2020 оны 7-р сарын 1
17 цаг 33 минут

Монгол Улс ФАТФ-ын "саарал жагсаалт"-аас гарлаа

Монгол Улс ФАТФ-ын "саарал жагсаалт"-аас гарсан тухай албан ёсны цахим хуудастаа мэдээлжээ. Тэрхүү мэдээллийг Монголбанк албан ёсны цахим хуудастаа орчуулан оруулсныг хүргэж байна. 

"Монгол улс ФАТФ-ын стратегийн дутагдалтай улсуудын жагсаалтаас гарахтай холбоотой төрийн болон мэргэжлийн холбоодын тасралтгүй хамтын ажиллагааны үр дүнд 2019 оны 10 дугаар сард ФАТФ-аас өгөгдсөн 6 үүрэг даалгаврыг амжилттай биелүүллээ. Уг үр дүнг ФАТФ-ын цахим хуудсанд 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр нийтэлсэн бөгөөд албан бус орчуулгыг хүргэж байна."

Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын хяналтад байгаа улс орнууд мөнгө угаах, терроризм болон үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдлаа арилгах зорилгоор идэвхтэй хамтран ажиллаж байна. ФАТФ-аас улс орнуудыг хяналтад оруулсан гэдэг нь тухайн улс орнуудыг стратегийн дутагдлаа тогтоосон хугацаанд түргэн шуурхай шийдвэрлэх үүрэг амлалт өгч, хяналтад хамруулахыг хэлдэг. Энэхүү хяналтын жагсаалтыг ихэвчлэн “саарал жагсаалт” гэж нэрлэдэг.

ФАТФ-ын зүгээс хяналтад байгаа улс орнууддаа стратегийн дутагдлаа шийдвэрлэх чиглэлээр гаргасан ахиц дэвшлийн талаарх тайланг ирүүлэх, харилцан тохиролцсон үйл ажиллагааны төлөвлөгөөгөө заасан хугацаанд яаралтай биелүүлж дуусгахыг шаарддаг. Хэдийгээр ФАТФ нь эдгээр улс орнуудад харилцагчдыг таньж мэдэх нарийвчилсан хяналтын арга хэмжээ авахыг шаарддаггүй боловч өөрийн гишүүн орнуудыг тухайн улс орнуудын эрсдэлийг үнэлсэн мэдээллийг анхаарч үзэхийг зөвлөж байна. Мөнгө угаах, терроризм болон үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай улс орнуудыг нэмж тодорхойлох ажлыг цаашид үргэлжлүүлэх болно.

Ковид-19 цар тахалтай холбоотойгоор ФАТФ-аас хяналтын жагсаалтад багтсан улс орнуудад үнэлгээ хийх ажлыг 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр түр зогсоохоор шийдвэрлэсэн. Харин Монгол Улсын хүсэлтийг харгалзан үзэж, үнэлгээ хийх хугацааг хойшлуулахгүйгээр хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн бөгөөд бусад улс орнуудад хийх үнэлгээний хугацааг 4 сараар сунгалаа. Үүний үр дүнд ФАТФ-аас Монгол Улсын үнэлгээг хийж, холбогдох төлөөллүүдтэй цахим хурал зохион байгуулсан бөгөөд энэхүү хурлын үр дүнг танилцуулж байна.

Монгол Улс

2019 оны 10 дугаар сард Монгол Улс мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үр дүнтэй тогтолцоог бэхжүүлэх, холбогдох техникийн дутагдлыг арилгах чиглэлээр ФАТФ болон Ази, Номхон далайн хамтарсан бүлэгтэй хамтран ажиллах улс төрийн өндөр түвшний үүрэг амлалтыг өгсөн. Энэ хүрээнд ФАТФ-ын 2020 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн онлайн хурлаар Монгол Улсыг үйл ажиллагааны төлөвлөгөөгөө хангалттай биелүүлсэн гэж дүгнэлээ. Түүнчлэн Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцооны үр дүнгийн хэрэгжилтийг үнэлэх, цаашид хэрэгжилтийг тогтвортой хангахын тулд улс төрөөс шаардагдах хүчин чармайлт байгаа эсэхийг тодорхойлох зорилгоор газар дээрх хяналт шалгалт хийх шийдвэрийг гаргав.

Монгол Улс дараах гол шинэчлэлүүдийг авч хэрэгжүүлсэн. Үүнд:

(1) Санхүүгийн бус бизнес мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчдийг хянан шалгах байгууллагын тухайн салбарын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, хяналт шалгалтыг эрсдэлд суурилсан аргачлалаар хийж гүйцэтгэх, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үүргээ биелүүлээгүй тохиолдолд гаргасан зөрчилд нь дүйцэхүйц, дахин үйлдэхээс сэргийлсэн хариуцлага оногдуулах;

(2) тодорхойлсон эрсдэлтэй нь уялдуулан мөнгө угаах гэмт хэргийг мөрдөн шалгах, прокурорын түвшинд яллах ажиллагааг нэмэгдүүлэх;

(3) хилээр мэдүүлээгүй/худал мэдүүлсэн мөнгөн тэмдэгтийг хураан авах, битүүмжлэх, гаргасан зөрчилд нь дүйцэхүйц, дахин үйлдэхээс сэргийлэх арга хэмжээ авах;

(4) хориг арга хэмжээг хэрэгжүүлэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр эрх бүхий байгууллагуудын хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах;

(5) санхүүгийн байгууллагууд болон санхүүгийн бус бизнес мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчдийн үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэх болон терроризмыг санхүүжүүлэхтэй холбоотой санхүүгийн хориг арга хэмжээ авах үүргийн хэрэгжилтэд хяналт тавьж, гаргасан зөрчилд нь дүйцэхүйц, дахин үйлдэхээс сэргийлэх арга хэмжээ авах зэрэг юм. ФАТФ-аас Ковид-19 цар тахлын нөхцөл байдлыг харгалзан үзэж, Монгол Улсад газар дээрх хяналт шалгалтыг хамгийн боломжит ойрын хугацаанд хийхээр шийдвэрлэлээ.

Иймд ФАТФ-аас 2020 оны 2 дугаар сард гаргасан хяналтын жагсаалтад Монгол Улс болон Исланд Улсаас бусад дараах улс орнуудыг хэвээр үлдээж байна. Үүнд:

  1. Албани
  2. Багамын арлууд
  3. Барбадос
  4. Ботсвана
  5. Камбож
  6. Гана
  7. Ямайк
  8. Мавритани
  9. Мьянмар
  10. Никарагуа
  11. Пакистан
  12. Панам
  13. Сири
  14. Уганда
  15. Йемен
  16. Зимбабве 
17
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

17 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

192.82.75.164Зочин   • 2020, 7 сарын 2. 23 цаг 38 минут

Овоо доо. Мундаг ЕС дөө баярлалаа

66.181.161.102Уншигч   • 2020, 7 сарын 2. 7 цаг 19 минут

За баяр хүргэе. Тэр дараа газар нь дээр нь монголд ирж шалгах шалгалтын заалт бүрийг нарийвчлан бэлтгэж сайн шалгуулахад онцгой анхаарахыг холбогдох байгууллагуудад үүрэг болгож анхааруулая

202.179.21.204Зочин   • 2020, 7 сарын 2. 7 цаг 31 минут

за мэдлээ. гүйцэтгэе

91.78.17.205Маараа нь   • 2020, 7 сарын 2. 1 цаг 23 минут

Аааа... News дээр болдоггуй ээ... Буруугаар буу ойлгоо... 😭😭

91.78.17.205Зочин   • 2020, 7 сарын 2. 1 цаг 25 минут

Еер дээр ч бичих гээд болохгуй бнаа. Дарагдахгуй бнаа... За уулзатлаа .... Ммм

86.243.181.107Зочин   • 2020, 7 сарын 2. 1 цаг 17 минут

FATF -iin grey list ees garah shalguur, ur dun ni alban yosoor garaagui baina. Zugeer garah undeslel, hiisen ajliin tailan zergiig huleelgen ugsun yum baina. Odoo FATF -iin hyanalt, shalgaltaas garah dugneltiig harah uldlee. Saaral jagsaaltaas garaagui shuu!!!!

86.243.181.107Зочин   • 2020, 7 сарын 2. 1 цаг 17 минут

https://www.fatf-gafi.org/publications/high-risk-and-other-monitored-jurisdictions/documents/increased-monitoring-june-2020.html

103.26.193.166Зочин   • 2020, 7 сарын 1. 22 цаг 16 минут

Dandaa hugjil buurai dain baildaantai uls orontoi jagsaj bj de zailuul

66.181.161.20Зоч   • 2020, 7 сарын 1. 22 цаг 12 минут

Амжилт!!..

202.126.92.99Зочин   • 2020, 7 сарын 1. 21 цаг 49 минут

Энэ улсуудтай энэ зэрэгцэх ч гэж дээ. Шившиг

202.179.21.225Зочин   • 2020, 7 сарын 1. 20 цаг 18 минут

Юу ч ойлгосонгүй Саарлаасаа гараад харлуулах орсон гэж ойлгож болох уу.харлуу орох гээд байна гээд шуугиад бсан

66.181.161.106Зочин   • 2020, 7 сарын 1. 19 цаг 49 минут

Амжилт

66.181.176.247Зочин   • 2020, 7 сарын 1. 19 цаг 37 минут

Хүрэлбаатар сайд сайн байсан шүү

58.109.221.157zochin   • 2020, 7 сарын 1. 19 цаг 30 минут

Sain baina

203.91.115.55Зочин   • 2020, 7 сарын 1. 19 цаг 19 минут

танай АН ахиад оруулчихгүй бол гарлаа даа.

165.225.200.136hu   • 2020, 7 сарын 1. 18 цаг 46 минут

yu xiisen, yasan bolood garchiv

66.181.188.149Иргэн   • 2020, 7 сарын 1. 20 цаг 22 минут

Молигодчих шиг боллоо

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.