Өнөөдөр 11:40 цагт баяр наадмын хөтөлбөрийн дагуу Төрийн ордны гадаа есөн хөлт цагаан тугийг цэнгүүлнэ.
Есөн шарга морьт цэрэг Их тугийг цэнгүүлэн Төрийн ордныг нар зөв гороолно. Их цагаан тугийг цэнгүүлэхэд хээр зүсмийн морьд хүлэглэсэн торгон цэрэг, төрийн тусгай хамгаалалтынхан дагалдаж, зэвсэгт хүчний үлээвэр найрал хөгжимчид хүндэтгэлийн ая эгшиглүүлдэг билээ.
Есөн хөлт Их цагаан туг нь Монгол Улсын Төрийн туг юм. Монгол Улсын төрийн үйлс мандан бадрахын бэлгэдэл нь Есөн хөлт цагаан туг сүлдэнд шингэдэг гэсэн утгаар нь монголчууд бэлгэшээж ирсэн. Чингис хаан Их Монголын тулгар төрөө байгуулж есөн хөлт, есөн хэлт, есөн манжлагат төрийн Их цагаан сүлдийг босгон тахиснаас эхлэн өнөөг хүртэл онголон шүтэн дээдэлж ирсэн түүхтэй. Есөн хөлт цагаан тугийг Монгол орны өнцөг булан бүрийн адуун сүргийг манлайн дэл сүүлээр хийсэн юм.
2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Ene 1 hachin unen hudal ni medegdehgui hujaa yumaa bolio elbeg tuunii hujaanuudin hiisen yum,zugeerel hugaa mandiul
Balai hujaa yumaa boloo,zugeer tugaa manduul