Т.Төмөрбаатар: Бүтээн байгуулалтын ажилд оролцох Хятад улсын иргэдийг хүлээж авах бэлтгэлийг хийж байна

Халдварын голомтод ажиллаж буй 400 алба хаагчид түрээслээд өмчлөх орон сууцны батламжийг гардуулж байгаа билээ. Өчигдөр Мэргэжлийн Хяналтын байгууллагын хилийн онцгой бүсэд ажиллаж буй 100 алба хаагчдад орон сууцны батламжийг нь гардуулан өглөө. Энэ үеэр хилийн боомтуудад мэргэжлийн хяналтын байгууллагаас ямар хяналт шалгалтыг зохион байгуулж байгаа талаар МХЕГ-ын Эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Т.Төмөрбаатараас  тодрууллаа.

-Хилийн боомтын хэсгүүдээр коронавирусийн цар тахалтай холбоотойгоор ямар хяналт, шалгалтын ажлыг хийж ажиллаж байна вэ?

-Хилийн боомтуудад коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр өндөржүүлсэн бэлэн байдлын үйл ажиллагаа үргэлжилж байна. Нэгдүгээр сарын 6-ны өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэлх хугацаанд хилийн хяналтын ажлуудыг хийж байгаа. Зорчигчийн эрүүл мэндэд тавих хяналт, тусгай үүргийн онгоцнууд,  нүүрсний экспорт, ашигт малтмалын бусад бүтээгдэхүүнүүдийг тээвэрлэж буй ачаа тээврийн жолооч нарт хяналт шалгалтыг тогтмол хийж байна. Монгол Улсын хил хаасантай холбоотойгоор зорчигч гэсэн ойлголт байхгүй. Тусгай үүргийн онгоцыг 28 дахь удаагаа хүлээн авч, хяналт шалгалтыг хийсэн.

-Хилээр орж ирж байгаа зорчигч, ачаа тээшид ариутгал халдваргүйжүүлэлтийг хэр хийж ажиллаж байна вэ?

-Хилээр нэвтэрч буй бүх төрлийн тээврийн хэрэгсэл, ачаа тээш, карго ачаа, шуудангийн илгээмж зэрэгт ариутгал халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж байгаа. Өөрөөр хэлбэл, хилээр орж ирж байгаа зорчигч болон түүний ачаа тээш нь халдваргүйжүүлэлтэд орж байгаа гэсэн үг.

-Одоогоор хэчнээн хилийн боомт хөдөлгөөнтэй байгаа вэ, түүнд мэргэжлийн хяналтын байгууллагаас ямар бүрэлдэхүүнтэйгээр хяналт тавьж ажиллаж байна?

-Байнгын ажиллагаатай 26 боомт байдгаас өнөөдрийн байдлаар 15 боомт хөдөлгөөнтэй байна. Тухайн хөдөлгөөнтэй байгаа боомтуудад Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газрын харьяа 485 улсын байцаагч албан үүргээ гүйцэтгэж байна. Эдгээр алба хаагчид нь эрүүл ахуй, халдвар хамгааллын байцаагч нар юм. Ариутгал халдваргүйжүүлэлтэд 41 алба хаагч ажиллаж байна.

-Халдвар бүртгэгдсэнээс хойш хэд хэдэн ачаа тээврийн жолооч нараас вирус илэрсэн. Хөдөлгөөнтэй байгаа боомтуудаар ачаа тээврийн үйл ажиллагаа үргэлжилсэн хэвээр байгаа юу?

-Монгол Улсын хилээр импортын болон экспортын ачаа тээврийн эргэлт хэвээр явж байна. Өөрөөр хэлбэл, хүнс болон хүнсний бус өргөн хэрэглээний барааны хяналт хийгдэж байгаа. ОХУ-аас голчлон Европын улс орнуудаас хүнсний болон хүнсний бус бараа бүтээгдэхүүн дамжин орж ирж байна. Замын-Үүд, Сүхбаатар боомтоор галт тэргээр болон авто замаар өргөн хэрэглээний хүнсний бараа бүтээгдэхүүний импорт хийгдэж байна.

Мэргэжлийн хяналтын байгууллагын онцгой дэглэмийн үеийн гол зорилго нь халдварын сэжигтэй зорчигчийг илрүүлэх, түүнд эрүүл мэндийн хариу арга хэмжээг авах, халдварын шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эмнэлгийн байгууллагад шилжүүлэх юм. Энэ үндсэн үүргийнхээ хүрээнд мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллаж байна. Түүнчлэн тээр ачааны хяналт дээр цагдаа болон тагнуулын байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа юм.

-Хил дээр ажиллаж байгаа алба хаагчдын ажлын ачаалал хэр байна вэ?

-Зарим боомтууд 24 цагаар ажилладаг. Ингэхдээ ээлжийн системээр ажилладаг. Хилээр орж ирж байгаа ачаа тээш, тээврийн хэрэгслийн хяналт болон татан авч буй зорчигчдийн эрүүл мэндийн хяналтыг хийж ажиллаж байна. Өнөөдөр л гэхэд Замын-Үүдийн боомтоор ажиллах хүчний хүмүүс ирж байна. Онцгой комиссын шийдвэрээр зарим бүтээн байгуулалтын ажилд оролцох Хятад улсын иргэд ирнэ. Тэднийг хүлээж авах бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Энэ долдугаар сард тусгай үүргийн хэд хэдэн нислэг үйлдэх учраас тэдгээрт халдвараас хамгаалах бэлтгэл ажлыг хийж байна.

-Хилийн онцгой бүсэд ажиллаж байгаа алба хаагчид өөрсдөө халдвар хамгааллын дэглэмээ хэрхэн сахиж ажиллаж байна вэ?

-Алба хаагчид халдвар хамгааллын дэглэмийг маш сайн сахин ажиллаж байгаа. ДЭМБ болон манай орны эрүүл мэндийн байгууллагаас голомттой бүсэд ажиллаж буй алба хаагчдын аюулгүй байдал их чухал байгааг хэлсээр байгаа. Онцгой нөхцөлд ажиллаж буй алба хаагчид халдвараас хамгаалах дэглэмийг сахих, мөн хувийн хамгаалах хэрэгслийг зөв өмсөж, зөв тайлах асуудал яригдана. Энэ чиглэлээр мэргэжлийн холбогдох байгууллагууд болон манайхаас дадлага сургуулилтыг зохион байгуулж, мэргэжлийн зөвлөгөө өгч ажилладаг.

Мөн түүнчлэн тухайн өдрийн үйл ажиллагаанд оролцсон улсын байцаагчид бие биенийхээ халууныг хэмжих, бүртгэл хөтлөх зэрэг дотоод хяналт тавих журам байдаг. Иймээс эмнэлгийн хяналт тавьж, тэдгээрийг шинжилгээнд хамруулах, мөн хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах хүрээнд ажил амралтыг нь зохицуулах, дараагийн ээлжийн хүмүүсийг бэлтгэх, нөөцийг бүрдүүлэх зэрэг шат шатлалтай арга хэмжээг авч байгаа.

38
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

38 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.161.107Зочин   • 2020, 7 сарын 3. 8 цаг 22 минут

МАН-ы жинхэнэ эзэд нь төлөөллөө явуулах гэж тэвдээд байгаа болтой. монголчуудыг болхоор есөн шидийн хуулиар дарамталж торгоно хаана хорино ***** нарыг өвчин дэгдсэн байсан авцрана бүр нэг үзээрийн

66.181.186.96Зочин   • 2020, 7 сарын 2. 23 цаг 09 минут

МАН хужаагүйгээр ажиллаж чаддаггүй.ман монголчуудыг ямар гэж дүгнэдэгийн баталгаа эхлүүлнэ..бас тэндээс дараагийн сонгуулийн мөнгө ч босгоно

122.201.21.21Зочин   • 2020, 7 сарын 2. 22 цаг 08 минут

хуцаараа өөрсдөө хийж чадахгүй бж олон юм яриад шалчигнаад бхн хавар оруулж ирээд замаа янзлуулсан бол одоо сайхан замтай болохгүй юу өөрсдөө хийчэнэ гэж солиороод бсн худлаа хуцахаас хийцгүй монголчууд зайгаа тавь

94.134.88.141Зочин   • 2020, 7 сарын 2. 20 цаг 30 минут

tör zasag,ard irgedteigee tuslamj handiv haraad suuhaa boli öörsödöö hiij zutgej bosgoj surmaar jmaa...hun hiideg l jmiig bid hiij surah,hiideg l bolmor bna...olon zaluus ajilgui orlogui baigaa tedniig ,hölsiig ni sain ögööd hiilgee...

77.38.148.28Зочин   • 2020, 7 сарын 2. 20 цаг 14 минут

юун ***** вэ.хужаагуйнээр бутэхгуй байнуу,

66.181.161.122Зочин   • 2020, 7 сарын 2. 16 цаг 24 минут

Малнуудаа, хятадууд херенге оруулсан Юм. энэ хуцаад бгаа сданууд тэр менгииг нь чадхиин бол гаргачаач. херенге оруулсан болохоор хятадаас ажилчид ажиллах гэрээтэй Юм. нээх олон долоон юм гуцсан юу что чадахгуй залхуу сданууд

66.181.161.107Зочин   • 2020, 7 сарын 3. 8 цаг 26 минут

битий өлөнт хулгайчын хошногоны үсээ хөрөнгө оруулсан гэж юугаа хуцаад байгаан. өрөөр зам тавьж байгаа яахаархаа монголчууд тавьж болдгүй зам хужаагын хошногоны бөөсөө

77.38.148.28Зочин   • 2020, 7 сарын 2. 20 цаг 15 минут

чи еерее мал

202.9.46.13Зочин   • 2020, 7 сарын 2. 16 цаг 14 минут

МОНГОЛ ХҮН ЗАМАА ТАВЬЖ ЧАДАХГҮИ ГЭЖ ҮҮ ??? ТЭГВЭЛ ЦААШАА ЯАЖ ХӨГЖИХ ГЭЭД БАИГАА ЮМ БЭ ??? ЭНЭ ХҮНД ХЭЦҮҮ ЦАГ ҮЕД МОНГОЛЧУУДАА АЖИЛ ОРЛОГОТОИ БОЛГООЧЭЭ.....

202.9.40.58Зочин   • 2020, 7 сарын 2. 15 цаг 54 минут

Ulsaaraa neg ajilgui surguuliig ni tugssun zaluus baihad zaaval gadnaas hun avchirch hiilgene geed chichireed baidag

202.126.88.196Зочин   • 2020, 7 сарын 2. 15 цаг 48 минут

za ashgui hyataduud irj darhanii zam, nogoon nuuriin barilgiig barij duusgah ni de. gol ni mash sain tusgaarlah heregtei shu

64.119.23.132Зочин   • 2020, 7 сарын 2. 14 цаг 08 минут

Gadni huneer hiilgemeergui bn

182.160.36.190Үхэр Мон...   • 2020, 7 сарын 2. 13 цаг 58 минут

...голчууд ЗАМ тавьж чадахгүй гэж үү??? Хуцваа. МОНГОЛЧУУД өөрсдөө зам тавьж ЧАДНАА. Ганцхан технологийг нь сайн мөрд ХЯНА, хүний нохой идэхээр ... хятадад өгөөхөөр Монгол инженер, АЖИЛЧИНД цалинг сайн хангалттай ӨГ...

95.118.63.170ZOCHIN   • 2020, 7 сарын 2. 12 цаг 47 минут

MANAI ENE XEDEN ULC TORCHID YOCTOI CAIXAN GARUUD TEMEE GEXEER YAMAA GEED MANGARTAN XAD CHULUU GEXEER OBC NOGOO GEED COLIOOROOD YAG UCAN ILJIGNYYD ODOO YAAJ 4-N JILIIG ENE ILJIGNYYDTEI BARANDAA

95.118.63.170ARD   • 2020, 7 сарын 2. 12 цаг 43 минут

TER MUUCAIN XUJAANUUDAAR XAR AJLAA XIILEG XUJAANUUDIIG YAG BOOL MET AJILLUULAX XEREGTEI YXER-MONGOLCHUUD AJIL XIIXIIG XYCEXGYI ENE IX BAYALAG BAIXAD AJIL XIINE GEBEL YOCTOI XUTSBAA L BAINA

192.82.76.241зочин   • 2020, 7 сарын 2. 14 цаг 35 минут

За бид нар ямар хүмүүсд төрийнхөө эрхийг өгснийг мэдэж эхлэв үү? Дарханы замыг зориуд саатуулж байгаад засгийн эрх авангуутаа хятадууд оруулж ирэх гэж байна. Дархан Сэлэнгийн сонгогчид энэнийг дэмжиж санал өгсөн юм биз дээ? Тиймгүй бол сонгосон гишүүдээрээ энэнийг зогсоолгооч.

192.82.66.139зочин   • 2020, 7 сарын 2. 12 цаг 31 минут

Шинжлэх ухаанчаар хандсан бол аль эрт хятад иргэдийг оруулж ирээд журмаар нь тусгаарлаад шинжилгээ хийгээд ажилуулах байсан юм даа. Сонгууль хүлээж ийм арчаагүй байж болохгүй энэ бол гэмт хэрэг шүү

192.82.76.241зочин зочин   • 2020, 7 сарын 2. 14 цаг 43 минут

Заавал Хятадаар хийлгэх ямар далд учир байна вэ? Сонгуулийн өмнө Дарханы замыг хятадууд саатуулсан болж байна уу? Хятадуудаас хахууль авсан этгээдийг яллахгүй юү? Яллавал хэний ямар ноцтой юм илрэх гээд байгаа юм бэ? Яллах үгүйг нь насанд хүрсэн бүх монгол хүн харж ажиглая. Энэ хэрэг Дарханы замтай, тэнд хятад оруулах үйл явдалтай холбоотой юу? Бүгд ажиглая, хэвлэлийнхэн эрэн сурвалжилмаар байна.

103.212.116.221Зочин   • 2020, 7 сарын 2. 11 цаг 38 минут

7 сард л хийхгүй бол намар борооны үеэр ажил хийнэ гэж байхгшүй д ээ

103.212.116.221Зочин   • 2020, 7 сарын 2. 11 цаг 37 минут

хятадуудыг 14 хоног байлгаж байгаад ажлаа хийлгэсэн бол одоо дуусчих байсан даа худлаа улс төржүүлээд ард түмэнд дандаа гай болцгоох юмаа

202.179.27.54да   • 2020, 7 сарын 2. 11 цаг 33 минут

Дарханы замыг хурдан дуусгах хэрэгтэй.Тухайн үед 105 хятдынг оруулж ирсэн бол өдийд дуусчихсан байх байсан . Битгий улс төржөөд бай. Хүнийг өвгөн гэж бийтгий доромжлоод бай чи өөрөө үүнээс долоон дор өвгөн болох биз. Манай залуучууд ажил их голдог.Ажилд ороод цалингаа буухаар ажлаа хаяад архидаад алга болчихдог хэцүү хүмүүс шүүдээ.

192.82.76.241Зохиолч Лувсангийн Пүрэвдорж   • 2020, 7 сарын 2. 14 цаг 47 минут

Залуучуудыг муулж хятад оруулж ирэхийг уриалж байгаа энэ хүн нэрээ бичээд гараад ир. Маргая. Би нэрээ бичээд ярьж байна. Энэ хүнийхээр

192.82.76.241үргэлжлэл   • 2020, 7 сарын 2. 14 цаг 54 минут

бол Монгол улс залуучуудаа Хятадаар солих хэрэгтэй болж байна уу? Энэ бол жижиг асуудал биш, холын далд уриатай бодлого, явуулын нэг жишээ ч байхыг үгүй гэх газаргүй. Монголыг Хятадаар дүүргэж, монголчуудыг ажилгүй болгох их эртнээс явуулж байсан харийн хар санаа мөн. Хятадын бодлогыг дэмжигчид та айхгүй байвал нэрсээ бичээд гараад ир.

64.119.26.117Zochin   • 2020, 7 сарын 2. 11 цаг 19 минут

Amaaraa ajil uurgee guitsetgej bgaa Humuusiig eldveer doromjilj bhaar Hervee bi ene bair suurind bval yah bsan bol gj bodoj uzsen uu.Helwhed doromjlohod amar Yag hiigeed guitsetgeh geheer yamar berhsheeluud gardagiig mederch uzsen yum uu ta

202.55.191.194Зочин   • 2020, 7 сарын 2. 11 цаг 18 минут

БҮТЭЭН БГУУЛАЛТАА ШУУРХАЙ ЭХЛҮҮЛЬЕ

64.119.26.117Zochin   • 2020, 7 сарын 2. 11 цаг 15 минут

Bolovson haritsaj suraach Chi ch gsen Uvgun bolno.Sanaa chin Zuv bolovch Handlaga chin Buduuleg bna.

124.158.95.14МУ-ЫН ИРГЭН   • 2020, 7 сарын 2. 11 цаг 11 минут

ЭНХТҮВШИН ӨВГӨН УОК ГЭДЭГ НЭРЭН ДОР ХЯТАДУУДЫГ ОРУУЛЖ ИРЭХЭЭ ЗОГСОО??? ӨӨРИЙНХӨӨ ХҮҮГ ООЧЁР ДАЙРУУЛЖ ОРУУЛЖ ИРЧИХЭЭД БУСДЫН ҮР ХҮҮХДҮҮДИЙГ ГАДААДАД ХАТААЖ БАЙГАА ТА МОНГОЛ ХҮН МӨН ҮҮ??? ЭХЛЭЭД ХИЛЭЭ НЭЭГЭЭД МОНГОЛЧУУДАА ОРУУЛААД ИР?? ДАРАА НЬ ХЯТАДУУДЫГ ОРУУЛ???ХИЛИЙН ГАДНА МОНГОЛЧУУД ТУН ХЭЦҮҮ БАЙГААГ МЭДЭЖ БНА УУ? ӨВГӨН ГУАЙ

98.253.30.34Зочин   • 2020, 7 сарын 2. 11 цаг 05 минут

Hudaldaj avsan gazartaa nuuj ireh gej bgaa Hutad irgediin beltgeliig l hangaj bgaa biz. Hudlaa hutsah gej ene hed neeree

66.181.165.91Zochin   • 2020, 7 сарын 2. 11 цаг 04 минут

Гадны улс оронд өвчин дэлгэрч хориг болж байхад манайх одоо хятад иргэдийг заавал оруулж ирэх шаардлага байна уу, ард түмний эрүүл мэндийг бодооч эрхэмүүдээ

103.26.193.166Зочин   • 2020, 7 сарын 2. 10 цаг 23 минут

Mongol zaluusra hlgeech ee ajilgui humuus zundu bna shde hytaduudaar yah gej bgan hgeed zaaaj uguhr surna biz de

43.228.131.151Зочин   • 2020, 7 сарын 2. 8 цаг 58 минут

Mongolchuud uursnuu hiigeechee ! Ajil baihad hiihgvi,hujaagaar hiilgene,tegeed ajil oldohgvi bna gej gonshignono.

91.165.180.125zochin   • 2020, 7 сарын 2. 8 цаг 43 минут

ted virus teej irne,khool khunsee avch irekh dee,teriin khileer bitgii orool shuud tenden ustag????

202.126.90.142Зочин   • 2020, 7 сарын 2. 11 цаг 46 минут

Ийм тэнэг малнуулаас болж энэ бүтээн байгуулалтын ажил хойшилсон шүү дээ . Анх оруулж ирэхдээ л яг одоогынх шиг оношилж шинжилж хянаж байгаад ажлын талбай дээр гаргасан бол өдийд Дарханы зам намар дуусна гээд байж байхгүй юу

202.179.24.102Зочин   • 2020, 7 сарын 2. 8 цаг 25 минут

Яаралтай Хятад ажилчдыг оруулж ирж, Дарханы зам, Улаанбаатарын цэвэрлэх байгууламжийн ажлыг эхлүүлэх хэрэгтэй байна.

202.126.89.112zochin   • 2020, 7 сарын 2. 10 цаг 58 минут

Tiim sh dee. Tender avsan tal ajilchdaa oruulna. Iu gej l hunii hiij bsn ajliig dundaas ni uur hun bulaaj hiih ve de. Hurunguu tatchihna sh dee

66.181.165.91Зочин   • 2020, 7 сарын 2. 11 цаг 06 минут

Тэнэгт. Өөрөө корони аваасай зайлаасай

202.126.89.140Зочин   • 2020, 7 сарын 2. 8 цаг 24 минут

Хавар эртхэн шинжлээд оншлоод оруулаад ирэхгүй сошиалын хэл амнаас айгаад хамаг цагаа алдсан шүү дээ . Одоо зун талдаа орчихлоо хайран цаг хугацаа , бүтээн байгуулалт .

202.126.89.112zochin   • 2020, 7 сарын 2. 10 цаг 58 минут

yag zuv.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.