2020 оны 5-р сарын 25
16 цаг 00 минут

У.Хүрэлсүх: Коронавирусийг эдгээх эм, тариа гарах үед манай улсын өндөржүүлсэн бэлэн байдал үгүй болно

УОК-ын өргөтгөсөн хуралд Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож чиглэл өглөө. Тэрбээр,

1. Коронавирус халдварт цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах хуулийг иргэд олон нийтэд сурталчилж, хэрэгжилтийг нь сайтар хангаж ажиллах зайлшгүй шаардлагатай байна. 

2. Коронавирус халдварыг оношлох, эмчлэх, илрүүлэх чиглэлээр эрүүл мэндийн чадавхийг сайжруулах, бэлтгэл, бэлэн байдлыг сайжруулахад онцгойлон анхаарч ажиллахыг сануулж байна. Бид хэр сайн бэлтгэлтэй байна аюулыг төдий чинээ холдуулж чадна гэдгийг хүн бүр дотроо сайн бодох хэрэгтэй байна. Эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа эмч, ажиллагсдын эрүүл мэндийг хамгаалах, дархлааг дэмжих арга хэмжээ авах нь чухал. Өвчтөнтэй 21 хоног хамт тусгаарлагдаад ажиллаж байгаа. Тиймээс энэ хүмүүсийн ар гэрийнхэнд мөнгөн урамшуулал олгох чиглэлээр асуудлыг судалж боловсруулж Засгийн газарт танилцуулахыг УОК-т үүрэг болгож байна. 

3. Улс, нийслэл аймгийн түвшинд коронавирус халдвар тархах эрсдлийн үнэлгээг тогтмол үе шаттай хийж, нөхцөл байдалд нийцүүлж хэрэгжилтийг тогтоож ажиллах. Бидэнд 8 удаагийн үнэлгээгээр өндөр эрсдэлтэй гэж гарсныг анхаарах хэрэгтэй. Тиймээс аймаг, нийслэл, сумдын УОК-ын гишүүдэд үүрэг болгож байна. 

4. Халдварын эрсдэлт нөхцөл байдал үүссэн тохиолдолд иргэн, аж ахуй нэгж байгууллагуудын бэлэн байдлыг хангах, шаардлагатай нөөцийг бүрдүүлэх, бүх түвшинд дайчилгаа зохион байгуулах бэлтгэл сайтар хангасан байх ёстой. 

5. УИХ-ын 2020 оны ээлжит сонгууль зохион байгуулах үйл ажиллагаанд халдвараас урьдчилан сэргийлэх талаар тодорхой заавар зөвлөмж гаргаж, СЕХ-нд хүргүүлж хамтран ажиллах. 

5. Цар тахлаас урьдчилан сэргийлэх, эрүүл ахуйн ухамсар соёлыг дээшлүүлэхэд чиглэсэн ажлуудыг зохион байгуулах. Иргэд цаг агаар дулаарч байгаа учраас маск зүүхийг тээршааж байж магадгүй. Ингэж болохгүй. Ард иргэддээ ухамсарлуулан ойлгуулах ажлыг хоблогдох байгууллагууд хийх ёстой. 

6. Хэвлэл мэдээллийн байгуулагууд баталгаат эх сурвалжаас мэдээлэл авч түгээхийг анхааруулж байна. Үүнд хэвлэлийнхэн анхаараарай. Энэ бол улс үндэстний аюулгүй байдалтай холбоотой асуудал. 

7. Үүрэг гүйцэтгэж байгаа нийт төрийн албан хаагчид болон тэдний гэр бүлийг урамшуулах ажлыг анхааралдаа авахыг дахин хэлье. 

-ТОО ХЯЗГААРГҮЙ, ЭМХ ЗАМБАРААГҮЙ БАЙДЛААР ГАДААДААС ИРГЭДЭЭ АВЧ ИРВЭЛ МОНГОЛ УЛС АЮУЛД ӨРТӨНӨ-

Засгийн газар гадаад улсаас иргэдээ татан авах ажлаа үргэлжлүүлнэ. Энэ үед хүний нутагт байгаа иргэдийн нөхцөл байдал хүнд байгааг бид ойлгож байгаа. Гэхдээ дотоод нөөц боломждоо нийцүүлнэ. 10 мянган хүнийг нэг дор татаад авч чадахгүй. Боломжийнхоо хэрээр иргэдээ авчирч байгаа. Улс үндэстнийхээ аюулгүй байдлыг харгалзан үзнэ. Тийм учраас тодорхой дэг журмынхаа дагуу аюулгүй байдлаа нэн сайн хангаж, үе шаттайгаар иргэдээ татан авна. Тусгаарлах байрны багтаамж, мэргэжлийн ажилтнууд, нисэх онгоцны хүрэлцээг харгалзан үзнэ.

Төр засаг үүргээ гүйцэтгэж гадаад улс орнуудаас иргэдээ үе шаттайгаар авч ирж байгаа. Тэгэх ёстой. Цаашдаа ч манай Засгийн газар энэ байр сууриндаа хэвээрээ байгаа. Гэхдээ нутаг буцах хүсэлтэй иргэдийн тоо тогтмол өсч байгаа. Өнөөдрийг хүртэл 72 мянган иргэн эх орондоо ирэх хүсэлт гаргажээ. Түүнээс 62 мянган иргэнийг нь татан авчирсан байна. Цаана нь 10 мянган иргэн байна. Үе шаттайгаар татаж авна.
 
Ард иргэд иргэний үүргээ ухамсарлах ёстой. Нутаг буцах хүсэлтэй зарим иргэд жагсаал цуглаан зохион байгуулах, өлсгөлөн зарлана гэж сүрдүүлж байгаа талаар мэдээлэл ирсэн. Бид байдлыг маш сайн ойлгож байна. Иргэдээ татах ажлаа зохион байгуулахдаа дотоод нөөц бололцоогоо үнэн бодитоор тооцох ёстойг та бүхэн зөвөөр ойлгоорой. 10 мянган хүнийг бид нэг дор аваад ирж чадахгүй.
 
Бүх иргэдээ авч ирж чадахгүй гэж би хэлж байсан. Боломж бололцооныхоо хэрээр авч ирж байгаа. Улс үндэстнийхээ аюулгүй байдлыг бас бодох ёстой. Тоо хязгааргүй, эмх замбараагүй байдлаар иргэдээ авч ирвэл Монгол Улс аюулд өртөнө. Ард иргэдийн амь нас сүйрнэ. Тийм учраас УОК дэг журмын дагуу үе шаттайгаар нөхцөл байдлаа бүрэн хангасны дараа иргэдээ татаж авна. Үүнээс өөр арга байхгүй. Бидний боломж энэ.

Хил нээхгүй. Хэзээ нээхийг би бас хэлж мэдэхгүй байна. Байдал тайван болсон тэр цагт нээнэ. Коронавирусийг эдгээх увидастай эм тариа гарах үе манай улсын өндөржүүлсэн бэлэн байдал үгүй болно. Тиймээс нөхцөл байдалд дасан зохицож, ажил төрлөө эмхэлж, ард иргэдийнхээ амь насыг авран хамгаалах ажлыг зохион байгуулах ёстой.

УОК, Засгийн газраас иргэддээ худлаа мэдээлэл өгөхгүй. Бид бүх нөөц боломжоо дайчлан ажиллаж байгаа. УОК, Засгийн газрын гаргасан шийдвэр бүх хүнд таалагдах албагүй. Гаргасан шийдвэрийг ягштал биелүүлэх ёстой" гэв. 

102
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

102 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.