Элсэлтийн ерөнхий шалгалт долдугаар сарын 2-5-нд улс даяар амжилттай зохион байгуулагдаж дууссан. Энэ жилийн шалгуулагчдын хувьд дэлхий нийтээр тархаад буй шинэ коронавирусийн халдвараас улбаалан онцгой жил байсан.
2020 оны элсэлтийн ерөнхий шалгалтад улсын хэмжээнд нийт 30,902 хүүхэд оролцсоноос 196 хүүхэд 800 оноо авжээ.
Тодруулбал, орос хэлний хичээл дээр энэ жил хамгийн их буюу 67 хүүхэд 800 оноо авсан бөгөөд тэдний 84 хувь нь Улаанбаатараас шалгалт өгчээ. Харин Монгол Улсын түүхийн хичээл дээр хамгийн бага буюу хоёр хүүхэд 800 оноо авсан ба мөн л Улаанбаатар хотоос шалгалт өгсөн сурагчид байна.
2019 оны тухайд улсын хэмжээнд хамгийн өндөр дүн буюу 800 оноо авсан нийт 111 шалгуулагч байсан юм.
Сэтгэгдэл бичих