын хамт гардуулж өглөө.
Харин Нийслэлийн Засаг даргын албыг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан УИХ-ын гишүүнээр сонгогдсон С.Амарсайханд амжилт хүсэж, баяр хүргэлээ.
1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Амжилт хүсье