Ховд аймагт тарваган тахал өвчний тохиолдол илэрсэнтэй холбоотойгоор тус аймгийн Жаргалант, Цэцэг сумдын нутаг дэвсгэрт хөл хорио тогтоогоод байсан билээ. Тэгвэл аймгийн онцгой комисс өнөөдөр /20250.07.05/ хуралдаж, Жаргалант, Цэцэг сумдын нутаг дэвсгэрээс гарах, орох нийтийн болон хувийн тээврийн хэрэгсэл, иргэдийн зорчих хөдөлгөөнийг 13.00 цагаас эхлэн нээжээ.
Харин аймгийн бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Халдвартын тасаг, Цэцэг сумын Хүн эмнэлэгт хорио цээрийн дэглэмийг тодорхойгүй хугацаагаар сунгасан байна.
Сэтгэгдэл бичих