Тус тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүд хууль санаачлагчаас асуулт асууж байна.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:
Чөлөөт бүсийн хөгжлийн асуудлыг Шадар сайд, Хилийн боомтын хөгжлийн асуудал Сангийн Сангийн сайдын эрхлэх хүрээнд байна гэдгийг тусад нь салгалгүйгээр нэг болгох саналтай байна. хэлэлцүүлгийн даргаагийн явцад засах боломж байгаа гэж харж байна.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх:
УИХ-ын сонгуулиар ард түмэн тогтвортой байдлыг хүссэн. Засгийн газар тогтвортой ажиллаж хийх ёстой ажлуудаа хийгээд яв, шинээр энэ тэнд яам байгуулаад байх хэрэггүй гэж ард түмэн сонголтоо хийсэн. Бид нэг Засгийн газар байгуулах гэж өчнөөн сандал ширээ, бланк үйлдвэрлээд бөөн юм болдгийг та нар бүгд мэднэ. Тийм учраас Засгийн газраа тогтвортой ажлуулж, ажил хариуцсан хүмүүс нь хэвийн ажлаа цааш нь явуулаг. Эдийн засгийн хөгжлийн асуудлаар бид олон удаа ярилцсан. Хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй, гэхдээ хугацааг нь хойшлуулсан. Энэ удаад эдийн засгийн хөгжлийн асуудлыг ЗГХЭГ-ын даргын хүрээнд бүх яамны хөгжлийн асуудлыг зохион байгуулах бүрэн боломжтой гэж үзсэн.Аль болох хөдөлгөөн бага байлгахыг хичээсэн. Яамны бүтэц гэдэг нэрээр баахан хүнийг халдаг, баахан төрийн албан хаагчид ажилгүй болдог. Дараа нь хууль шүүх гээд заргалдаад явдаг. Энэ мэт маш хүндрэлтэй асуудлууд үүсдэг. Тиймээс энэ бүтэц бол урьд нь байсан, ажлаа явуулж болж байсан бүтэц учраас цааш нь тогтвортой байлгах бүрэн боломжтой. Хөдөлгөөн оруулж, Засгийн газрын бүтэц янз бүрийн өөрчлөлт оруулахгүй шаардлагагүй гэж үзсэн. Чөлөөт бүсийн хөгжлийн асуудлыг Шадар сайд, Хилийн боомтын хөгжлийн асуудлыг Сангийн Сангийн сайдын эрхлэх хүрээнд өмнө ч байсан. Энүүгээр болж байхад өөрчлөөд байх хэрэггүй гэж бодож байна. Энэ бүтцээрээ Засгийн газар ажиллаад үзэг, үр дүн нь харагдах байх. Тогтвортой Засгийн газрыг цааш нь авч явна.
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:
-Эдийн засгийн хөгжлийн яамыг шинээр байгуулахаар хуульд туссан, Ерөнхийлөгч санал болгосон нь зөв. Яагаад туссангүй вэ. Эдийн засгийн хөгжлийн асуудлыг Сангийн сайд өөрөөсөө түлхдэг. Зам тээврийн сайд авч явж амжихгүй. Жижиг, дунд үйлдвэрлэлийн агентлаг хаачсан бэ?
ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга н.Ганбат:
-Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагт Жижиг, дунд үйлдвэрлэлийн агентлагийг оруулсан. Эдийн засгийн яамны чиг үүргийг урт хугацааны хөгжлийн төсөл хөтөлбөртэй холбоотойгоор ЗГХЭГ-ын эрхлэх асуудлын хүрээнд оруулсан.
2020.07.06 17:00 цаг
Ерөнхий сайд У.Хүрэлсүх дөнгөж сая Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал дээр Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах хууль, тогтоолын төслүүдийг боловсруулан танилцууллаа.
Тэрбээр Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг боловсруулахдаа төрийн тогтвортой байдал, залгамж чанар, түүхэн уламжлал, хөгжлийн чиг хандлагыг харгалзсан бөгөөд шинээр бүрэлдэх Засгийн газрыг шуурхай, үр дүнтэй, тогтвортой ажиллуулах зорилгоор өмнөх Засгийн газрын бүтцийг үндсэнд нь хэвээр хадгасныг дуулгалаа.
Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнд Ерөнхий сайд, шадар сайд, ЗГХЭГ-ын дарга нарын асуудал эрхэлсэн нийт 17 гишүүн ажиллуулахаар тогтжээ.
Тодруулбал Засгийн газрыг 14 яамтай ажиллуулахаар шийджээ. Ерөнхий чиг үүргийн яамдад:
-БОАЖЯ,
-Батлан хамгаалах яам
-Гадаад харилцааны яам
-Сангийн яам
-Хуульзүйн яам
-Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам
Харин Барилга хот байгуулалтын яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, Зам тээвэр хөгжлийн яам, Соёлын яам, Уул уурхай хүнд үйлдвэрийн яам, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эрчим хүчний яам, Эрүүл мэндийн яамдыг чиглэлийн яамд байхаар санал боловсруулж, хуулийн төсөлд тусгажээ. Боловсрол, соёл шинжлэх ухааны яамыг Боловсрол, шинжлэх ухааны яам, Соёлын яам болгох хувааж өөрчлөн байгуулахаар хуулийн төсөлд тусгаж, бусад яамдыг хэвээр хадгалах нь зүйтэй гэж үзжээ.
Яг одоо хууль, тогтоолын төслүүдийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж байна.
12 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
YUUN UHSEN ELENTSGIIN YAAM MAAM,COLLEGE BOLGO,MONGOLD 1 CH DELHIIN STANDART HANGASAN IH SURGUULI BAIHGUI BAIHAD YAMAR YUMNI YAAM IH HURAL MURAL,NAAD IH HURALAA TSUULJ DEHIIN TUVSHIND UNDUR MEDLEG CHADVARTAI UHAANTAI HUMUUSIG OLJ ORUULAA
Germanuudaas jushee avaa
Алс хэтээ бодвол Эдийн засгийн хөгжлийн Яам хэрэгтэй мэт Нэг удаа сандал ширээ зөөгөөд цаашид улсын хөгжилд түүчээ болох болов уу энэ Яам гэхдээ бүү мэддээ ард бид сайд болох гээд байгаа юм биш ямар хамаа байна
XYREL-XYY DECLEGCHEE CHI YAG YAMAR MEREGJILTEI IRGEN BEE NEG TYNTGER XAR YUM L TABTSAN DEEREEC XUTSAAD L BAIX YUM CHI OROC XEL MEDEXGYI CHI ANGEL BOLON GERMAN FRANC XELIIG CONCOOCHGYI BAIX YAAJ ENE 3.2 CAYA YXRYYDIIG UDIRDAX YUM BEE CONIN BOLOOD CONIRXOLTOI ERONXII CAIDANTSAR YUM SHIG BAINA
Hurelsuh chin uhriin heleer yaridag bolohoor chi biden shig uhruuded yag taarna za.bas angli frants hel nehchjee.
DECLEGCH XYREL-UXNAA CHI ARD TYMNIIXEE OMNO OGLOO BOLGON OBDOG DEEREE CUUJ ARD TYMENDEE OGLOONII MEND XYRGE EE GEJ XELEED AJILDAA ORJ BAI CHI ARD TYMNEE 4-N JIL XAIRLAX, XAMGAALAX,AMDARLIIN CAIXAN BOLGOX ARD TYMNII BOOL GEDGEE OGLOO BOCOOD CAIN CANAJ BODOJ CETGEJ GRAARAI CUR CUR BAC DAXIN CUR
Соёл урлаг, соёлын бодлогоор хүүхэд залуусын ёс суртахууны хүмүүжилд эерэгээр нөлөөлөх шаардлага бас байгаа. Соёлын бодлого, тодорхой цензургүйгээс хүүхэд залуус гадны зарим тв шоу, киноноос хэт задгай байдал, ****** хэлэх, эх захгүй байх, хүүхэд хүүхдээ хүчирхийлэх зэрэг буруу зүйлсийг тусган авч байна. Энэ нь эргээд манай улсын залуу иргэдийн төлөвшилд маш муугаар нөлөөлнө.
Соёлын Яам хэрэгтэй шүү дээ. Аялал жуулчлалын салбарт америкаас ирдэг жуулчидтай ажилладаг хүний хувьд хэлэхэд үнэндээ манай улсад жуулчинд үзүүлэх юм байхгүй шүү дээ. Онгон байгаль л гэнэ. Тэр онгон байгаль дэлхийн хаана ч, аль ч улсад байдаг л зүйл. Соёлын үнэт зүйлсийн үзвэр үйлчилгээ, аялал жуулчлалын дэд бүтэц хөгжих ёстой. Наад зах нь жуулчинд 00 хангалтгүй байдаг. Аялал жуулчлал их сайн хөгжсөн Сингапур байг гэхэд захын солонгос, хятад 2-ын түвшинд ойртох хэрэгтэй байдаг.
Neg l iym oilgohgui bna. Jorlon soyoliin yaam 2 yag ymar hamaaraltai bhuu?
тэнэг хүн чухал царай гаргахаар бүр тэнэг
Тархины тураалаа гайхуулаад байгаа юм уу?
Тэнэг хүн тэнгэрээс ах гэдэг. Чам шиг тэнэг хүн ухаантай царайлж мулгуу юм сараачихаар бүр тэнэг.