2020 оны 7-р сарын 2
20 цаг 50 минут

Ж.Эрдэнэбат нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан маргааш үргэлжилнэ

Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Ганбат, Д.Түвшинжаргал, С.Мандахбат нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг тус дүүргийн шүүх тавдугаар сарын 15-ны өдөр хүлээн авсан.

Улмаар шүүгдэгч Ж.Эрдэнэбат нарын 5 хүнд холбогдох эрүүгийн шүүх хуралдаан өнөөдөр /2020.07.02/ өдрийн 11:00 цагт эхэлсэн. Шүүгдэгч Ж.Эрдэнэбатын гаргасан хүсэлтийн дагуу түүнийг хуульд заасан өмгөөлүүлэх эрхээр нь хангах үүднээс өмнө нь шүүх хуралдаан 2 удаа хойшилсон боловч өнөөдрийн шүүх хуралдаанд дахин шинээр өмгөөлөгч авч, өмгөөлөгч нь хэргийн материалтай танилцахаар шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргаж байгаа нь шүүн таслах ажиллагаанд санаатайгаар саад учруулж байна гэж үзэх үндэслэлтэй байх тул шүүх хуралдааныг хойшлуулах боломжгүй гэж шүүх үзсэн.

Шүүгч энэ тухай захирамжийг танилцуулсны дараа шүүгдэгч Ж.Эрдэнэбатын өмгөөлөгч Д.Батсүх шүүгдэгчийг өмгөөлөх боломжгүй нөхцөл байдал үүссэн учир шүүгдэгчийг өмгөөлөхөөс татгалзаж байна гэж шүүх хуралдааны танхимыг орхиж гарсан ба шүүгдэгч Ж.Эрдэнэбат нь өмгөөлөгч Д.Батсүхээс татгалзаж, шүүх хуралдаан даргалагч Х.Идэр шүүгчээс татгалзах тухай хүсэлт гаргасан.

Шүүгдэгч Ж.Эрдэнэбатын хуралдаан даргалагч шүүгчээс татгалзах тухай хүсэлтийг тус шүүхийн Ерөнхий шүүгч хүлээн авч танилцаад түүний хүсэлтийг хангахаас татгалзах тухай захирамж гаргасан ба үүний дараа шүүгдэгч Ж.Эрдэнэбат Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн бүх шүүгч нараас татгалзах тухай хүсэлт гаргаж шүүх хуралдаан дахин завсарласан.

Шүүх хуралдаан даргалагч шүүгч, шүүгдэгч Ж.Эрдэнэбатын Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн нийт шүүгчдээс татгалзах тухай хүсэлт нь хуульзүйн үндэслэл байхгүй тул хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.

Мөн үүний дараагаар шүүгдэгч Ж.Эрдэнэбат нь уг хэрэгт хяналт тавьж, шүүх хуралдаанд оролцож байгаа улсын яллагч нараас татгалзах тухай хүсэлт гаргасныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу хуралдаан даргалагч шүүгч хянаад, улсын яллагч нарыг өөрөө шууд, эсхүл шууд бусаар энэ хэрэгт хувийн сонирхолтой байна гэж үзэх бусад үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэн хүлээн авахаас татгалзаж, шүүгдэгч Ж.Эрдэнэбат нарын 5 хүнд холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан үргэлжилж байна.

Шүүх хуралдаан маргааш 9.00 цагт үргэлжилнэ.

5
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

5 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.131.248.226зочин   • 2020, 7 сарын 3. 9 цаг 23 минут

жагсаж байгаа хүмүүс мэдээж захиалгаар л жагсаж байгаа.Олон удаа хойшлуулсан, шүүх зөв арга хэмжээ авчээ, одоо гэм бурууг нь үнэн зөвөөр сайн тогтоогоод, хуулийн хариуцлагыг нь оноож, ард түмний эргэлзээг тайлах хэрэгтэй.Гишүүн байсан болон сонгогдсон нь хамаагүй ш дээ, гэмт хэрэг үйлдсэн л бол гүйцээ

202.9.40.48Зочин   • 2020, 7 сарын 3. 8 цаг 31 минут

selengiin jagsagchid nertei mongo awchaad xudalaa xooson orildogoo bolimoor ym

103.26.195.195Зочин   • 2020, 7 сарын 3. 8 цаг 04 минут

"Эрдэнэт"-ийн 49 хувьтай ч холбоотой байж мэдэх эр дээ Сингапурын Ерөнхийлөгч "Би хамгийн сайн найздаа хуулийн хариуцлага хүлээлгэж байж авилгалыг гэтэлсэн" гэж хэлсэнбайдаг юм

64.119.24.179Зочин   • 2020, 7 сарын 2. 22 цаг 44 минут

duraaraa muu ynhan be shuugchiig solino ch geh shig hend erhleed bgaa nobsh be

192.82.74.196Зочин   • 2020, 7 сарын 2. 22 цаг 08 минут

Ёстой зөв.Муу казиночинг эрүүдэн шүүсэн ч яахав.Муу үйл хийвэл хэнбэгуай ч байсан хуулийн өмнө сөгддөг байхыг эндээс Монголчууд минь хараг.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.