Элсэлтийн ерөнхий шалгалт маргааш 09:00 цагт Монгол Улсын түүх хичээлийн шалгалтаар орон даяар зэрэг эхэлнэ.
Улсын хэмжээнд шалгалтын 85 байрыг бэлдсэн бөгөөд шалгалтын төвөө андуурч, хоцорч ирэх тохиолдол нэлээд гардаг. Иймд шалгуулагчид шалгалт өгөх байраа сайтар нягталж, мэдэж авахыг албаныхан зөвлөж байна.
Мөн Боловсролын үнэлгээний төвийн цахим хуудасны "Шалгуулагчийн булан"-д өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээр нэвтэрч суудлын хуваариа хэвлэн авч, наягтлах боломжтой.
Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх шалгуулагчид
- Суудлын хуваарь,
- Иргэний үнэмлэх
- Бүртгэлийн хуудас
- Бүрэн дунд боловсролын гэрчилгээг заавал авчрах ёстойг анхаарна уу
ЭЕШ-ыг зохион байгуулах Улаанбаатар хот дахь шалгалтын төвүүд
Сэтгэгдэл бичих