Английн премьер лигийн 32 дугаар тойргийн сүүлчийн хоёр тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Энэ тойргийн төгсгөлд хүснэгтийг тэргүүлэгч "Ливерпүүл" клуб хоёрдугаар байрт бичигдэж байгаа "Манчестер Сити"-гийн талбайд зочиллоо. Нэгэнт түрүүлэх болзлоо хангасан "Ливерпүүл" улирлын хоёр дахь хожигдлоо Манчестер хотод амслаа. Тэгэхдээ бүр 4:0-ээр "бут ниргүүлэв".
Тоглолтын 25 дахь минутад Кевин де Брюйне торгуулийн цохилтоос тооны харьцааг нээсэн. Араас нь Стерлинг 35 дахь минутад гоолдсон бол Фоден 10 минутын дараа нэгийг нэмжээ. Улмаар 66 дахь минутад Окслейд өөрийнхөө хаалганд гоол оруулснаар тоглолт үндсэндээ дууссан. Ийнхүү "Сити" 66 оноотой болж, хоёрдугаар байраа баталгаажуулж байна. Харин "Ливерпүүл" 86 оноотой үлдлээ. Үлдсэн 6 тойрогт хожил авбал тэд 104 оноотой түрүүлэх боломжтой байна.
Харин "Тоттенхэм" клуб "Шеффилд"-ын талбайд очиж, 3:1-ээр хожигдлоо. Ингэснээр "Шеффилд" 47 оноотой болж, 7 дугаар байр руу орж ирлээ. Харин "Тоттенхэм" 45 оноотойгоор 9 дүгээр байрт үлдэв. Талбайн эздээс Берге 31, Муссе 69, Макберни 84 дэх минутад гоолдсон. Тэгвэл "Тоттенхэм"-ээс Харри Кейн 90 дэх минутад нэг гоол оруулсан юм.
Сэтгэгдэл бичих