УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг өнөөдөр 16.00 цагт зарлажээ. Хуралдаанаар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, сайд нарын асуудлыг хэлэлцэхээр болсон байна.
Чуулганаас өмнө Төрийн байгуулалтын байнгын хороо 15:00 цагт хуралдахаар товлолоо. Хуралдаанаар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ. Үргэлжлүүлээд чуулган хуралдах юм.
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Ерөнхий сайд нь Засгийн газраа өөрөө бүрдүүлэх заалт орж ирсэн нь энэ парламентаас эхлэн хэрэгжих гэж байна.
1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
zob khumuusee tabikh kheregtei shuu