2020 оны 7-р сарын 8
13 цаг 25 минут

Бүх картаа гар утсандаа багтаах “Ухаалаг түрийвч”-ийг ХААН Банк санал болгож байна

Мөнгө түрийвчинд байхаа болиод гар утаснаасаа бүхнийг шийдэх боломжийг бүрдүүлсэн төлбөр тооцооны  хялбар системийг зах зээлд нэвтрүүлэхэд ХААН Банк анхаарч ажилладаг. Тус банкнаас “Мобайл банк”, “Интернэт банк”, “Khan Bank” аппликэйшн ашиглан төлбөр тооцоогоо бэлэн мөнгөөр бус, цахимаар хийх боломж олгож байсан бол энэ удаа “Ухаалаг түрийвч” буюу “Pass.mn” aппликэйшнийг харилцагчдадаа санал болгож байгаа аж. Уг аппликэйшнийг нэвтрүүлснээр харилцагч банкны ямар ч үйлчилгээг гар утаснаасаа авдаг дэлхийн хамгийн сүүлийн үеийн технологийг ашиглах юм.

 “Pass.mn” aппликэйшнийг гар утсандаа татаж суулган ХААН Банкны картуудаа холбосноор төлбөр тооцоогоо хамгийн хурдан шуурхай хийх боломжтой бөгөөд олон карт, түрийвч биедээ авч явах шаардлагагүй, зөвхөн гар утастай байхад хангалттай юм байна. Өөрөөр хэлбэл, худалдаа үйлчилгээний газруудад ПОС төхөөрөмж дээрх QR кодыг гар утсаараа уншуулаад л төлбөр тооцоогоо  хийчих учир гар утсан дахь “Pass.mn” аппликэйшн түрийвчийг тань орлоно гэсэн үг. Гар утсаа зайнаас уншуулах учраас карт уншигч машинд хүрэлцэх, дамжуулах шаардлагагүй гэдгээрээ эрүүл бас аюулгүй. Мөн олон улсын аюулгүй байдлын стандарт хангасан өндөр нууцлалтай гэдгээрээ давуу талтай ажээ.

Түүнчлэн “Pass.mn” аппликэйшнийг ашиглахдаа нэмэлт шимтгэл хураамж төлөхгүй гэдгийг ХААН Банкны Картын бизнесийн газрын ПОС-ын албаны мэргэжилтэн Ө.Анхбаяр хэлсэн юм. Тэрбээр “Ухаалаг түрийвч” болох “Pass.mn” аппликэйшнийг ашиглах нь банкны картаа виртуал хэлбэрээр ашиглах нэг хэлбэр юм. Судалгаагаар нийт харилцагчийн 30 гаруй хувь нь гэнэтийн худалдан авалт хийх шаардлагатай болоход картаа мартсан, хаа нэгтээ үлдээсэн, эсвэл дансан дахь мөнгө нь үлдэгдэл хүрэлцэхгүй зэрэг тохиолдол гардаг нь тогтоогдсон. Мөн сүүлийн үед “Ковид-19” цар тахал гарсантай холбогдуулан картаа дамжуулах байдлаар бусад хүмүүстэй хүрэлцээд байгаа учраас нийгмийн шаардлагын дагуу зайнаас төлбөр тооцоогоо хийх “Ухаалаг түрийвч” үйлчилгээг нэвтрүүлж байгаа. Энэ нь олон улсын төлбөр тооцооны дэд бүтцийн хөгжлийг дагасан үйлчилгээ юм. ХААН Банкнаас “Pass.mn” аппликэйшнийг энэ долоо хоногийн даваа гарагт хэрэглээнд нэвтрүүлэхэд тэр даруй олон мянган хэрэглэгч утсан дээрээ татаж авсан.

Одоогоор “Pass.mn” аппликэйшнийг ХААН Банкны ПОС төхөөрөмж ашигладаг 20-иод мянган цэгт ашиглах боломжтой. Ер нь төлбөр тооцоо хүлээж авах ПОС машины технологи нь Монгол Улсад ашиглагдаж буй төлбөр тооцооны хамгийн өргөн дэд бүтцэд тооцогддог. Карт уншигч нийт ПОС машины талаас илүү хувь нь ХААН Банкных байдаг. Энэ утгаараа дийлэнх ПОС машинд “Pass.mn” аппликэйшнийг ашиглах боломжтой” хэмээн тайлбарласан юм.

Э.ТОГТУУН: ТӨЛБӨР ТООЦООГОО ГАР УТАСНААСАА ШИЙДЭХ БОЛОМЖТОЙ

“Ухаалаг түрийвч” буюу Pass.mn аппликэйшний технологийн шийдэл, мэдээллийн аюулгүй байдал, цаашдын хөгжүүлэлтийн талаар уг аппликэйшний програм хангамжийг хариуцан ажилласан “Датабанк” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Тогтуунаас дараах тодруулгыг авлаа.

-ХААН Банкны “Pass.mn” аппликэйшний технологийн шийдлийг танилцуулахгүй юу?

-Монгол Улсад олон улсын банкны системийн сүүлийн үеийн технологийн шийдлүүд нэвтэрч байгаагийн нэг нь “Ухаалаг түрийвч” буюу “Рass.mn” аппликэйшн. Манай компани сүүлийн дөрвөн жил төлбөр тооцооны шийдэл, ПОС машины хөгжүүлэлт, програм хангамжийн чиглэлээр ХААН Банктай хамтран ажиллаж байна. Энэ хүрээнд гар утсаараа төлбөр тооцоо хийх ухаалаг шийдэл болох “Pass.mn” аппликэйшнийг зах зээлд нэвтрүүллээ. Бид тус аппликэйшнийг хэрэглэхэд хялбар байхад түлхүү анхаарч ажилласан. “Pass.mn” аппликэйшнийг утсандаа татаж аваад ХААН Банкны картаа бүртгүүлэхэд төлбөр тооцоогоо аюулгүй, илүү найдвартай аргаар хийх боломжтой. Ялангуяа “Ковид-19” цар тахлын үед карт дамжуулахгүй, пин код хийхгүйгээр зайнаас төлбөр тооцоо хийх боломжийг олгож байгаа. Ингэснээр хэрэглэгч картаа гаргаж ирэх, үйлчлэгчид өгөх, пин кодоо оруулах зэргээр гүйлгээ хийхэд зарцуулах хугацааг хоёр дахин хэмнэнэ.

-Хэрэглэгчийн мэдээллийн аюулгүй байдлыг хэрхэн хангах вэ?

-Манай компани Монголбанкны тусгай зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа явуулдаг. Олон улсын стандартын дагуу картын мэдээллийн аюулгүй байдлыг хангаж ажилладаг. Мэдээж гар утсан дээрх мэдээллийн нууцлалыг хэрэглэгч өөрөө маш сайн хангах учиртай. Пин кодоо хялбар биш, нууцлал сайтайгаар хийх байдлаар өөрөөсөө шалтгаалах нууцлалыг хийх учиртай. Түүнээс технологийн аюулгүй байдлын шийдэл нь бүрэн хангагдсан.

-“Pass.mn” аппликэйшнийг цаашид хэрхэн хөгжүүлэхээр төлөвлөсөн бэ?

-Одоогийн хувилбар маань интернэттэй нөхцөлд хэрэглэх боломжтой байгаа. Удахгүй гарах хувилбараараа интернэтгүй орчинд ч ажиллахаар шийдэж өгнө. Мөн хэрэглээний бусад төлбөр тооцоо хийх, интернэт худалдан авалт, АТМ-ээс бэлэн мөнгө авах боломжийг суулгахаар ажиллаж байна. Түүнчлэн олон улсын болон орон нутгийн чанартай зам ашигласны төлбөрийг автоматаар төлдөг болгох, авто зогсоолуудад цагийн нарийвчлалтай төлбөр тооцоо хийх боломжийг суулгана. Ингэснээр хэрэглэгч төлбөр тооцоогоо бүрэн гар утаснаасаа шийдэх боломжтой.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.