2020 оны 7-р сарын 8
12 цаг 00 минут

Хотын жишиг тогтоогч

Нийслэлийн 33 дахь Засаг дарга С.Амарсайхан гэж хэн бэ? гэж асуувал Улаанбаатарын агаарын бохирдлыг бууруулахад үнэтэй хувь нэмэр оруулсан, түрээслээд өмчилдөг орон сууцыг анх удаа санаачилсан, хувьд шилжсэн газруудыг нийтийн эзэмшилд авсан, коронавирусын үед иргэдээ хамгаалж чадсан, стандарттай хот болгох, чанаргүй барилга, хариуцлагагүй албан тушаалтанд хариуцлага тооцдог жишгийг тогтоож өгсөн, Сүхбаатарын талбайн өмнөх усан оргилуур бүхий цэцэрлэгт хүрээлэнг тохижуулсан хэмээн өөр өөрийнхөөрөө хэлэх байх. Учир нь түүнийг хийж бүтээсэн ажлаар нь овоглож, тодорхойлж буй нь энэ биз ээ.

С.Амарсайхан нэг жил гаруйн хугацаанд Хотын даргаар ажиллахдаа нижгээд асуудлыг шийдвэрлэж, гарц гаргалгааг нь олж, иргэдийнхээ ая тухтай амьдралын төлөө зүтгэж ирсэн нэгэн. Тэр олон ч бүтээн байгуулалт, олон ч зөв шийдвэрийн автор нь байв. Улаанбаатарчууд утаанд “дарлуулаад” 20 гаруй жил өнгөрсөн. Энэ хугацаанд 800 гаруй тэрбумыг зарцуулаад ч утаанаас салж чадаагүй нь бидний гашуун үнэн. Нийслэл хотын агаарын бохирдлыг өнгөрсөн өвөл 50 хувиар бууруулахын тулд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Засгийн газрын гишүүдтэйгээ, Хотын дарга С.Амарсайхан, нийслэлийн 3600 гаруй алба хаагчидтай, “Тавантолгой түлш” ХХК-ийн 1000 гаруй ажилчид хамтран гар нийлж ажилласан. Иймдээ ч нийслэлчүүд бид утааг мартах цаг хаяанд ирлээ.

Хувьд шилжиж, 10-аад сая ам.долларын банкны барьцаанд тавьсан Сүхбаатарын талбайн өмнөх 2.5 га газрыг хот мэдэлдээ авч тохижуулан усан оргилуур бүхий цэцэрлэгт хүрээлэнг бий болгосон нь өнөөдөр нийслэлчүүдийн чөлөөт цагаа өнгөрүүлэх дуртай газрын нэг болоод байна. Энэ ажлыг эхлүүлэхэд анх хэчнээн дайралт, эсэргүүцэл, тэмцэл ирж байсныг бид харсан. Гэвч энэ бүгдийг үл тоон зорьсон ажлаа хамгаалах тал дээр бууж өгөөгүй нь иргэдийн эрх ашгийн төлөө байсныг ч мөн бид харлаа.

Түүний зарчимч, тууштай, хариуцлагатай зан чанар нь 30 жилийн турш нийслэл хотод бугшсан асуудлыг ил тод нээлттэйгээр шийдвэрлэх, сайжруулахад нэг шат ахиулж чадсан. Өөрөөр хэлбэл, “Хотын дарга ямар байх ёстой вэ” гэдэг жишгийг тогтоож чадсан. Хариуцлагагүй төрийн албан хаагчдад хариуцлага тооцож, иргэдийг хохироосон чанаргүй барилгад стандарт тогтоож чадсан нь улаанбаатарчуудын ёстой л загатнасан газар нь маажих шиг болсон.

Ажил хийсэн хүн шүүмжлүүлдэг гэдэг. УИХ-ын гишүүн С.Амарсайхан Хотын даргаар ажиллаж байхдаа энэ асуудлыг тойроогүй, дайрч гарсан. Хотын дарга бүрд үер усны асуудлыг нааж шүүмжилсээр ирсэн. Энэ ч утгаараа Хотын даргаар ажиллахдаа замаа засаж, ус зайлуулах хоолойг шинэчлэх шаардлагатай олон ажлууд байгаа учир 2013 онд батлагдсан авто замын татварыг нэмэгдүүлэх хэрэгтэй байна гэснийг нь бишгүй шүүмжилсэн. Угтаа авто замын татварыг нэмэгдүүлсэн бол нийслэл хот өнөөдрийнх шиг усанд автахгүй байсан биз. Тухайн цаг үеийн зөв шийдвэрийг улстөржилт, иргэдийн буруу ойлголт ажил хэрэг болгодоггүйн том жишээ энэ.    

Түүхэн цаг үед Хотын даргаар ажилласан түүний хувьд “Ковид-19” халдварыг Улаанбаатар хот дотроо алдалгүй иргэдийнхээ аюулгүй байдлыг хамгаалж чадсан. Энэ ч утгаараа түүнийг УИХ-ын гишүүнээр сонгогдоход “Ийм Хотын дарга ховор доо, Хотын даргаар нь үлдээх байсан юм” гэх халаглал бишгүй байв. Гэхдээ С.Амарсайхан гэдэг хүн УИХ-ын гишүүн боллоо гээд нийслэлийн ажил, нийслэлийн эрх зүйн зохицуулалтаас холдохгүй. Харин ч Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль хийгээд Улаанбаатарын 1.5 сая иргэний эрх ашгийн төлөө, нийслэл хотын хууль эрх зүйн зохицуулалтын төлөө дуугарах тийм л хүн.         

Өнөөдөр сонин

 

2
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

43.228.131.113Зочин   • 2020, 7 сарын 8. 15 цаг 30 минут

улаан цагаандаа гарсан авилгач...

139.5.217.223Зочин   • 2020, 7 сарын 8. 13 цаг 56 минут

Хамгийн муу дарга байсан юуч санаачилж хийгээгүй дандаа өөртөө ашигтай ажил хийсээн

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.