Английн премьер лигийн 34 дүгээр тойргийн хүрээнд "Арсенал" клуб "Лестер"-тэй тулж, 1:1-ээр тэнцсэн билээ. Энэ тоглолтод Обамеянг нэг гоол оруулсан. Ингэснээр тэрбээр Английн премьер лигт энэ улиралд 20 дахь гоолоо оруулсан юм. Ийнхүү тэрбээр премьер лигт хоёр улирал дараалж +20 гоол орууллаа.
Мөн тэрбээр 1992 оноос Английн премьер лиг нэртэй болсноос хойш "Арсенал"-ын төлөө хоёр улирал дараалж +20 гоол оруулсан хоёр дахь хөлбөмбөгч боллоо. Түүнээс өмнө домогт Анри л ийм амжилтыг үзүүлж байсан аж. Анригийн хувьд 2001-2002 оны улирлаас 2006-2007 оны улирал хүртэл 5 жил дараалж +20 гоол оруулсан юм.
Сэтгэгдэл бичих