Нийслэлийн иргэд тариаланчдын гар дээрээс шинэ ургацын ногоогоо худалдан авах боломж тун хомс. Харин тариаланчдын ургуулсан хүнс, нарийн ногоо зэрэг нь худалдаачдын гараар дамжин бидэнд ирдэг. Сүүлийн өдрүүдэд хүнс, ногооны үнэ огцом өссөнд олон нийт бухимдлаа ихээр илэрхийлсэн юм. Иймд бид хүнсний ногооны үнийн өсөлтийн талаар сурвалжиллаа. Хэзээнээс хүнс, нарийн ногоо, жимсний худалдаан дахь дундаж үнийг тогтоосоор ирсэн “Барс-1” худалдааны төвийг зорилоо.
Ажлын өдөр хэдий ч худалдааны төвд олны хөл их байлаа. Ялангуяа хүнс, нарийн ногооны тасагт тортой хүнсээ барьсан иргэд нааш цааш холхино. Захын үүдээр орох үед нэгэн эмэгтэй “Хүнсний ногооны үнэ яагаад өсчхөв өө” гэсээр бидэнтэй зөрөв. Үнэхээр ч хүнсний ногооны үнэ өссөн бололтой хэмээх дүгнэлттэйгээр цааш оров.
Хүнсний ногооны үнэ өссөөр байвал худалдан авалт ч багасна
Хүнс, нарийн ногооны тасгаар өргөн хэрэглэгддэг ногоо ямар үнэтэй байгааг судаллаа. Төмс 2000-2500, сонгино 1800-3500, лууван 2500, байцаа 3500, манжин 6500 төгрөгөөр худалдаалагдаж байлаа. Иргэд голчлон төмс, лууванг худалдан авах аж. Хүнсний ногооны өсөлтийн талаар худалдан авагчдаас тодруулахад, “Хүнсний ногооны үнэ огцом л өсөөд байх юм. Хоёр өдрийн өмнө орж ирэхэд 1800 төгрөгөөр зарагдаж байсан төмс өглөө ирэхэд 2000-2500 болж нэмэгдсэн байна. Бидэнд эх орныхоо хөрсөнд ургасан ногоог хэрэглэх сонирхол их бий. Даанч шинэ ургацын ногоо гарч эхлээгүй байх шиг байна. Гэхдээ энэ байдлаар хүнсний ногооны үнэ нэмэгдсээр байвал худалдан авалт ч буурна гэдгийг худалдаачид мэддэг мөртлөө ногоогоо үнэтэй зараад байдгийн учрыг ойлгохгүй байна” хэмээсэн юм.
“Төмс, манжингийн үнэ огцом өссөн гэдэг нь үнэн”
Барс худалдааны төвд хүнсний ногоо сүүлийн хэдэн өдрүүдэд огцом өссөн талаар худалдаачид ч хэлж байв. Барс захын хүнс, нарийн ногооны тасгийн худалдагч Д.Болор-Эрдэнэ “Хүнсний ногооны дундаас төмсний үнэ л огцом өссөн гэж хэлж болно. Учир нь бид дөрөвдүгээр сард төмсөө килограммыг нь 800-900 төгрөг хооронд зардаг байсан. Гэтэл ойрхон зайтайгаар ногооны үнэ нэмэгдэж эхэлсэн. Худалдаачид бүгд гадаа зоориноос ногоогоо бөөндөж аваад зардаг. Гэтэл өглөө ирэх бүрт л хэдэн зуун төгрөгөөр нэмэгдсэн байдаг. Цаанаасаа үнэтэй ирж байгаа, хомсдол үүсэх гээд байна гэх мэтээр тайлбарладаг. Ногооны худалдаачид маань ч илүү үнэтэй болохоос нь өмнө гээд л бөөндөж авдаг. Ер нь Монгол Улсын нөөц ч бага байдаг юм шиг байна лээ.
Одоо хамгийн үнэтэй ногоо нь манжин л байна. Манжин килограмм нь 3500 төгрөг байснаа 6500 төгрөг болсон. Бөөний үнэ нь нэмэгдсэн учраас яах ч аргагүй үнэтэй зарж байна. Манжингийн худалдан авалт ч бага байдаг. Аргагүй шүү дээ. Ганц хоёр ширхэгийг тавихад л хагас килограмм болчихно. Байцааны үнэ харин буурсан. Уг нь килограммыг 5000 төгрөгөөр зардаг байсан. Шинэ ургац гарч ирэхдээ гайгүй хямдаар нийлүүлэгдсэн. Монгол ногоон сонгино нийлүүлэлт, олдоц байхгүй болсон. Энэ мэтчилэн хүнсний ногооны үнэ бага багаар өсөх, аль эсвэл огцом өсөх ч хандлагатай байгаа. Цар тахалтай холбоотойгоор худалдан авалт буурсан зүйл бол байхгүй. Харин үнэтэй хүнсний ногооноос хүмүүс ганц, хоёр килограммаар нь аваад явдаг” гэв.
Харин өөр лангууны худалдагч Г.Батзаяа “Сүүлийн хоёр сарын дотор төмсний үнэд л өөрчлөлт орсон. Ер нь хүнсний ногооны үнэ жигд л байгаа. Наадмын дараагаас шинэ ургацын ногоонууд гарч эхлэх байх. Тэр үед л хүнсний ногооны үнэ буурах байх даа. Энэ жил тариалалт оройтож эхэлсэн учраас шинэ ургац төдий чинээгээр оройтно. Өмнөх жилийн ургацын ногоо багасаж байгаа учраас үнэ хөөрөгдөж байж болох юм. Бөөний худалдаачид л сайн мэдэх байх” гэлээ.
Хүнс, нарийн ногооны тасгийн худалдаачдын хэлснээр бөөний худалдаачдаас үнийн өсөлт, нийлүүлэлт, хомсдол зэргийн талаар асуухад “Хүнсний ногооны үнэ байнга л унаж, нэмэгдэж байдаг. Тариаланчдаас ч янз бүрийн л үнэтэй ирдэг. Ер нь худалдаанд зарагдаж байгаа үнээс аль болох доогуур өртгөөр нийлүүлдэг шүү дээ” гэснээс өөрөөр тодорхой хариулт өгсөнгүй.
Ц.Болорчулуун: Хүнсний ногооны үнийн өсөлт түр зуурынх
Тариалалт ид үргэлжилж байгаа энэ үед импортоос хамаарсан үнийн өсөлт ажиглагддаг. Гэхдээ энэ жил хүнсний ногооны үнэ өссөн хэвээр байх уу гэх асуудал худалдаачид болон иргэдийн хувьд асуулт болон үлдэж байна. Бид хүнсний ногооны үнийн огцом өсөлт болон дотоод дахь хүнсний ногооны тариалалтын талаар мэргэжлийн байгууллагаас тодруулах гэсэн боловч хариу өгсөнгүй. Харин энэ талаар ХХААХҮЯ-ны газар тариалангийн хөгжлийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Болорчулуун хэвлэлд өгсөн нэгэн ярилцлагадаа “Төмсөөр дотоодынхоо хэрэгцээг хангаж чадаж байгаа. Энэ жилийн тариалалтын байдлыг ажиглахад дотоодын хэрэгцээг хангах, цаашилбал илүүдэл ч үүсэж болно. Үндсэн найман нэр төрлийн хүнсний ногооноос гадна хүлэмжид тариалдаг нарийн ногоонууд байна. Тодорхой хэмжээнд импортоос хамаарч үнийн өсөлт байх талтай. Өдийд шинэ ургацын ногоо гарахгүй байгаагаас шалтгаалж хомсдол үүсэж, үнэ хэлбэлзэх тохиолдол гардаг. Энэ жил төмс, хүнсний ногоо тариалах талбайн хэмжээг өнгөрсөн оныхоос 20 орчим хувиар өсгөсөн. Агуулах, зоорийн хүчин чадлыг ч нэмэгдүүлсэн. Одоогийн хүнсний ногооны өсөлт түр зуурынх” гэв.
Энэ жил улсын хэмжээнд 504 мянган га талбайд тариалалтыг хийх гэнэ. Долдугаар сарын 01-нд статистикийн хорооны гаргасан хүнсний ногооны үнийн судалгаа нэг өдрийн дараахан ч нэмэгдсэн үзүүлэлттэй байлаа. Иргэд, худалдаачдын хэлсэнчлэн хүнсний ногооны үнэ өдөр өдөрт, бага багаар нэмэгдсээр дийлдэхгүй үнэтэй болох вий. Харин хүнсний ногооны үнийн өсөлтийг зогсоох ганц “аврал” нь шинэ ургацын ногоо л болж таарлаа.
19 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Энэний оронд мах авсан нь дээр байхаа
Гарын 10 хуруунд багтах хэдэн аялгууг өдөр бүр сонссоор бараг залхах тийшээ хандчихаж. Уг нь аливаа бүтээлээс эрч хүч энерги таашаал авдаг. Гэтэл талбайн ойр орчмын албан газрын ажилтнууд чихээ дарах нь холгүй байгааг юу гэж ойлгох вэ.
yu hudlaa medeeleed baigaa ym 1 kg shine urgatsiin luuwan 5000 tug baina darhandmedeegee gargahdaa unen zuw gargaj sur
yamar ch tejeelgui tems bitgii awaa,hoolnoosoo hasaa,odoo halgai garch baigaa ter l bitamin baih daa,bitgii hudaldaj awaa
Хэдхэн худалдаачин үгсэж нийтийг шулж байхад, зах зээл жамаараа явдаг, төр оролцох хэрэггүй гэж 30 жил ярьсан атлаа одоо засаг төрд бурууг өгөхийн хажуугаар олон нийт бид өөрсдөө хамгийн буруутай. Бид хэд хоног тэсэж байгаад тэр юмы нь авахгүй байх хэрэгтэй, мах нь бээж, ногоо нь ялзартал нь тэсэх хэрэгтэй. Бид тэдний аманд дэндүү их унаад байна....
Архи тамхи пивооо больцгоо хүүхнүүдээ.Уусан нөхрөө хөлийг нь хуга цохиж мөнгөө хэмнэцгээ.
Худалдааны хуулиа яаралтай гарга. Хүнсий өргөн хэрэглээний ногоо, мах гурилаа алийн болгон гудамжны наймаагаар явуулах вэ махаа гараараа бэлдэнэ ямар ч хяналт байхгүй өвчтөй, эм тариа хийсэн ч мэдэгдэхгүй хүнс зараад байгаа юмуу хор зараад байгаа юм уу мэдэгдэхгүй, хөдөө орон нутгийн жижиг махны үйлдвэр болон ХАА -биржээрээ дамжуулж зохион байгуулалтанд оруулж бөөнөөр зарах хэрэгтэй. Тэгээд жижиглэнгээр зарах Нөхдүүдийн нэмэх хувийг нь тогтоогоод гэрээ байгуулаад ажиллах хэрэгтэй. ***** ногоог бүрмөсөн оруулахыг хорих хэрэгтэй.
маш зөв санал үүнийг шинэ сайд ойлгож авч зохицуулах хэрэгтэй хүлэмж олноор барих төмс луувангаа цагаани сараас эхлэн хүлэмжинд суулгах яльгүй халаалт өгөөд ургуулбал 6-р сард шинэ төмс иднэ
Niiteeree bitgii av muudaad hog bolguulaad hayulah heregtei ted hudaldan avagch nariig bodohgui baigad bid bas tedniig garguud n gargah heregtei
Bars dan hujaa,mongol nogoo shal hudlaa dan hujaa
Зүгээр л ногоо авахгүй байхад болно. Түргэн мууддаг тул хаяж байснаас гээд үнээ буулгаад зарж л таарна
Aimer muudtsan hujaa nogoo
toriin albiig toloolj bnayy xuviin xevshliig toloolj bna yy tur zuuriinx yuma tur unetei avchixaa tgej bgad namraas une n buuchix bailgui dee geed xelchij chadaxgui bgamu iim yumnuud odoo xelj bga ugee yarij bga ugee xelj bodoj moornvv
Buuhguiee nogoo tardsg hungui boltson uls ni tsaanaas ni horiod hujaagaas nogoo avah ni ashigtai luivarchid
une osson bol ene darga nariin ajilaa xiij chadaxgui bgan unen shde tur zuuriinx geed suuj bgagaisai icheesen ene odoo toriin albiig toloolj bna yy xuviin companiig toloolj bna yy
arai dendvv vntei bolston avhaa bolivol yah bol
манайхан юмыг битгий их хөөрөгдөж, сүр болгож байгаач, удахгүй 7,8 сар гэхэд эрт ургацын ногоо гараад хүнсний ногооны үнэ бууна.
Yamar urgats ter chini gants sar zaraal duusaa,yegeed dandaa hujaa nogoo
Хуучин ногоо хор. Авахаа болчоочээ. Шинэ байцаа 2500, ногоон огурцы, сонгино кг 5000-5500 гээд байна. Хамгийн ашигтай ногоонууд ш дээ.