ХЗДХЯ болон харъяа байгууллагын 390 албан хаагч шинэхэн орон сууцтай боллоо

Хууль зүй дотоод хэргийн яам, Архивын ерөнхий газар, Шүүхийн шинжилгээний Ерөнхий хүрээлэнгийн албан хаагчдын 390 айлын орон сууцны барилгын нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр боллоо. Уг 390 айлын орон сууцны барилгын төслийн ерөнхий гүйцэтгэгчээр “Гүрт цамхаг” ХХК ажилласан бөгөөд 2020 оны 07 сарын 06-ны өдөр Улсын комисс хүлээн авсан аж.

390 айлын орон сууцны шав тавих ёслол 2017 оны есдүгээр сарын 29-ны өдөр болж байсан бөгөөд ийнхүү 27 сарын хугацаанд албан хаагчдын орон сууц бэлэн болсон байна.

ХЗДХЯ-ны зүгээс ажилтан алба хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлд том хөрөнгө оруулалт болж чадсан ажил бол 390 айлын орон сууц мөн хэмээн  нээлтийн ажиллагаанд ирсэн ахмад алба хаагчид ч онцолж байсан юм.

Энэ үеэр ХЗДХЯ-ны сайд Ц.Нямдорж “Манай яамны 108 ажилтан, алба хаагчдаас бараг 80 гаруй нь энэхүү 390 айлын орон сууцанд орж байгаа. Мөн харъяа агентлаг байгууллагуудад орон сууцанд орох ажилчдын хуваарилалт хийгдэх юм. Миний үндсэн зарчим бол ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх, ажиллах нөхцлийг хангах байсан. Үүний тулд ч ажилласаар ирсэн. 2012 онд 70 гаруй ажилчдынхаа 40-д нь орон сууц өгч байсан. Цаашдаа ч энэ ажил үргэлжлэх байх гэж бодож байна. Зөвхөн энэ орон сууц бус цагдаа хотхон гэж 1000 айлын орон сууц баригдаж байна. Мөн шийдвэр гүйцэтгэх байгууллагын харъяанд орон сууц барих ажил эхэлж, барилгын ажил үргэлжилж байна. “Албан хаагч бүрт орон сууц” хөтөлбөрийг баталж, түүний хүрээнд холбогдох асуудлуудыг нь шийдвэрлэн ажиллаж байна.

Тухайн бариулж буй орон сууцууд бол арилжааны орон сууцнаас 50 хувийн хямдралтай, ипотекийн 8 хувийн зээлд хамрагдах боломжтой гэдгээрээ давуу талтай. Манай яам 12 харъяа байгууллагатай. Байгууллага тус бүр дотоод хуваарилалтаа хийж, хүсэлт гаргасан алба хаагчдадаа орон сууцын эрхийг олгох юм” хэмээв.

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн тэргүүн дэд захирал, цагдаагийн хурандаа Д.Мөнхбат хэлэхдээ “ШШҮХ-ийн алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилтын хүрээнд тус хүрээлэнгийн нийт 76 албан хаагч тус 390 айлын орон сууцанд захиалга өгсөн” гэлээ.

390 айлын орон сууцын барилгын гүйцэтгэгч “Гүрт цамхаг” компаний захирал н.Эрдэнэчимэг “ Үйлчилгээний төвтэй 390 айлын орон сууцыг тэг тэнхлэг тавьж, улаан шугам татсанаас хойш 27 сарын хугацаанд барьж гүйцэтгэлээ. Энэ нь 6600 метр квадрат газарт, 33.3 метр квадрат талбайд баригдлаа. Уг байр маань нэгдүгээр давхартаа үйлчилгээний төвтэй, 3500 метр квадрат дулаан зогсоолтой, тоглоомын талбайтай гэсэн үндсэн төлөвлөгөөтэйгээр явагдсан. Барилгыг барихад тусалсан ХЗДХЯ-ны сайд Ц.Нямдорж, ажлын хэсгийн хамт олон болон бүхий л ажилтан, алба хаагчдадаа баярлалаа. Тухайн 390 айлын орон сууцын барилгын ажилд манай компаниас гадна бусад 24 туслан гүйцэтгэгч компаний 1400 гаруй ажилтан алба хаагчид оролцсон” хэмээв.

ХЗДХЯ-ны үйлчилгээний ажилтан Г.Дуламсүрэн “Би ХЗДХЯ-ны үйлчилгээний албанд 16 дахь жилдээ ажиллаж байна. Яамнаас маань орон сууцанд хамрагдах боломжийг 100 хувь шийдэж өгсөнд маш их баяртай байгаа. Үйлчилгээний бүх ажилчдадаа өгсөн. 2004 онд би анх яаманд үйлчлэгчээр орсон. Өдий 16 жил ажиллах хугацаанд ажилласан үр бүтээлийг минь үнэлж байраар хангах болсон ажлын хамт олондоо баярласан талархсанаа илэрхийлье. Ийм боломж хүнд тэр бүр олдохгүй байх. Манай хамт олон ч баяртай байгаа” гэлээ.

Орон сууц дагасан олон асуудлууд нийгэмд байдаг. Харин 390 айлын орон сууц нь гадаах хүүхдийн тоглоомын талбай,  автомашины зогсоол зэргийг бүрэн шийдэж өгсөнөөр алба хаагчдын тухтай амьдрах боломжоор хангажээ. Мөн дарга, цэрэг гэх улиг болсон сонголтоос илүүтэйгээр нийгмийн асуудлыг нь зайлшгүй шийдвэрлэх хэрэгтэй үйлчилгээний алба хаагчдаа орхигдуулаагүй нь нүдээ олсон шагнал мэт санагдсан юм. 

2
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.179.27.127zochin   • 2020, 7 сарын 8. 17 цаг 12 минут

schulsee goojuulaadal ene Nymdorj, udachgui oor um goojich um schigee

192.82.64.217zochin   • 2020, 7 сарын 8. 15 цаг 07 минут

goe yumaa bolj bna getel shuuhiin erunhii zuvlul gesen sur duuliantai baiguullaga yaj bna chimee ch alga heden shuugch naraa l geed bhaas tuunees dooshih uilchilgeenii bolon zahirgaanii alban haagchdaa husur haysan neg baiguullaga bhiin turiin tomchuud ni harj bga bailgvi de

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.