Ерөнхий сайд У.Хүрэлсүх шинэ Засгийн газартаа багтах сайд нарын нэрсийг намынхаа Удирдах зөвлөлд өчигдөр өргөн барив. Өнөөдрөөс хуулийн дагуу сайдуудаа чуулганаар оруулж томилуулах, намын бүлэг, байнгын хороогоор хэлэлцүүлэх ажил эхэлж байна.
Түүний шинээр бүрдүүлсэн сайд нарын ихэнх нь шинэ хүмүүс бөгөөд улс төрийн хүрээнийхэн дунд тааварлаж байгаагүй томилгоонууд ирэх өдрүүдэд өрнөх нь бололтой. Ямартаа ч энэ долоо хоногтоо багтааж шинэ Засгийн газар танхимаа бүрдүүлнэ. Олон нийт болон намынхан нь улс төрд шинэ бөгөөд элдэв асуудалд холбогдож байгаагүй бүрэлдэхүүн гаргаж ирлээ гэж дүгнэж байна.
Тэгвэл Ерөнхий сайдын гэнэтийн "бэлэг" барьсан томилгоотой холбоотой олон нийтийн төдийлөн мэдэхгүй байгаа зүйлсийг дэлгэрүүлэн сийрүүлье.
Ерөнхий сайд Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхээ утгаар нь "эдэллээ"
Тийм. Тэр чадсан. Өмнө нь байгуулагдаж байсан Засгийн газрууд болон томилогдож байсан Ерөнхий сайдууд бүгд л хүний өөрийнгүй маш олон бүлэг фракцуудын эрх ашгийг хангасан томилгоог хийдэг. Бүлэг, фракцуудынхаа тав тухыг хангаж чадаагүйнхээ төлөө огцордог, засгаа "самруулдаг" байсан. Тэгвэл энэ удаад Үндсэн хуулиараа Ерөнхий сайд жинхэнээсээ танхимаа бүрдүүлдэг байх. Ерөнхий сайдыг огцруулах, Засгийн газрыг "дэгээдэх" тэрхүү атаат үйл ажиллагааг багасгах боломжийг олгосон учраас Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдөр жинхэнэ өөрийнхөө бодлоор Засгаа байгуулах гэж байна.
Сайдад нэр дэвшигчдийн нэрсийг харахад хотын гэгддэг фракциас хүн алга. Өнгөрсөн хугацаанд улс төрийн гол хамтрагч нь болж ирсэн Сү-гийн фракциас бүр нэг ч хүн орсонгүй. Засгийн газрын бүтэц дээр хүртэл Ерөнхийлөгч оролцсон ч тэрбээр өөрийнхөө хувилбарыг зүтгүүлж дөнгөсөн. Тэгвэл сайд нараа томилохдоо ч гэсэн бусдаас харьцангуй хараат бус байж чадсан гэдгийг улс төрийн хүрээнийхэн ярилцаж байна. Нэг талаас тэр хүчтэй байна. Нөгөө талаас Ерөнхий сайд ирэх жилүүдэд жинхэнэ утгаараа ажиллах бололтой.
УИХ-ын гишүүн "үнэ цэнэгүй" тул одоо хууль батлах ажлаа л хийцгээе
Дээр дурдсан шиг засаг төр байгуулагдах үйл явцад УИХ-ын гишүүд өмнө нь хамгийн хүчтэй, нөлөөтэй байсаар ирсэн. Сайд нарын томилгоонд заавал эрх ашгаа шингээх гэж улайрдаг байв. Тэгвэл энэ удаад байдал өөр. Гишүүд яаж ч хөөцөлдөж, фракцилж гүйгээд нэмэргүй болжээ. Олон удаа сонгогдсон, намдаа жин дарахуйц хэмжээний ранктай. Эсвэл Ерөнхий сайдтай ойлгоцож чаддаг 4 хүн л сайд болох нь хойшид. Одоо хуучин шиг хүслийн биелүүлэхгүй бол Засгаа хөнтөрдөг, тонгордог явдал хэцүү болсон тул гишүүд энэ жилээс эхлээд "үнэ цэнэгүй" болох бололтой.
Хүмүүс гишүүн болох гэж бус сайд болох гэж хичээдэг үе ирэх нь. Товчоор бол гишүүд томилгоо хөөцөлдөж гүйхээсээ илүүтэй хууль батлах үндсэн ажлаа л хийх нь.
Ерөнхийлөгчийн эрх ашиг ч бараг "шингэсэнгүй"
Томилгоонд ёс юм шиг оролцдог хүний зүгээс зүтгүүлсэн хүмүүсийг "тайз"-ны гадна үлдээв. С.Чулуун докторыг Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх гэдэг утгаар олон хүмүүс Ерөнхийлөгчийн "шахаа" гэж андуурч байх шиг байна. Үнэндээ бол тийм биш. ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн захирал тул Ерөнхийлөгчийн Монгол судлалын хариуцсан зөвлөхөөр нь ажиллаж байгаа юм. С.Чулуун акедамичийг хүн нь биш мэргэжил, түүхийн судалгааных нь ажлын үнэ цэнэ л орон тооны бус зөвлөх болгосон хэрэг. Түүнийг угтаа бол МАН талын хүн гэдгийг учир мэдэх хүмүүс ярьж хэлдэг.
Харин Ерөнхийлөгч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам тэргүүтэй хэд хэдэн сайдыг авах гэж оролдсон ч бүтээгүй гэдгийг эх сурвалжууд мэдээлж байна. Яахав, нэгдүгээр хүний зүгээс "угсаа" гаралтай ганц нэг хүмүүс байгаа ч Ерөнхийлөгчийн гэхээсээ илүүтэй МАН-ын гэх тодотгол нь илүү.
Жинхэнэ утгаараа У.Хүрэлсүхийн толгой мэдсэн Засгийн газар байгуулагдах бололтой.
Ч.Ган
20 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Хүрэлсүх минь бид чамд их итгэсэн гэвч энэ сайд нар дотор чинь өөдгүй хүн байна З.Мэндсайхан
ENE CAIDAAR TOMLOGDCON NOXDYYD 4-JIL CONCOXGYI YARIXGYI XYREL-XYY DECLEGCHIIN DOXIOGOOR AJILLAX BAIX DAA
Erunhii saiddaa amjilt husiye. Mongol uls mini mandan badarch, mongolchuud mini bugd saihan amidrag.
SHine ZAsgiin gazriin bureldehuun taalagdaj bn
Засгийн газрын бүрэлдэхүүн таалагдаж байна. Зөв хүмүүсээ томилжээ.
ungursun shunu eruul mendiin saidiin nairaa khiigdej 2 merbum tugrug bolj dee sarangerel munhsaihan hurelsuh deer mungun boroo oruulj mordohiin hazgai
Сайд нарын томилгоо жинхэнэ л мэргэжлийн засгийн газар байна даа.
Yrunhii saidiin bag bvreldehvvnd amjilt hvsey. Zuw hvmvvs baina zarim neg hvmvvsiig es tootswol.. Shadar saidad tomilogdson Y.Sodbaatart amjilt hvsey. Turshlagatai, zow hvn shvv
У. ХҮРЭЛСҮХИЙН ЗГ ирэх 4 жилд ихээхэн өөрчлөлт шинэчлэл хөгжил дэвшлийг авчирна гэдэгт итгэж байна
одоо л нэг төрийн алба цэгцэрч бх шиг бна
Харин хуучин чинь шантааж 6- н сайд гээд албан тушаалд үхэн хатан зүтгэж сууж бсан энэ 6 чинь хэн хэн билээ бүүр нэг новшнууд бсан шүү шадар саад өвгөн шар нөхөр чинь хэн билээ дээ ашгүй ховхорлоо
Танхимаа ухаалгаар бүрдүүллээ , мэрэгжлийн голдуу хүмүүс Бүхэнд таалагдах албаггүй
Болж бна өө, УИХ-ын гишүүдийн утга алдагдаж, хууль санаачилж батлах биш хувийн ажлаа амжуулдаг, кнопоо зардаг, эсвэл албан тушаалын хойноос үхэн хатан зүтгэдэг байсан одоо л байр байрандаа орлоо. Аль эртнээс ингэх байсын, хэнч хариуцлага хүлээдэггүй, УИХ-ын гишүүний бүрэн эрхээр халхалж хууль бус зүйл их хийдэг, тэр хэмжээгээрээ төрийн нэр хүнд 0 болтлоо буурсан. Одоо бол зөвхөн гишүүн нь гишүүний ажлаа, ЗГ нь ЗГ-ын ажлаа л хийх боллоо.
Муу танхим ард түмэнд зөвшөөрөгдсөн ажлаа мэддэг хүн баых ёстой
Сайн байна аа.Олон жил нүдэнд орсон хог шүдэнд орсон мах шиг ажил хийдэггүй нөхдүүд гарч ирээгүй шинэ соргог хүмүүс олон байна.Харин одоо төрийн нарийн дэд сайд гэсэн нөхдүүдийг бас ингэж хуу солих хэрэгтэй байна.Мөнхийн эрх ашиг гэж байдаггүй юм?
Хууль зүйн сайдаар Энхбаярыг тавих байсан ум даа
Сарангэрэлээс бусад нь болж байна даа.Энэ эмээ л илүү.
Төрт улсад ингэж дураараа авирлаж болдог юм уу. Хүрэлсүхээ. Та ЖДУ- чин, та өөрөө юу ч хийгээгүй мөртөө шууд баяжсан. Та өөртэй чинь тэрсэлдсэн. үнэнийг хэлсэн хүнийг зуудаг, бүр мөсөн дарж, өшөө авалтаа хийдэг. Энэ талаараа ард түмэндээ телевизээр үнэнээ ярьж, бид сонсохыг хүсч байна.
Эргэж харахаар хүн бна дарханы замыг хамт эвдсэн хариуцаж байсан хүн сайд болохоор яах юм.
Хогийн хувийн сургууль төгөссөн гар ХЗДХ сайд болох нь шахаа бишүү ерөнхий сайдаа зарим сайдууд чинь арайл гарууд бна лээ