УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатад холбогдох шүүх хурал өнөөдөр /2020.07.02/ 11.00 цагт Сүхбаатар, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн билээ. Түүнийг Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг Тост, Тосон бумбын нуруун дахь XV-020922 дугаар бүхий тусгай зөвшөөрөлд хамаарах газрыг өөрийн болгосон гэж үзэн буруутгаж буй.
Тэгвэл шүүх хурал түр завсарласны дараа шүүг шийдвэрээ танилцууллаа. Шүүхээс УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат нарын гаргасан хүсэлтийг хүлээж авалгүй, прокуороос гаргасан тайлбар үндэслэлтэй байна гэж үзсэн. Шүүгчид Ж.Эрдэнэбат зургадугаар сарын 4, 11-ний өдөр хоёр ч удаа шүүх хурал болоход хүндэтгэх шалтгаангүйгээр ирээгүй. Харин зургадугаар сарын 16, 22-ны өдөр шүүх хурал болоход өмгөөлөгч солих болон шинэ өмгөөлөгч хуралд оролцох боломжгүй гэсэн шалтгаанаар хойшуулж байжээ. Зөвхөн Ж.Эрдэнэбатын хүсэлтийг 3-4 удаа хүлээж авч, шүүх хурал хойшлуулсан гэдгийг шүүгч хэлж, энэ удаагийн хүсэлтийг хүлээж авах боломжгүйг мэдэгдлээ.
Мөн шүүхээс Ж.Эрдэнэбатын өмгөөлөгч Батсүх шүүх хуралдаанд оролцож, мэтгэлцэх боломжтой гэж үзэв. Шүүх хуралдаан үргэлжилнэ.
5 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Erh barigchid selenged huuli bus songuuli yavuulsan dahin songuuli yavuul
Selengiin songuuli huuli bus tul dahin songuuli yavuul
Selengiin songuuliig dahin yavuul yagaad geheer ner devshsen hoer huniig shorond hiij songuuli yavuulsan
Ard.tumnii.yaduural.ene.metiin.novoshnuudaas.bolood.baig.aa.yum.Goliichhood.baig.aa.n. Boldog.bol.neg.saina.govood.ogoh.son.
49 ИЙНХЭН ГЭЖ ЮМНУУД БАС ХУДЛАА ҮНЭН ШАЛТАГ ЗААЖ ХОЙШЛУУЛДАГ. тА НАР Ч БАС НЭГ ЖИЛЭЭР ГОЁНО БИЗ ДЭЭ..... 51- ИЙНХЭН 2-ООР ГАНГАРАХ ГЭЭД ТӨЛӨВЛӨӨД БАЙСАН. ШОГ ГШАРАА ШОУ НЬ ДЭНДЭХ ЮМ ДАА...... 7-15 ОНОГДОХ ЦААЗ АВАХ ХЭРГҮҮД ШҮҮ ДЭЭ