Өмнөх буюу зургаадугаар сарын 26-ны өдөр товлогдсон гэм буруугийн хуралдаанд шүүгдэгч Н.Номтойбаяр, Б.Нямдаваа нар өмгөөлөгч Х.Базаррагчаагаас татгалзаж, шинээр өмгөөлөгч авах хүсэлт тус тус гаргасныг шүүх хүлээн авч, өнөөдрийг хүртэл хойшлуулсан билээ.
Н.Номтойбаяр нарын 10 хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 14:00 цагт эхэллээ.
Нийслэлийн прокурорын газраас Н.Номтойбаярыг худал мэдүүлэг өгсөн, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх хэргээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Түүнийг төр нийгмийн зүтгэлтэн Г.Батхүү агсны амиа алдсан хэрэгт гэрчээр мэдүүлэг өгөхдөө авах үед худал мэдүүлсэн, ХНХ-ын сайдаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас хамаарал бүхий этгээдэд зээл авч өгсөн гэх хэргээр хуулийн байгууллага шалгаж байсан. Эл хэрэгт Н.Номтойбаяраас гадна Д.Батмөнх, Н.Ууганбаяр, Н.Баттөгс, Б.Нямдаваа нарын иргэнийг холбогдуулан шүүж байгаа юм.
Өнөөдөр Н.Номтойбаярын төрсөн өдөр тохиож буй юм байна.
5 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Чи яасан атаарахсан хүний мууд дурласан хүнийн жудаг байхгүй адгийн шаар байна
Муусайн гэр бvлээрээ монголыг хоосолсон сдануудыг шоронд хийж шонд хатаа
Bathuug nuhchihsiin bish biz dee nud n yagaad hohorchihdiin boloo gaihaad l bna
Яг ямар хэрэгт холбогдсоныг тодорхой бичээд өгөх сэтгүүлч алга юмаа.
МЭДЭХ СЭТГҮҮЛЧ АЛГА.