2020 оны 7-р сарын 4
10 цаг 00 минут

ТОЙМ: Анхдугаар чуулган хуралдаж, Ерөнхий сайдаа томилж, хөл хорио сунгасан долоо хоног

Энэ долоо хоногт болж өнгөрсөн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна. 

У.Хүрэлсүх 31 дэх ерөнхий сайдаар сонгогдлоо

Өнгөрсөн пүрэв гаригийн УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхий сайдыг томиллоо. Хуралдаанд У.Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох саналыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир танилцууллаа. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралд оролцсон гишүүд мөн У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томилохыг дэмжсэн байна. Ингээд гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа Ерөнхий сайдаар У.Хүрэлсүхийг томилохыг дэмжье гэсэн саналын томъёоллоор гар өргөж санал хураалаа. Чуулганы хуралдаанд 71 гишүүн оролцож, 70 гишүүн дэмжлээ. Б.Пүрэвдорж гишүүн дэмжээгүй юм. Ингээд  93.3 хувийн саналаар Монгол Улсын Ерөнхий сайдаар У.Хүрэлсүхийг томиллоо.  Тэрбээр 31 дэх Ерөнхий сайд болж байна. 

УОК: Долдугаар сард тусгай үүргийн арван нислэг үйлдэж 2500 орчим иргэнээ татаж авна

     УОК-ын шуурхай штабаас мэдээлэл хийлээ. Энэ үеэр Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг мэдээлэл  хийлээ.  УОК-оос долдугаар сард арван удаагийн нислэгээр 2480 иргэнээ гадаадаас татаж авах шийдвэр гаргасан. Эхлээд Солонгост байгаа иргэдийн тооноос хамаарч маргааш хоёр нислэг үйлдэнэ.  

Тусгаарлах байрны суларч байгаа боломж, ариутгал халдваргүйтгэл хийж байгаа байдлыг  харсны дараа хуваарь гаргадаг. Долдугаар сарын сүүлээр тусгааралах байрны нөөцийг харж байгаад дахин тусгай үүргийн нислэгээ нэмэх боломжийг хайж байгаа. 

ОХУ-д үлдсэн 200-220 орчим оюутныг бид долдугаар сраын 05-06-нд Алтанбулагийн боомтоор татаж авах шийдвэр гарсан. Мөн БНХАУ-д байгаа, буцах хүсэлтэй 300 орчим иргэдийг долдугаар сарын 02-03-нд Замын-Үүд боомтоор татаж авна. 

Ингээд долдугаар сард агаараар болон газраар нийтдээ 3000 орчим иргэдийг татаж авах тооцоо гарсан байна. 

Иргэд хилээ нээ гэдэг асуудал, шаардлага тавьж байгаа. Манай хөрш хоёр улсад өвчлөл маш өндөр байна. Татан авсан иргэдийн дунд халдвар авагсдын дийлэнх нь ОХУ-аас ирсэн. Хоёр дахь давалгаа аль хэдийн гарсан байна. Сүүлийн өдрүүдэд Япон, Солонгост тархалт нэмэгдээд байна. Энэ бүх судалгаа мэдэлээл бидэнд ирж байдаг. Тиймээс мрэгэжлийн байгууллагуудын зөвлөмж зөвлөгөөнд үндэслэж шийдвэрээ гаргадаг" гэв. 

УОК-оос өндөржүүлсэн бэлэн байдлыг долдугаар сарын 15 хүртэл сунгалаа

         Улсын Онцгой комисс 2020.06.30-ны 11:00 цагт хуралдсан ч УИХ-ын анхдугаар чуулгантай давхацсан тул түр завсарласан билээ. УОК-ын хуралдаан үргэлжлүүлэн 17:00 цагаас хуралдсан. Хуралдаанаар өндөржүүлсэн бэлэн байдлын хөл хориог долоодугаар сарын 15-ны өдрийг хүртэл сунгах шийдвэр гаргалаа. Эцсийн шийдвэрийг Засгийн газар гаргах юм.  

Ж.Батбаясгалан: Тоглоомын газар, кино театр, шашны байгууллага, хүүхдийн зуслан, караокег нээх санал орууллаа

Нийслэлийн засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан УОК-оос гаргасан шийдвэрүүдийн талаар мэдээллээ. 

Тэрбээр "УОК болон Засгийн газар хуралдлаа. Улсын хэмжээнд тогтоосон өндөржүүлсэн бэлэн байдлыг ирэх долдугаар сарын 15-н хүртэл сунгаж байна.

Өмнө нь Нийслэлийн засаг дарга захирамж гаргаж үйлчилгээний байгууллагуудыг үе шаттайгаар нээсэн. Ялангуяа хоол үйлдвэрлэлтэй холбоотой байгуулагын үйл ажиллагааг ЭМЯ-наас өгч байгаа зөвлөмжийг хэрэгжүүлсний дараа үе шаттай нээсэн. Саяхан нийтэд үйлчилдэг номын сан, музей зэргийг нээсэн. 

УОК-ын хуралдаанаар PC тоглоомоос бусад хүүхдийн тоглоомын газруудыг, кино театруудыг,  шашны байгууллага, караоке, хүүхдийн зуслангууд, соёл урлаг, үзвэр үйлчилгээний газруудыг тодорхой дэглэмийн дагуу нээхээр санал гаргасан.  Гэхдээ эрсдлийн үнэлгээг харгалзан, ЭМЯ-наас өгч байгаа зөвлөмжийг биелүүлсэн байгууллагуудыг үе шаттайгаар  нээх талаар санал юм. 

Үүнийг одоо Нийслэлийн онцгой комиссын хурал дээр ярьж, эцсийн шийдвэр гаргана. Харин олноор цугласан жагсаал цуглаан, нийтийг хамарсан спорт тэмцээн зохион байгуулахыг хориглосон хэвээр байна. Мөн бага насны хүүхэд олноор байдаг PC Тогтлоомын газар, баар нээхгүй байхаар болж байна. Хил нээхгүй. Иргэдээ авах тусгай үүргийн онгоцоороо авсаар байх болно" гэлээ.  

Анхдугаар чуулган хуралдлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар УИХ-ын найм дахь удаагийн сонгуулийн үр дүнд байгуулагдсан УИХ-ын Анхдугаар чуулган нээж, гишүүд тангараг өргөлөө. Чуулганы хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга анхдугаар чуулганыг нээж үг хэлсэн бөгөөд хамгийн ахмад гишүүн болох Баян-Өлгий аймгаас сонгогдсон Х.Баделхан хуралдааныг даргалж явуулсан юм.

ХӨСҮТ: Батлагдсан тохиолдол 220 байснаас эдгэрсэн 179 байна

ЭМЯ-наас цаг үеийн асуудаар мэдээлэл өглөө. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: 

“Өчигдөр 2020.07.02-нд нийт 194 хүний шинжилгээ хийсэн. Коронавирус илрээгүй. 

Дэлгэрүүлбэл АНУ-аас ирсэн 25 хүний шинжилгээ, ажиглах байранд тусгаарлагдсан, эдгэрээд сувилалд байгаа хүмүүсийн шинжилгээ, Сэлэнгэ аймагт тусгаарласан 5 хүний давтан шинжилгээ, Орхон аймагт сэжигтэй гэж тусгаарлагдсан 2 хүний шинжилгээ, ХӨСҮТ-д байгаа нэг хүн, Алтанбулагийн боомтоор орж ирсэн 24 хүний шинжилгээ, тандалтын зорилгоор гурван сорьцод хийсэн шинжилгээний дүн юм. 

Өнөөдөр ХӨСҮТ-ээс хоёр хүн эдгэрч сувилалд шилжиж байна. Нэг нь тавдугаар сарын 28-нд Алтанбулагийн боомтоор орж ирсэн оюутан хүүхэд. 36 хоноод гарч байна. Нөгөө нь сүүлд ирсэн орос жолооч. 16 хоноод эдгэрээд гарч байна. 

Батлагдсан тохиолдол 220 байснаас эдгэрсэн 179, эмчлэгдэж байгаа 41 хүн байна. Хөнгөн 35, хүндэвтэр 6 байна" гэлээ. 

Ж.Эрдэнэбат, Н.Номтойбаяр нарт холбогдох хэргийн шүүх хурал боллоо

Өчигдөр Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд олны анхаарал татсан хоёр ч хэргийг хэлэлцлээ. Н.Номтойбаярт холбогдох хэргийн шүүх хурал өдөржин үргэлжилж, ирэх даваа гаригт үргэлжлэхээр болж завсарласан.

Харин Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүнээр хоёр дахь удаагаа сонгогдсон ч тангаргаа өргөөгүй байгаа Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Ганбат, Д.Түвшинжаргал, С.Мандахбат нарт холбогдуулах хэргийг мөн л өдөржин хэлэлцэв.

Улмаар өчигдөр орой 23 цагийн үед шийдвэрээ гаргалаа. Тодруулбал С.Мандахбатад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Харин үлдсэн дөрвөн шүүгдэгчийг гэм буруутай гэж үзсэн тул ял оногдуулах шүүх хурлыг долдугаар сарын 06-нд 09:00 цагт товлон зарласан талаар Баянзүрх Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн шүүхийн хэвлэлийн ажилтан мэдээллээ. 

ЭЕШ эхэллээ

ЭНэ сарын 02-нд  улс орон даяар ЭЕШ эхэлсэн. Эхний өдөр Монгол Улсын түүх, Англи хэлний шалгалтаар эхэлнэ.  Түүхийн шалгалт 10:00-11:20 цагт, Англи хэлний шалгалт 14:00-15:20 цагт явагдсан юм. 

Харин долдугаар сарын 03-нд  өглөө 10:00-11:40 цагт хими, 13:00-14:20 цагт газарзүй, 16:30-17:50 цагт нийгэм судлалын хичээлийн шалгалт явагдлаа.

Долдугаар сарын 04-ний Бямба гараг

10:00-11:20 цагт Биологи
14:00-15:40 цагт Математик

Долдугаар сарын 05-ны Ням гараг

10:00-11:40 цагт Физик
13:00-14:20 цагт Орос хэл
16:00-17:20 цагт Монгол Хэл

Шалгуулагчид шалгалт өгөхөөр ирэхдээ дараах материалыг бүрдүүлсэн байна. Үүнд:

  1. Бүртгэлийн хуудас / 2020 онд ЕБС төгсч буй бүртгүүлэгч www.eec.mnцахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас QR код бүхий “бүртгэлийн хуудас”-аа хэвлэн авч сургуулийн захирлаар гарын үсэг зуруулан тамга даруулж баталгаажуулна. Харин өмнөх онд төгссөн шалгуулагчийн “бүртгэлийн хуудас” нь QR кодоор баталгаажсан байх бөгөөд шууд хэвлэн авна/;
  2. Суудлын хуваарь;
  3. Цахим үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг /Цахим үнэмлэх авах насанд хүрээгүй буюу 2020 оны 06 дугаар сарын 1-нээс хойш 16 насанд хүрэх шалгуулагчид сурч буй сургуулийн захирал эсвэл өөрийн оршин сууж буй орон нутгийн Засаг даргын гарын үсэг, тамгаар баталгаажуулсан, сүүлийн 3 сарын дотор авахуулсан өнгөт цээж зурагтай лавалгааг төрсний гэрчилгээний хамт шалгалтад авч ирнэ. Хэрвээ цахим үнэмлэхээ гээдүүлсэн бол ТҮЦ машинаас лавлагаа авч ирэх/;
  4. Бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнээс дээш боловсрол эзэмшснийг гэрчлэх баримт бичиг.

Тарваган тахалтай нь батлагдсан ах дүү хоёрын биеийн байдал хүнд байна

Ховд аймагт бүртгэгдсэн тарваган тахлын сэжигтэй 2 тохиолдлын онош молекул биологийн шинжилгээгээр батлагдлаа.

Ховд аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвд 27 настай, эрэгтэй, “тарваган тахлын булчирхай, хоёрдогч уушигны хэлбэр” оноштойгоор биеийн байдал хүнд, Өвчтний дүү Цэцэг суманд 16 настай, эрэгтэй “тарваган тахлын булчирхайн хэлбэр” оноштойгоор сумын эрүүл мэндийн төвд биеийн байдал дунд байна.

Эдгээр хүмүүсийн 1-р хавьтлын 146 хүнийг тусгаарлаж тусгаарлаж, хяналтад авсан. Жаргалант, Цэцэг суманд хөл хорио тогтоож, Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Ховд, Баян-Өлгий аймгийн зоонозын төвийн мэргэжлийн багууд ажиллаж голомтыг цомхтгох арга хэмжээ авч байна.

 

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.