Я.Буян-Aрвижих: Шавь минь 800 оноо авсныг сонсоод баярласандаа асгартлаа уйлсан

-2020 оны төгсөгчид унаган сургуульдаа хур их амжилтыг бэлэглэлээ-

 

             -2020 оны төгсөгчид унаган сургуульдаа хур их амжилтыг бэлэглэлээ-

Хүн бүр эрдмийн алтан өргөөнд багшаар эрдэм заалган амьдралын их далайд хөл тавьдаг билээ. Хэдхэн хоногийн өмнө улс орон даяар ахлах сургуулиа төгсөж буй сурагчдын элсэлтийн ерөнхий шалгалт амжилттай явагдан өндөрлөлөө. Энэ жилийн хувьд “Covid-19” цар тахлын улмаас хөл хорио тогтоосон тул төгсөх ангийн сурагчид теле хичээл үзэн, цахимаар багш нартайгаа хамтран  элсэлтийн шалгалтандаа бэлдсэн. Олон сар гэрээсээ хичээлээ судалсан төгсөх ангийн сурагчдын элсэлтийн шалгалтад олон хүн санаа зовьнож байсан. Харин элсэлтийн шалгалтын хариунууд ар араасаа маш сайн гар, элсэлтийн шалгалтаа 100 хувийн гүйцэтгэлтэйгээр 800 оноо авсан сурагчид олон хүнийг баярлуулсан билээ. Тэгвэл эдгээр сурагчдын ард өдөр,  шөнийг ялгалгүй хүүхдүүдийнхээ өмнөөс санаа зовниж, хамтдаа хичээсэн тэдний эцэг, эх болон элсэлтийн  шалгалтанд бэлдсэн маш олон багш нар бий. Тэдний нэг болох Нийслэлийн 65 дугаар сургуулийн Монгол хэл, уран зохиолын багш Я.Буян-Арвижихтай ярилцлаа.

 2020 оны элсэлтийн ерөнхий шалгалтад Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 65 дугаар сургуулийн гурван сурагч 100 хувийн гүйцэтгэлтэйгээр 800 оноо авсан амжилт үзүүлжээ. Тэднийг нэг болох Монгол хэл, уран зохиолын хичээлийн шалгалтанд  800 оноо авсан сурагч М.Дэлэг нь Я.Буян-Арвижих багшийн элсэлтийн шалгалтад бэлдсэн сурагчдын нэг юм. Я.Буян-Арвижих багш нь Нийслэлийн 65 дугаар сургуульд 15 жилийн турш Монгол хэл, уран зохиолын багшаар тууштай ажиллан олон шавь нарыг амьдралын их далайд хөтлөн оруулжээ.

-Танд өдрийн мэнд хүргэе. Таны шалгалтад бэлдсэн сурагчдын нэг 100 хувийн гүйцэтгэлтэйгээр  800 оноо авсан баярт мэдээг хэзээ, хэрхэн хүлээж авсан бэ?

-Энэ баярт мэдээг хамгийн анх  шөнийн 23:00 цагт  сонсоод итгээгүй. Дараа нь сургалтын менежер Должинсүрэн утсаар залган дуулгахад  баярласандаа асгартлаа уйлсан.  Маш их баярлаж, догдолдог юм билээ. Манай сургуулийн хамт олон болон намайг хүндэтгэн ярилцлагандаа урин оролцуулсанд баярлалаа. Энэ завшааныг ашиглан Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 65-р сургуулийн хамт олон, Монгол хэлийн секцийн багш нар  сурагч Дэлэгийн аав Мөнхжаргал, ээж Алтантуяа, анги удирдсан багш Ц.Бямбаа, бага ангийн багш болох Монгол улсын зөвлөх багш Ч.Энхтуяа нарт баярлаж талархаж байгаагаа илэрхийлж байна.

ЭЕШ-нд хамгийн өндөр гүйцэтгэлтэй оролцож, 800 оноо  авсан сурагч Мөнхжаргалын Дэлэг

-Сурагчид ЭЕШ-ыг  өндөр гүйцэтгэлтэй үзүүлэх нь элбэг тохиолддоггүй байх. Энэ жилийн хувьд Нийслэлийн 65 дугаар сургуулийн олон сурагч 100 хувийн гүйцэтгэлтэй 800 оноо авсан байна.  Танай сургуулийн хувьд өмнө нь хэчнээн сурагч 800 оноо авч байсан бэ?

-Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 65 дугаар сургуулийн хувьд  гурван сурагч 800 оноо авсан анхны тохиолдол боллоо.  Энэ жилийн төгсөгчид унаган сургуульдаа хур их амжилтыг бэлэглэлээ.  ЭЕШ-нд хамгийн сайн гүйцэтгэл үзүүлэх  нь нэг, хоёрхон жилийн хөдөлмөр биш юм.  Харин сурагчдын хувьд 12 жилийн хөдөлмөр байдаг. Үүний цаана 800 оноо авахад нь тусалсан  хичээл заасан багш нар,  сургуулийн хамт олны хичээл зүтгэл ч шингэсэн байдаг. Энэ жилийн  элсэлтийн шалгалтад манай сургууль багш, сурагч, эцэг, эхийг гурвалсан холбоог маш сайн баримтлан хамтдаа хичээцгээсэн. Үүний үр дүнд Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 65 дугаар сургуулиас гурван сурагч хамгийн сайн гүйцэтгэлтэйгээр 800 онооны эзэд боллоо.

- Өөр ямар хичээлээр  шалгалт өгсөн сурагчид 800 оноо авсан бэ?

-Элсэлтийн шалгалт өгсөн нийт сурагчдаас Монгол хэл уран зохиолын хичээлээр шалгалт өгсөн хоёр, нийгмийн ухааны хичээлээр шалгалт өгсөн нэг сурагч  800 оноо авсан.

-Багш нарын хөдөлмөрийн үнэ цэнэ сурагчдын эзэмшсэн мэдлэг, чадвараар үнэлэгддэг байх. ЭЕШ нь сурагчдаас гадна багш нарыг давхар шалгадаг болов уу. Та ЭЕШ-нд бэлтгэсэн арга туршлагаасаа хуваалцаач?

-Багш хүний хөдөлмөр сурагчдын хичээл зүтгэлээр үнэлэгддэг. Мөн багш нар өөрсдийн сургалтын арга зүйг маш сайн боловсруулах хэрэгтэй. Миний хувьд Монгол хэл, уран зохиол, үндэсний бичгийн арга зүйг боловсруулахдаа уран зохиолын хичээл  сул оноо авах боломжтой учраас  сурагч өөрөө мэрийлттэй байвал ном, зохиол уншиж, задаргаа хийж болно гэж тооцоолсон.  Үндэсний бичлэгийн хичээл нь  дүрс ялган бичүүлэхийн тулд олон үг  нүдлүүлэх ёстой байдаг. Сурагчдад  өдөрт 10 үг цээжлүүлэхэд 5 хоногийн дотор  50 үг цээжилнэ гэсэн үг.   Монгол хэлний хичээлээр  ерөнхий суурь мэдлэгийг нь маш сайн бататгаж, онолын мэдлэгүүдийг илүү сайн ойлгуулах хэрэгтэй. Хэлний нэгжийн түвшин, өгүүлбэр зүйн онолыг хүүхдүүдээр  маш сайн уншуулж, цээжлүүлсэн.  Мөн Их дээд, сургуулийн Монгол хэл, уран зохиолын  ерөнхий суурь хичээлүүдийн сурах бичгийн  агуулгыг сурагчдаар давхар судлуулсан.

Массыг татахын тулд сурагчдыг түвшингээр ангилдаг. Жишээлбэл, хоёрдугаар түвшний хүүхдүүдээр наймдугаар түвшний хүүхдүүдийн даалгаврыг гүйцэтгэхийг шаардвал тухайн сурагчид маш хүнд байх болно.  Тиймээс хоёрдугаар түвшний хүүхдэд зориулсан даалгаврыг тусдаа бэлддэг. Үүний дараа  2016-2019 оны ЭЕШ-ын хариултын хуудсыг  боловсруулан ажиллуулдаг.  Дараа нь хүүхдүүдийн хамгийн их тэвдэж, цаг алддаг зүйл нь шалгалтын хариуг харандаагаар бөглөх байдаг учраас хүүхдүүдэд хурдан бөглөх  дадлыг суулгахын тулд бөөрөнхий дүрсийг харандаагаар будуулж, цагийн баримжаагаа  тооцоолоход нь тусалсан.  Манай хамт олон бүгд энэ мэт ажилласан. Мөн зайн сургалтыг  “Class room” платформоор явуулдаг байсан. Манай багш нар өдөр болгон тест, СD-ийн дээрх хичээлүүдийг боловсруулан хүүхдүүд руу онлайнаар явуулдаг байлаа. Мөн давтлага хичээлийн СD-ийг сурагчдын гэрээр өөрийн биеэр тараахдаа хүүхдүүдийн  хичээлийн идэвх,  дэвтрийг нь  шалгаж улаан бал хүргэсэн. Зөвхөн би ч биш төгсөх анги даасан гурван багш сурагчдын гэрээр явж хүүхдүүдийн идэвхийг тандсан. Тэр үед шалгалтандаа идэвхтэй бэлдэж байгаа олон хүүхэд байсан ч шалгалтандаа ямар ч бэлтгэлгүй хүүхдүүд ч байсан. Тааруухан байгаа хүүхдүүдийн эцэг, эхэд сануулах хуудас өгч, хүүхдийнхээ шалгалтад  анхаарах  шаардлагыг маш сайн тавьж ажилласан.

- Хоёрдугаар сард  төгсөх ангийн сурагчид  шалгалтандаа бэлдээд маш завгүй байсан байх. Хариуцлагатай энэ үед нь хөл хорио тогтоож, сурагчид гэрээсээ хичээллэх болсныг хэрхэн хүлээж авсан бэ?

-  Тухайн үед сурагчдынхаа өмнөөс  “Яана даа” гэж санаа зовсон ч сандарч тэвдээгүй. Сургуулийн удирдлагын зүгээс  өгөх чиглэл, үүргийг хүлээж байсан.  Төд удалгүй  удирдлагууд хөл хорионы үед орох  хичээлүүдийн төлөвлөгөөг боловсруулчихсан байсан. Бусад сургуулийн багш нар маргааш нөгөөдөр, дараа долоо хоногт яах уу гэж ярилцаж  байхад манай сургуулийн удирдлагууд хичээлийн бүх төлөвлөгөөг боловсруулчихсан байсан. Нийт багш нар удирдлагуудын төлөвлөгөө зааврын дагуу хичээлээ зааж, нэг ч сурагчыг хичээлээс хоцрогдуулахгүй энэ хичээлийн жилийг амжилттай дуусгасан байна.

Зорилгоо тодорхойлсон хүүхэд хэний ч  шахалтгүйгээр хичээлээ                                                   өөрөө хийдэг

-Сайн сурагчыг бэлтгэхэд багшаас гадна эцэг, эхийн оролцоо маш чухал байх. Анги бүрийн сурагчид түвшний хувьд ялгаатай байдаг. Та сайн сурагч бэлдэх арга туршлагын 15 жилийн хугацаанд боловсруулж чадсан уу?

- Ямар ч хүүхдийг сайн сурагч  болгоход   эцэг, эхийн оролцоо хамгийн чухал. Зарим эцэг, эхчүүд маш завгүй хөдөлмөрлөсөөр хүүхдэдээ анхаарал, халамж бага тавьдаг. Үүнийг буруутгах аргагүй юм. Гэвч хүүхдийн сурлагын амжилтанд эцэг, эхийн оролцоо маш чухал гэдгийг ойлгоосой.  Ангийн хурал, цуглаан эцэг, эхийг хамарсан сургалтанд оролцож, хүүхдийнхээ анги даасан болон бусад хичээлүүдийг заадаг багш нартай уулзаж, зөвлөгөө авдаг эцэг, эхчүүд олон байдаг. Миний ажигласнаар эдгээр эцэг,  эхчүүдийн хүүхдүүд амжилт үзүүлэн, маш сайн суралцдаг мэт санагддаг юм.  Эцэг, эхчүүд хэдийгээр  ажилтай ихтэй  байсан ч өөрсдийн үүргийг ухамсарлах хэрэгтэй. Тэр тусмаа аавууд хүүхдүүдээ урмын үгээр тэтгэж байх хэрэгтэй. Учир нь хүүхдүүд ихэвчлэн ааваасаа үлгэр дуурайлал авдаг. Сурагчдыг ЭЕШ-аа өгөөд гараад ирэхэд нь эцэг, эхчүүд нь гадаа хүлээж байвал хүүхдүүд маш их баярладаг.

-ЭЕШ бэлтгэх сурагчдын оролцоо, идэвх харилцан адилгүй өөр байдаг байх. Та энэ талаар ямар бодолтой явдаг вэ?

-Мэдээж өөр байлгүй яахав. Хамгийн чухал нь хүүхэд зорилгоо тодорхойлсон байх ёстой. Зорилгоо тодорхойлсон хүүхэд хэний ч албан  шаардлага,  шахалтгүйгээр хичээлээ өөрөө хийдэг. Ойрын зорилгоо тодорхойлоогүй, амьдралд тохиолдсон жижигхэн асуудлыг маш том асуудал мэтээр   хүлээж авдаг хүүхдүүд л шалгалтандаа тогтвортой бэлдэж чаддаггүй. Тиймээс хүүхдэд ойрын зорилго, 10 жилийн дараах зорилгыг нь тодорхойлоход туслах хэрэгтэй. Тэдэнд  “ЭЕШ бол чиний хувьд том зорилгуудын чинь нэг байх ёстой. Энэ шалгалтыг амжилттай сайн өгч чадвал чиний ирээдүйн амьдралыг шийдэх их сургуульд орж чадах болно. Хүссэн сургуульдаа элсэн орж чадвал эцэг, эхийнхээ ачыг хариулахад нэг шатаар урагшлах болно”  гэх мэтээр зорилгыг нь  ухамсарлуулах хэрэгтэй.

-Зарим хүүхдүүд ЭЕШ-ыг хүний аз, одтой хамаатай гэж ойлгодог. Миний хувьд энэ хандлагыг өрөөсгөл ойлглот гэж боддог. Та  өндөр оноо авахад сурагчдын тэр өдрийн аз нөлөөлдөгт гэдэг итгэдэг үү?

- Аз бол сохор зүйл юм. Харин  хичээл зүтгэл хамгийн чухал.   Шалгалтын аз, од бол  10 хувийг л эзэлдэг байх. Бусад нь хүний хөдөлмөрөөс л шалтгаална.  Дараа дараагийн удаа ЭЕШ өгөх сурагчид аз түшнэ гэж найдах хэрэггүй. Өөрсдөө л маш сайн хичээж, хөдөлмөрлөх хэрэгтэй. Би сурагчдынхаа төлөө орой бүр долоон бурхан одонд сүүгээ өргөн, өглөөны ургах  наранд хүүхдүүдийнхээ төлөө сайныг боддог байсан. Мөн  өврийн дэвтэртээ Монгол хэлний ЭЕШ өгөх  19 хүүхдийн нэрийг жагсааж  биччихээд  ихэнх сурагчдыг 800 оноо авна гэж тэмдэглэж, өндөр оноо авсан хүүхдүүддээ баяр хүргэе гэх мэт биччихсэн байсан. Энэ дэвтрээ насан туршдаа нандигнах болно. Сурагчиддаа ЭЕШ-нд орохоос нь өмнө бүгдийг нь тэврэн, гар барин “Та нар бүгд чадна” гэж урмын үгээр тэтгээд оруулахад ямар ч хүүхэд шалгалтандаа  амжилт үзүүлэн гарч ирдэг. Азанд найдахын оронд зарим  бэлгэдэл зүйг  анхаарах  нь илүү үр дүнтэй байх  гэж боддог.  Миний хувьд хүн бүрийг зүрх сэтгэлийн боловсролыг эзэмшээсэй гэж үргэлж боддог. Жишээлбэл, зөвхөн сурагчид ч  биш эцэг, эхчүүд хүртэл хүүхдээ муу оноо аваад гараад ирэхэд загнахын оронд “Зүгээр ээ. Энэ бол ердөө л тоо шүү дээ” гээд л хэлчихдэг байх хэрэгтэй. Манай нэг сурагч ангиасаа ганцаараа хоёр хичээл дээрээ тааруухан оноо авчхаад “Багшаа намайг уучлаарай, таныхаа оноог хойш нь татлаа” гэж харамсаж байгаагаа хэлсэн. Би хариуд нь  “Зүгээр дээ. Тэр чинь зүгээр л тоо шүү дээ охин минь. Битгий сэтгэлээр уна. Чи урагшаа алхах ёстой. Чиний өмнө бүхэл бүтэн ертөнц хүлээж байхад энэ тоон дээр гацаж өөрийгөө битгий зовоо.  Магадгүй тэр өдөр үнэхээр чиний мэдэхгүй зүйлс орж ирсэн байх. Чиний энэ хорвоод ирсэн үнэ цэнийг энэ тоонууд хэмжихгүй шүү дээ” гэж хэлсэн.  Энэ мэтээр хүүхдүүдийн сэтгэлзүйг маш сайн засаж, сэтгэлийн боловсролыг эрхэмд тавих хэрэгтэй.

 Сэтгэл шингэсэн арга зүйг  боловсруулж чадвал  амжилт заавал                                                      гаргана

-Та сурагчиддаа зүрх сэтгэлийн боловсролыг олгохыг илүүд үздэг байх нь ээ?

-Тиймээ. Хүүхдүүдэд шалгалтын өндөр оноо, шагнал, нэр хүндээс илүү зүрх сэтгэлийн боловсролыг олгох хэрэгтэй. Бусдыг хүндэтгэх, хайрлах ухааныг сургах хэрэгтэй.  Тэд бүгд л ирээдүйн өрх гэрийн эзэд, энхрий үрсийн ээж, аав болцгоох хүмүүс шүү дээ.  

-Хүүхэд бүр элсэлтийн ерөнхий шалгалтанд хамгийн сайн гүйцэтгэлээр 800 оноо авах боломжтой болов уу. Хүүхдүүд ямар алдаа дутагдлаас болж шалгалтаа тааруухан өгдөг вэ?

- Суралцагч бүр элсэлтийн ерөнхий шалгалтандаа 800 оноо авах бүрэн боломжтой. Харин ихэнх хүүхдүүд цаг хугацааг маш их алдсан байдаг. Энэ нь дээр дурдсан зорилгоо тодорхойлоогүйтэй холбоотой.  Сурагчид аравдугаар ангиасаа хойш  элсэлтийн шалгалтанд бэлдэж эхэлдэг. Ихэнх хүүхдүүд бага, дунд ангид үзсэн мэдлэгээ мартсан байдаг. Энэ олон жилийн хөдөлмөрийг богинохон хугацаанд нөхөх хэцүү. Тиймээс эцэг эхчүүд хүүхдүүдээ 1-5 дугаар анги хүртэл нь сурлага, сахилга бат, хандлагад нь маш сайн анхаарах хэрэгтэй. Учир нь 1-5 дугаар ангид байхдаа   ширээнийхээ ард тууштай  сууж, даалгавраа хийгээд сурчихсан  хүүхдийн  энэ дадал нь 16 нас хүрсэн ч тухайн хүүхдийн ухамсарт байсаар л байдаг. Зарим хүүхдүүд дадал хэвшлийн талаар хожуу ухаардаг. Гэсэн ч тэдгээр хүүхдүүд нүдний өмнө  хичээж байгаа нь мэдэгддэг. Тиймээс дараа, дараагийн жилүүдэд элсэлтийн шалгалт өгөх сурагчид, эцэг, эхчүүд, багш нар нэгнийгээ маш сайн ойлгон хамтран зүтгэх хэрэгтэй. Сэтгэл шингэсэн арга зүйг  боловсруулж чадвал заавар амжилт гаргана. Олон хүний хөдөлмөрийн үр дүнд “Өглөө болгон ургах нартай золгож, өдөр бүр хүний сайхантай учирч, орой болгон од мэт гялалзаж,  шөнө бүр сар мэт гэрэлтээрэй” хэмээн ерөөе.

22
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

22 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.126.89.183Зочин   • 2020, 7 сарын 10. 8 цаг 31 минут

65-р сургууль сайн сургууль бололтой олон хүүхэд 800 оноо авсан байна амжилт хүсье. Мундаг багш байна

192.82.70.189Zochin   • 2020, 7 сарын 9. 20 цаг 43 минут

Bagsh mundag bna bayar hvrgie.Bagshiin erdem shabid

202.126.89.153Зочин   • 2020, 7 сарын 9. 19 цаг 57 минут

Амжилт багшаа

103.229.121.232yuiop   • 2020, 7 сарын 9. 17 цаг 13 минут

hun ooriin salbartaa amjilt gargaj baihad demjihiin orond ingej helj baidag mgl uud hen be? ted ymar humuus ve?

202.179.26.201zochin   • 2020, 7 сарын 9. 16 цаг 48 минут

bayar churgeei

203.91.115.49Зочин   • 2020, 7 сарын 9. 14 цаг 36 минут

Мэдрэл муутай багш. Энэ хүүхэд 800 оноо авахаар яах уу. Гадагш улсаас тэтгэлэг өгч явуулах уу. Тийм л биш бол Монголд боловсрол олгодог сургалт алгаа

202.126.90.17Zochin   • 2020, 7 сарын 10. 15 цаг 14 минут

Chi uuruu utasnii tsaanaas chalichihaas hetrehgvi medrel muutai amitan bj olon yum hutsahaa bolino uu. Negnee demjij suraagvi cham shig yumnuudaas bolj mongoliin hogjil hotsrogdood bna.

81.211.234.57Картенбай Т   • 2020, 7 сарын 9. 13 цаг 38 минут

Багш, сурагч хоерт баяр хүргэе, охинд амжилт гаргахыг хүсье, зорилго чиглэлтэй зөв ажиллавал амжилтанд заавал хүрэх ёстой, баянгын бэлтгэл хийх нь амжилтын үндэс болно. Улам их амжилтанд гаргаарай.

103.212.119.225Иргэн   • 2020, 7 сарын 9. 13 цаг 23 минут

Багш шавь хоёрт баяр хүргэе. Охинд сурлагын өндөр амжилт хүсье. Зөв сэтгэлээр маш сайн ажилласан багш байна. Хүү маань бүх сэдвээ хангалттай сайн мэдэж байсан ч зураг зурдаг болохоор хөнгөн будсан, эсвэл цагаа зөв тооцоолоогүйгээс санасан оноогоо авч чадаагүй байсан. Дараа дараагийн эцэг эхчүүд, багш нар харандаагаар будах аргачлалыг сайн боловсруулж эзэмшүүлээрэй. Жижиг юм шиг мөртлөө маш чухал юм байна лээ шүү.

202.126.89.216Зочин   • 2020, 7 сарын 9. 13 цаг 00 минут

Mundag ohin ym

202.126.89.216Зочин   • 2020, 7 сарын 9. 12 цаг 56 минут

Сайхан яриа уншлаа та бүхэнд баярлалаа олон хүүхэд өндөр оноо авбал сайхандаа ...

89.2.74.61Зочин   • 2020, 7 сарын 9. 12 цаг 45 минут

Баяр хүргэе. Улс төр ороогүй ганц эерэг зүйл уншлаа

103.212.119.225Иргэн   • 2020, 7 сарын 9. 12 цаг 40 минут

Баяр хүргэе. Зөв сэтгэлээр маш сайн ажилласан багш байна. Хүү маань бүх сэдвээ хангалттай сайн мэдэж байсан ч зураг зурдаг болохоор хөнгөн будсан, эсвэл цагаа зөв тооцоолоогүйгээс санасан оноогоо авч чадаагүй байсан. Дараа дараагийн эцэг эхчүүд, багш нар харандаагаар будах аргачлалыг сайн боловсруулж эзэмшүүлээрэй.

202.21.108.156Баатар   • 2020, 7 сарын 9. 11 цаг 27 минут

ШШшшшш ...Монгол хэл уранзохиол шүү...Математик 800 бол ингэж бахарх!!!

66.181.189.51Монгол хүн   • 2020, 7 сарын 10. 15 цаг 52 минут

шшш гэж ирээд л чи өөрөө юу хийж бүтээсэн хүн бэ. Наад сөрөг үзэл бодолтойгоо холуур бай энд эерэг юм бичигдсэн байна. Зүгээр уншаад өнгөрч чадахгүй зарим монголчууд яасан хэцүү хандлагатай болоо вэ?

202.126.90.17Zochin   • 2020, 7 сарын 10. 15 цаг 15 минут

Yagaad ta nar yum bolgonoos oo haij bdg yum be? ta nar shig sorog hvmvvs mongoloos mini zailchuhwal saihan bhsan.

211.243.233.2Jiriin ahmad bagsh.   • 2020, 7 сарын 9. 11 цаг 14 минут

Sain bagshiin shinj uneheer bna.tsaasjdaa ulam sain hicheej,huuhdiinhee zurh setgeld uldsen saikhan bagsh bolnoo.uneheer erunhii shalgalt ,olimpiodad olon jil huuhed beldehed yg l iim yvdag da.Huuhded chin setgelee zoriulsan bagsh ene tsag ued ulam ih heregtei bna da.AMJILT HUSIE.

119.40.103.3irgen   • 2020, 7 сарын 9. 10 цаг 41 минут

mongol hel yahev ee, matematik, english-d 800 onoo avsan huuhduudiig survaljlaach

66.181.189.51Монгол хүн   • 2020, 7 сарын 10. 15 цаг 40 минут

ж сая face book ээр дүүрэн бичиг үсэг тайлагдаагүй хүмүүс байна. Тэд англи хэл тоондоо сайн байлаа гээд яах билээ. Эмгэнэл юм даа. Багш охин 2т амжилт хүсье.

66.181.189.51Зочин   • 2020, 7 сарын 10. 15 цаг 39 минут

ж сая face book ээр дүүрэн бичиг үсэг тайлагдаагүй хүмүүс байна. Тэд англи хэл тоондоо сайн байлаа гээд яах билээ. Эмгэнэл юм даа. Багш охин 2т амжилт хүсье.

66.181.161.119Болор   • 2020, 7 сарын 9. 19 цаг 35 минут

Эх хэлээ бүрэн эзэмшиж буй нь бахархалтай юмаа

66.181.189.51Зочин   • 2020, 7 сарын 10. 15 цаг 39 минут

face book ээр дүүрэн бичиг үсэг тайлагдаагүй хүмүүс байна. Тэд англи хэл тоондоо сайн байлаа гээд яах билээ. Эмгэнэл юм даа. Багш охин 2т амжилт хүсье.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.