2020 оны 7-р сарын 7
21 цаг 07 минут

Н.Номтойбаярт 5.5 жилийн хорих ял оноолоо

Шүүгдэгч Н.Номтойбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 14:30 цагт эхэлж, 2020 оны 07.07-ны өдөр шүүхээс дараах шийдвэрийг гаргалаа.

1. Шүүгдэгч Боржигон овогт Навчаагийн Алтансувдад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2. Харин шүүгдэгч Номт овогт Нямтайширын Номтойбаярт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 5 /тав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ял,

3. Шүүгдэгч Тайчууд овогт Батжаргалын Нямдавааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял,

4. Шүүгдэгч Өндөр овогт Бат-Эрдэнийн Шижиржаргалыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял,

5. Шүүгдэгч Боржигон овогт Нэргүйн Баттөгсийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 10.000 /арван мянга/ нэгж буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр,

6. Шүүгдэгч Их шарнууд овогт Дандарын Батмөнхийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 15.000 /арван таван мянга/ нэгж буюу 15.000.000 /арван таван сая/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр,

7. Шүүгдэгч Гүртэн овогт Мэндбилэгийн Нямдэмбэрэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 15.000 /арван таван мянга/ нэгж буюу 15.000.000 /арван таван сая/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр,

8. Шүүгдэгч Булгадар овогт Нуурайн Ууганбаярыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 15.000 /арван таван мянга/ нэгж буюу 15.000.000 /арван таван сая/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус шийтгэсэн байна.

Шүүхээс шүүгдэгч Н.Номтойбаяр, Б.Нямдаваа, Б.Шижиржаргал нарт тус тус оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн
Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн
Тамгын газар

28
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

28 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.57.92.17Иргэн   • 2020, 7 сарын 8. 9 цаг 44 минут

Одоо тэгээд ямар ч бизнес хийгээгүй, хийсэн , нэр төдий, олигтой мөнгө олоогүй тэгсэн мөртлөө төрийн том албан тушаалтан, УИХ-ын гишүүн болонгуутаа баяжсан гэгдээд байгаа тэр хүмүүсийг яах вэ, илэрхий эх орны газар нутгийг зарж идсэн гэх хүмүүсийг яах вэ, албан тушаал наймаалдаг гэх хүмүүсийг яах вэ, яах вэ!?!?!, яах вэ!?!?!?!, яах вэ!?!?!?

202.179.26.12зочин   • 2020, 7 сарын 8. 9 цаг 41 минут

шунал ихэдвэл шулам болно гэж энэ, гэхдээ давж заалдаж байгаад тэнсэн авах биз, мөнгөтэй хүмүүсд үйлчилдэг шүүгч нар байгаа цагт итгэл төрөхгүй байна.

103.57.92.17Иргэн   • 2020, 7 сарын 8. 9 цаг 34 минут

Энэ ч дэндүүлчихжээ. Хүмүүсийн амьдралаар тоглочихдоо доо. Харамсалтай!?!?!?!?;

202.21.115.126Иргэн   • 2020, 7 сарын 8. 9 цаг 29 минут

Хууль шүүхийн байгуулга маань одоо овоо гэрэл гэгээ орж байгаа юм уу даа? Дараагийн хүн нь Баяр Баярцогт болох боловуу харин Эбэ,Дорлигжав гэсэн хүмүүсийг яагаад шалгахгүй байна аа.Хагартлаа баяжсан хүмүүс харин ямар замаар гэдэг нь сонин байна?

103.229.120.79Зочин   • 2020, 7 сарын 8. 9 цаг 19 минут

ZUV ZUV ODOO MANAN BUYU ELBEGDORJ BATUUL ERDENEBILEG NARIIG 15IEES BAGAGUI HUGATSAAGAAR HORIOOOOO BAS UR HUUHDUUDIIG N HORI

202.131.234.82Зориг   • 2020, 7 сарын 8. 9 цаг 06 минут

Шүүх шударга байвал сүүлийн 30-н жилд улс төрийн өндөр албан тушаалд байсан бүх хүн шоронгийн хаалга татна, дээр нь шүүх, прокурор, цагдаагийнхнаас гээд их байгаа даа

202.179.25.208Зочин   • 2020, 7 сарын 8. 8 цаг 38 минут

Одоо Хүрэлсүхийн зүгээр сууж байгаад баяжсан, ЖДҮ авсан зэргээр шоронд насаар нь хорь. Нямдоржийг бас хүний муу үздэг. хүнээр хөл гараа хийж бас баяжсаныг нь тогтоож хорих хэгрэгтэй Харин ч Номтынхон чинь улсын юм бага идсэн байх шүү. Хүрэлсүхээ та насаараа энэ суудалд суугаад өшөө авалт хийнэ гэж бодож дээ. харамсалтай. .

122.201.23.201Зочин   • 2020, 7 сарын 8. 8 цаг 08 минут

Шоронд хорилоо юү Улсаас зардалийг нь өгөөд Гадаадад 5 жил жаргана даа

66.181.188.151Зочин   • 2020, 7 сарын 8. 8 цаг 00 минут

Үйл үр заавал эргэж ирдэг гэдгийг баталлаа. Нямтайширын гэр бүлийнхний үйлдсэн нүгэлийг тоочвол барагдахгүй.

89.131.18.220Зочин   • 2020, 7 сарын 8. 2 цаг 20 минут

Hvrelsvh ch honzognuur hurandaa wmaa. Nadtai hargaldval iim bolno gej yaruu todoor haruulj bh shiv dee

150.129.142.176Зочин   • 2020, 7 сарын 8. 5 цаг 50 минут

Хошного чи монголыг авилгад живүүлж ард олныг нь ядууруулах зорилготой бүлэглэлийн БӨГС долоогч

202.9.46.127tuvshuu   • 2020, 7 сарын 8. 11 цаг 38 минут

bitii shaa bugd adilhan hurelsuh ch deelee numruh yostoi tsag n irheer odoohondo bish dotroosoo bienee barij idej baig

202.21.108.28Зочин   • 2020, 7 сарын 8. 12 цаг 06 минут

Тархины тураалаа. Наад тэнэг толгойгоо жаахан ч гэсэн ажилуулаач!

150.129.140.236зочин   • 2020, 7 сарын 7. 23 цаг 33 минут

Одоогын Монголын төрд шударгаар зүтгэж байсан , зүтгэж байгаа хүн гэж ер нь бараг байхгүй дээ. тэр болгоныг шийтгэнэ гэж юу л бол ... Ядаж бүгдийн хараанд ил тод харагдаж байгаа төрөөс төрсөн тэр бумтануудаа шийтгээсэй дээ

202.9.46.167Үнэн   • 2020, 7 сарын 7. 23 цаг 02 минут

Нямтайшир оройгүй их шуналаасаа болж хүүгээ золиослолоо доо. Хэдэн уурхайг хувьдаа авах гэж төрсөн хүүгээ хүртэл зольдог шуналтан байдаг л юм байна. Хүний шуналаа гэж?

122.201.22.36Зочин   • 2020, 7 сарын 7. 22 цаг 17 минут

Avarga zagasnuudiin av ehellee

202.179.21.214иргэн   • 2020, 7 сарын 7. 22 цаг 04 минут

Зөв шийдсэн байна Шүүх одоо нэг зөв ажиллаж эхэллээ Улсыг хохиросон авилга авсан хэт баяжсан эх орноо худалдсан хэн ч гуай зохих шийтгэл авах ёстой Баяр тэргүүтэй нөхөд болон Батүүл Сайханбилэг болон бусад нөхөдийг хатуу шийтгэ.Харин Элбэгдоржийг одоо нэн яралтай баривчлах хэрэгтэй Жинхэнэ толгойлогч тэр биш уу

76.107.165.63Элбэгдорж   • 2020, 7 сарын 7. 23 цаг 36 минут

Би яагаач ч үгүй ш дээ. Би уран зургийн наймаагаар л баяжсан ш дээ.

73.164.185.52зочин   • 2020, 7 сарын 8. 8 цаг 05 минут

Булхай чинь гарч ирж байхад, хамаг юмны ард байгаа чамтай юу ярьдагийн Элбэгдорж! Зоригын амь насыг хөнөөх захиалгат аллага хийсэн чинь ул суурьтай мэдээлэл!!

59.153.115.160Зочин   • 2020, 7 сарын 7. 22 цаг 06 минут

1 tamhi tataad 8 jil avaj baihad,hun shideed 5 jil,lol

89.253.83.58Зочин   • 2020, 7 сарын 7. 21 цаг 45 минут

Daraa jil 100 jilin oi gdl aygui bol sulagdana bz

81.185.171.40Зочин   • 2020, 7 сарын 7. 21 цаг 39 минут

Миэ ..С.Баярыг барахгүй юм даа Монголын хууль шүүх .

76.107.165.63Согтуу Баяр   • 2020, 7 сарын 8. 0 цаг 10 минут

Намайг барах хүн Халхын хавтгайд байхгүй. Энхбаярыг АНУ-н элчинд матсан захиа маань илэрчихдэг л жаахан тоогүй.

64.119.22.161Зочин   • 2020, 7 сарын 7. 21 цаг 31 минут

С.баяр, с.баярцогт, да.ганболд, бадамжунай, баабар, батүүл, ундармаа, хурц, нар ачагдаасай. ж.эрдэнэбат, номтойбаяр нар булган сүүлтэй байж тийшээ явах зам нь дардан байх болтугай

66.181.161.3Нэ   • 2020, 7 сарын 7. 21 цаг 19 минут

Сайн бна.одоо бусдыг нь элбэгдоржоос эхлээд олон хүн бна.дорлигжав.бадамжунай.ундармаа.нямдорж.ждү чид.бас хүрэлсүх гэж том гэмт хэрэгтэн бна өө тэгээд зөндөө зөндөө

64.119.22.161Зочин   • 2020, 7 сарын 7. 21 цаг 31 минут

Хүүд яахаараа гэмт хэрэгтэн болчдын

76.107.165.63Янаг Ухна Хүрэлсүх   • 2020, 7 сарын 7. 22 цаг 11 минут

Тийм ш дээ. Би Солонгост хараар ажилладаг эгчийнхээ өгсөн мөнгөөр л баяжсан ш дээ.

192.82.67.98 Зочин   • 2020, 7 сарын 7. 22 цаг 38 минут

Хүүк хожмын өдөр ийм л болно доо! Хонзогногч Хүүк!

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.