Өнөөдөр нийслэлийн холбогдох байгууллагууд мэдээлэл хийсэн. Энэ үеэр "Тавантолгой түлш" компанийн хэвлэлийн төлөөлөгч н.Батсуурь мэдээлэл хийлээ. Тэрбээр "Наадмын маргааш намар гэдэг. Тиймээс өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар манай компани ямар ажил хийж байгаа талаар мэдээлэл. Одоогоор үйлдвэрийн засвар үйлчилгээг хийж, зүүн бүсийн үйлдвэрийн бүтээн байгуулалт хэвийн өрнөж байна. Түүний хажуугаар үйлдвэрийн шугамууд хэвийн ажиллаж, сайжруулсан түлшээ үйлдвэрлэж, нөөцөлж байгаа. Өнгөрсөн жилийнхийг бодвол илүү түлш нөөцөлж өвлийг угтахаар бэлтгэл ажлаа хангаад, хийгээд явж байна. Гэхдээ түлш нөөцлөх агуулахын хүрэлцээ муу байгаа нь хүндрэлж үүсгэж байна.
Тиймээс иргэд, аж ахуйн нэгжид хандаж, уриалга гаргаж байгаагаа дуулгая. Аж ахуйн нэгжүүд өвөлдөө түлшийг маш их хэмжээгээр хэрэглэдэг. Тиймээс намар 9, 10 дугаар сард иргэдтэйгээ уралдаж түлш авах биш одоо эрт нөөцлөхийг уриалж байна. Өөрсдийн агуулах савны хэмжээгээр түлшээ нөөцөлчихвөл аль аль талдаа хэрэгтэй. Түүнээс гадна, манай компан иргэд, аж ахуйн нэгжийн агуулахыг түрээсэлж байгаа. Тиймээс агуулахтай аж ахуйн нэгж, иргэд Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газар, "Тавантолгой түлш" компанид хандаж, хамтарч ажиллахыг уриалж байна. Бид есдүгээр сарын 15 гэхэд 200 гаруй мянган тонн түлш нөөцлөх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа" хэмээлээ.
Сэтгэгдэл бичих