"Капитал" банкны эрх хүлээн авагч М.Адилбиш тэргүүтэй хүмүүс өнөөдөр мэдээлэл хийлээ. Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019 оны А-96 дугаар тушаалаар "Капитал" банкинд эрх хүлээн авах албадлагын арга хэмжээ авсны дагуу томилогдсон. 8 хүний бүрэлдэхүүнтэй Банкны эрх хүлээн авагчийн зөвлөл /цаашид БЭХА, БЭХАЗ гэх/-ийн хугацаа 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр дуусгавар болсон бөгөөд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2020 оны А-111 дүгээр тушаалаар эрх хүлээн авах арга хэмжээг 6 сарын хугацаагаар сунгаж, БЭХАЗ-ийг 4 хүний бүрэлдэхүүнтэйгээр томилсон байна.
Тэгвэл "Капитал" банкны эрх хүлээн авагч М.Адилбиш "БЭХАЗ нь банкны хууль тогтоомжийн дагуу Капитал банкийг татан буулгах ажлыг үргэлжлүүлж байна. Банкны эрх хүлээн авах үйл ажиллагааны хүрээнд 2020 оны эхний хагас жилийн хугацаанд хийгдсэн ажлын талаарх товч мэдээллийг танилцуулж байна. БЭХА-ийн ажлын албаны бүтэц орон тоог нийт 62 орон тоотой байхаар анх баталсан. Ажлын цар хүрээнээс хамааран орон тоог тухай бүр цомхотгож ирсэн бөгөөд 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрөөс хойш 36 орон тоотойгоор ажиллаж байна.
Оны эхэнд нийт 1404 зээлийн 211.7 тэрбум төгрөгийн зээлийн өрийн үлдэгдэлтэй байсан бол 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар нийт 1081 зээлийн 194.9 тэрбум төгрөгийн зээлийн өрийн үлдэгдэлтэй болж, зээлийн тоо 323-аар буюу 23.0 хувиар, зээлийн өрийн үлдэгдэл 16.8 тэрбум төгрөгөөр буюу 7.9 хувиар буурсан. Үүнээс 4.2 тэрбум төгрөгийн зээлийг хөрөнгөөр төлүүлэн хөрөнгүүдийг өмчлөх бусад хөрөнгөд бүртгэж, худалдан борлуулахаар ажиллаж байна.БЭХАЗ анх 241.0 тэрбум төгрөгийн зээлийн өрийн үлдэгдэл бүхий 6912 зээлийг хүлээж авсан.
Банкны эрх хүлээн авагч томилогдсоноос хойш хугацаанд буюу банкийг албадан татан буулгах үйл ажиллагааны явцад төлөлт огт хийгдээгүй нийт 123.0 тэрбум төгрөгийн зээлийн өрийн үлдэгдэлтэй 377 зээл байна. Эдгээр зээлүүдэд шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанууд хийгдэж байгаа болно.
Банкны эрх хүлээн авагч болон “Эрдэнэс Монгол” ХХК нарын хооронд 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн ЭМГЛ-24/ХХАГ-02/200201/БЭХА-26 дугаартай “Иргэний тэтгэврийн зээлийн төлбөрийг үнэт цаасаар төлөх тухай гэрээ” байгуулж, 124.0 сая төгрөгтэй тэнцэх “Эрдэнэс бонд” үнэт цаасыг эзэмшиж, уг дүнгээр тэтгэврийн зээлүүдийг тэглэсэн. Банкийг албадан татан буулгах үйл ажиллагааны явцад хэвийн тэтгэврийн зээлийг ХААН банкинд худалдсаны дараа зээлдэгч нас барсан 90 гаруй тэтгэврийн зээл үлдэж, талийгаачдын ар гэрийнхнээр төлүүлэн ажиллаж байсан бөгөөд энэ гэрээнд төлөгдөөгүй үлдсэн 74 тэтгэврийн зээл хамрагдсан" хэмээлээ.
13 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Зээл авсан л бол төлдөг байх хэрэгтэй. Төлж чадахгүй бол хар толгойгоороо хариуцах ёстой. Гэтэл төр засаг "зээл чөлөөлнө" гэж гаж буруу зүйлийг нийгэмд тахал адил тархааж зээлээ төлөхгүй гүрийдэг сэтгэлгээг нийгэмд түгээх хөрс суурийг тавьж байгаадаа дүгнэлт хийх хэрэгтэй.Одоо банкуулын чанаргүй хугацаа хэтэрсэн зээл гэрэл ийн хурдаар нэмэгдэж байна.үүнийгээ ганц цар тахалтай холбон тайлбарлах нь өрөөсгөл ойлголт юм.банк иргэн 2 ийн хооронд байгуулсан гэрээгээр зохицуулагдах харилцаанд төр хутгалдан оролцох нь буруу зээл хадгаламжийн хүү ч ади
Сүүлийн үед хүн ямар муухай хар буруу санаатай, луйварчин, хулгайч болж байна аа. Гайхшруулж байна. Та бүхэн бүхэл бүтэн банк дам пуурууллаа. Одоо мөнгөө төл, төлж чадахгүй бол шоронд орж ажил хийж биеээр төл. Энэ өнкны тухай хуул, зээл авч буй хүмүүст хүлээх үүргийг чанагтгаж, ямао нэг зүйл барьцаалж, түүнийг нь авч зээл өгч байвал яасан юм ыэ:
Зээл авсан байгууллага,хувь хүмүүсээр төлбөрөө баргадуулах хэрэгтэй,Өгч болсон юм чинь авч болох байлгүй шүүхийнхэнтэй хамтарч баргдуулах хэрэгтэй,сайн ажиилаж байгаа юм шиг байна,
Буянгийн Жаргалсайхан өөрөө ийм л нөхөр шүү дээ одоо төлөхгүй л гүрийнэ. Цагтаа Японуудыг хулхидаад, Монголын Засгийн газрыг олон улсын арбиртрийн шүүхэд дуудуулж байсан.
Ундармаагийн нөхөр нь гэж ёстой хогийн эр байдаг юм билээ дээ. Бас АН-ын гишүүн гэчихжээ, нахальный заваан архичин хар юм байна лээ
Одоо барьцаа хөрөнгүүдийг хурааж аваад хурдан барагдуулах хэрэгтэй шүү
Банкыг дампууруулахад хамгийн гол нөлөөлсөн гаруудыг сайхан нэрлэж дээ.
Замын үүдийнхэн илүү самарч
BUYANGIIN JAGAAGIIN KOMPANI BNA SH DE
шүүхийн шийдвэр гүйцэтгэл дээр байгаа зээлүүдийг гаргаач дээ
бусад аймгууд яасан вэ
Odoo shuud hariuzlaga toozood barizaa horogonuudiig ni borluulaad tolboriig ni toluuleh heregtei shuu ! Ulsiig hohirolgui bolguulah ni zuitei !!! darui !
avsan yum bol toloocheee