2020 оны 7-р сарын 9
11 цаг 06 минут

НААДМЫН БӨХИЙН ТААМАГ: 4-5 начинтай, аварга юм уу, арслан “ТӨРСӨН” наадам болно

Наадам хаяанд ирсэн энэ л өдрүүдэд бөхдөө хайртай монгол түмэн таавар, таамгаа дэвшүүлэн ам уралдан ярьж суугаа. Энэ жилийн наадам онцлог содон, давтагдахааргүй болж өнгөрөхөөр өнгө аястай харагдаад байгаа.

Бөхчүүдийн өнгийг тодорхойлоход адармаатай. Улс, аймаг, сум гээд бүх наадам нэг өдөр болж байгаа нь бөхчүүд барилдах газраа л барилдах давуу талыг олгож байна. Өөрөөр хэлбэл найраагүй, шударга, хэн нэгэн мөнгө хайж аймаг, сумын наадам хэсдэг байдал нь таслагдана.

Улсын наадамд өндөр цолтнууд дийлж барилддаг энэ цаг үед барилдаж байгаа аварга арслангууд идэр залуу насан дээрээ байгаа тул өөр нэгэн түрүүлэх боломж бараг үгүй юм. Төрийн наадмыг том цолтнууд л магнайлдаг, хааяа нэг доороос цойлох нь байдаг ч энэ жилийн тухайд аварга, арслангаас хол зөрөхгүй наадам болох болов уу гэсэн таамаг дэвшүүлье. Рамаа хадгалдаг аварга, арслан гээд том цолтонгууд нь энэ наадмын шөвгийн наймын тавь, жаран хувийг эзлэх л байх. Өнгөрсөн жил ч жигдхэн тунацгаасан. Төрийн наадмын түрүүг аль нутгийн хэн гэдэг аз, од нь гийсэн аавын хүү хүртэхийг тэсэн ядан хүлээж сууцгаая.  

-Н.БАТСУУРЬ, Ц.СОДНОМДОРЖ НАР ҮЗҮҮР ТҮРҮҮНД Л ХҮРЧ БАРИЛДАНА-

Намсрайжавын Батсуурь аварга найдвартай дээшээ үзнэ. Олон талт сийрэг барилдаантай,сэтгэлзүй, барилдааны унаган мэдрэмжтэй. Одоо ид жагсаж буй хүчтэн юм. Их шөвөг, үзүүр түрүүнд л хүрч барилдах байх.

Цэдэвийн Содномдорж өнгөрсөн улсын наадмаас хойш заал танхимд гараагүй. Түүнийг тооцооноос хасаж үл болно. Хувийн зохион байгуулалт сайтай, хариулт мэх, хурд, тэсрэлт өндөртэй арсланд аварга болох дүүрэн боломж бий.

-ХИЧЭЭСЭН ХҮН ХЭЗЭЭ Ч ХООСОН ҮЛДДЭГГҮЙ-

Пүрэвийн Бүрэнтөгс арсланг ард түмэн аварга болохыг, ахин түрүүлэхийг хамгийн их хүлээж суугаа нь лавтай. Арал чац сайхантай, ааш зан дөлгөөн, хөдөлмөрч тэрээр өнгөрсөн наадмаас хойш л жинтэйгээ тэмцэж байгаа нь нэг зүйлийг харуулаад л байгаа. Хичээсэн хүн хэзээ хоосон үлддэггүй.

Догшин барилдаантай Доржын Анар дээшээ үзэх магадлал маш өндөр дөө. Унаа холтой, жүдо стилтэй, иртэй байгаа харцагыг унагахад бэрх дээ.

-ГАРЬД ЦОЛЫГ “ГАР АМАР” ДАВЖ ХҮРЭЭГҮЙ ТЭРБЭЭР ЭНЭ ЖИЛ НЭГИЙГ ДУУЛГАНА-

Өнгөрсөн наадмаас хойш зааланд нэг ч гараагүй Б.Гончигдамба гарди энэ зун Завхан нутгаар нилээд аялж, зугаалж яваа сонсогдсон. Бэлтгэл дутуу байгаа болов уу гэж бодох юм. Арван хоёронд л харая даа. Гарьд гэдэг цолыг “гар амар” даваагүй хүртсэн бөх гэж хүрээнийхэн нь үнэлдэг юм билээ. Сүүлийн наадмуудад нэг л доогуур унаад байгаа. Ам жаахан тиймэрхүү аваад байдаг юм болов уу гэж бодогдсон. "Том толгойгоо" хаялаад л гүйгээд ирвэл нэг түрүүлэх хэмжээ байгаа хүчтэн. Завхан нутгаас олон жил тасарсан түрүүг авчрах бөх хэмээн нутгийн олон, дэмжигч нар нь үргэлж итгэл хүлээлгэдэг. Нутгийнхныхаа итгэлийг энэ жил алдахгүй биз гэж найдаж байна.

Хүчтэний өлгий нутгийн нэг, арын сайхан хангайн аварга Ч.Санжаадамба, арслан Р.Пүрэвдавга хоёр дунд шөвөг рүү л орж ирэх нигууртай. Бэлтгэл нь хир байгааг мэдэхгүй юм. Ч.Санжаадамба аварга өнгөрсөн наадмаас хойш гараагүй, Р.Пүрэвдагва арслан хэд хэд гарч харагдсан. Дайчин,эрэмгий нь түүний авууштай зан чанар шүү.

-ХОЁР НААДАМ ӨНЖСӨН ХОЁР СУМАА ТАВЬЖ, ХОР ШАРТАЙ ҮЗЭХ БОЛОВ УУ-

Допингтой холбогдож хоёр ч наадам өнжсөн Ө.Бат-Орших,Б.Пүрэвсайхан нар 99,100 жилийн ойгоор сумаа тавьж, шажайтал үзэх хор шар байгаа болов уу гэж бодож байна.Өндөр даваанд гараад ирвэл ч өрсөлдөгч нартаа хэцүүхэн учраа нар шүү. Наадмын бэлтгэлдээ гарсан Ө.Бат-Орших гардийн бие бас л ганган харагдаж байсан шүү. Манлай заан Н.Жаргалбаяр бэртэл гэмтэл нь бүрэн илааршсан бол хатуу самарнуудын нэг дээ.

-ХАРЦАГА ЦОЛТОН БАРАГ "ТӨРӨХГҮЙ", НЭГ ЗААН "ТӨРӨХ" МАГАДЛАЛТАЙ-

Төрөөгийн Баасанхүү, Нацагсүрэнгийн Золбоо, Мягмарын Бадарч, Хүрэл-Очирын Гантулга харцагууд, Баатарын Амарзаяа, Баярсайханы Орхонбаяр, Чинчулууны Хөхчирэнгир,Батбаярын Даваа-Очир, Бердимуратын Серик нараас цолоо баталж ахиулах болов уу. Өнөө жилийн наадамд улсын начин дөрөв л төрөх таамаг байна. Харцага бараг төрөхгүй. Нэг заан төрөх магадлалтай.  Ховдын хоёр харцага болох О.Хангай, Б.Бат-Өлзий начин,харцагын даваанд хоорондоо юмуу Д.Анартай тунах магадлал тун өндөр. Нэг нь заан болох магадлалтай. Бараг л Д.Анарыг давж заан болно байх.  Хичээх л үлдэж дээ.

-АЗ ОД НЬ ГИЙСЭН 4-5 ЗАЛУУ УЛСЫН ЦОЛТНЫ ГЭР БҮЛД БАГТАНА-

Хурц арслан Ууганбаяр, аймгийн арслан Д.Хүдэрбулга, Б.Түмэндэмбэрэл, Сумъяабат, Х.Цогтгэрэл, Э.Мөнхбаатар, Ш.Пүрэвгарьд, Н.Хүрэлсүх, Х.Оргилболд,  Д.Тогтохжаргал, Цэ.Мөнхбаяр, Б.Зоригтбаатар ,О.Мөнх-Эрдэнэ,  Б.Тайван, Т.Сайханжаргал, Н.Мустафа, М.Еркабулан, О.Наранбаатар, Аззаяа нарын арслангуудаас л аз од нь гийсэн, бэлтгэл таарсан л улсын цолтны гэр бүлд багтдаг юм даа.

Наадам үзэгчгүй учраас хүмүүсийн алга ташилтаас урамшиж барилддаг нэгэнд тун чиг эвгүй. Харин эсрэгээрээ олон хүмүүсээс нэрвтддэг нэгэнд давуу тал болох боломжтой. Бэлтгэл ханаж, сэтгэл тэгширсэн бөх ч босоо үлддэг дээ.

Тулгар төрийн 2229, Их Монгол улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой Үндэсний их баяр наадам эхлэхэд хоёрхон хоног үлдлээ. Энэ цаг мөчид нутаг, нутгийн хүчтэнүүдийн биеийн хүчний бэлтгэл нь ханасан, сэтгэл зүйн бэлтгэлээ хангасан өдрүүд үргэлжилж байна. Нийт бөхчүүддээ амжилтын дээдийг хүсье.

38
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

38 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.244.109.90Монгол улсын баатар   • 2020, 7 сарын 10. 23 цаг 27 минут

Халтмаа Баттулгын наадмын гайгаар МАН-ын нэр хүнд навсайтлаа унаж шороонд хутгалдлаа гэж баярлаж байна.

188.22.212.12Зочин   • 2020, 7 сарын 10. 1 цаг 17 минут

naadamaaa boliochee !!!!!!!

192.82.65.224Зочин   • 2020, 7 сарын 10. 8 цаг 29 минут

юу хуцаад байгаан чи. тусгаар тогтносон аугаа ёс заншилтай төрт улс гэдгээ дэхийд харуулдаг ганц өдөр.

66.181.189.74https://www.facebook.com/WHO   • 2020, 7 сарын 10. 1 цаг 00 минут

37.190.111.136Зочин   • 2020, 7 сарын 10. 0 цаг 43 минут

Юутай ч эрт амар баа🙏🙏

31.173.83.255Зочин   • 2020, 7 сарын 10. 1 цаг 21 минут

😪😪😪😪😪😪😪😪BOLIOOOOOAMAAR

109.252.28.1Зочин   • 2020, 7 сарын 10. 2 цаг 01 минут

Мараааа чи болиооооо ааааааа

66.181.161.95sumiin zaan daMDIN   • 2020, 7 сарын 9. 21 цаг 24 минут

ta nar bolildoo araicndee

66.181.189.74Andrea Bocelli   • 2020, 7 сарын 10. 0 цаг 07 минут

I once was lost, but now am found, Was blind, but now I see.

103.57.94.245Зочин   • 2020, 7 сарын 9. 21 цаг 07 минут

Oyunkog dahij oruul tegeed dayan avraga bol shuud shaa

203.91.115.48зочин   • 2020, 7 сарын 9. 19 цаг 41 минут

бөхийн цол өгөхөө болих хэрэгтэй элдэв начин шонхор гарьд бүргэд гээд учир нь олдохгүй их цолтой зарим нь шувууны нэртэй цол нөдөд өгөөгүй гээд бөөн хэрүүл тэмцэл зодоон, нэг гарьд гэнэ үү барилддаг нөхөр нэг газар их л дээрэнгүй таахалзаад байхын хаан юм уу заан юм уу тэрийг нь дагасан хэдэн далдагнуур эгээ л богд явж байна гэх нь холгүй бараг мөргөөд тойроод далдайхын хот газар та нар амьдарч байна хотын соёлд сур зохицож амьдар Ерөнхийлөгч нь тэдэн оны наадмаар түрүүлсэн бөх гэж нэрлэглээд өөр цол гуншиг өгөхгүй бай л даа

202.21.109.59Зочин   • 2020, 7 сарын 9. 18 цаг 13 минут

Энэ жил морио чирээд. бөхчүүд наадам хэсээд өлөв долов хийгээд зунжин намаржин наадамлаад ажлаа алдахгүй л байх хэрэгтэй вна шүү

150.129.143.93Оюунболд бүү үзэгд .   • 2020, 7 сарын 9. 17 цаг 37 минут

Э.Оюунболд гэдэг нөхөр аварга цол оо хураалга аа . Н.Батсуурьт даян аварга , Д.Анарт заан цолыг нь өгөөч ээ . Энэ архангай - с өөр аймаг л түрүү аваасай .

66.181.190.114Архангайн хүү   • 2020, 7 сарын 9. 19 цаг 58 минут

Энэ жил Архангайгаас түрүүг үзүүртэй нь авна аа.

202.9.46.109бөх сонирхогч   • 2020, 7 сарын 9. 17 цаг 24 минут

Энэ жилийн наадам сонирхолтой, хачирхалтай болно. Учир нь үзэгч дэмжигчгүй, бэлтгэлгүй барилдана.Нэг ёсондоо ихэнх бөхчүүд битүү морьд л гэсэн үг...Хэн одтой хиймортой нь л дээш барилдана даа.Харамсалтай нь шилний цаанаас л үзэх юм даа.. Хүй 7 худаг л нэг мөсөн наадмаа цугт нь хийчихгүй дээ, юун Женкогийн амралт вэ дээ..Шал балай юм.

43.228.131.113Зочин   • 2020, 7 сарын 9. 17 цаг 14 минут

сурч хөдөлмөрлөж,цаг наргүй ажил хийж улс эх орноо хөгжүүлэх тухай огт боддоггүй... байнга зугаа цэнгэл найр наадам хэсч явдаг монголчууд...нэг л өдөр сэрэхэд чинь эх орон байхгүй болсон байна даа...

202.179.21.193Зочин   • 2020, 7 сарын 9. 17 цаг 11 минут

Оюунболд, Баторших, Пүрэвсайхан шиг л төрийн наадам битгий бузарлаарай , түмний цэнгэл бүү гутаагаарай бөхчүүдээ

202.126.92.99Зочин   • 2020, 7 сарын 9. 16 цаг 28 минут

Та нар одоо бөх мөх гэж солиорохоо болио, допинг шахуулчихсан хэдэн балай гаруудыг юуг нь үздэгийн. Тэрний оронд эх орондоо юм хийх хэрэгтэй хүмүүсийг дэмжих хэрэгтэй

66.181.176.40Gochoo   • 2020, 7 сарын 9. 16 цаг 22 минут

Sodnomdorj turuulj avarga bolno

66.181.176.40Gochoo   • 2020, 7 сарын 9. 16 цаг 20 минут

So Arran turuulj avarga bln

139.5.217.98Зочин   • 2020, 7 сарын 9. 14 цаг 56 минут

Допингууд сонин биш болсон.

202.21.97.30Зочин   • 2020, 7 сарын 9. 14 цаг 42 минут

үгүй яахав 4-5 хавьталтай "корона" юм уу "найраатай" наадам болчихгүй л бол зүгээр дээ

202.179.21.193Зочин   • 2020, 7 сарын 9. 14 цаг 41 минут

Эмэгтэй хүн гэхэд бөх гайгүй мэддэг юм бн. 1 зүйлд анхаар. Албан ёсны манлай заан бол П.Сүхбат шүү. Жаргөлбаяр биш шүү.

66.181.189.26Зочин   • 2020, 7 сарын 10. 3 цаг 45 минут

suhbat ni garid shuu

66.181.160.64Бат   • 2020, 7 сарын 9. 14 цаг 40 минут

Азтай нь түрүүлнэ.Гэхдээ Увс бөх түрүүлэхгүй

115.84.115.181нацага   • 2020, 7 сарын 9. 14 цаг 10 минут

Баасахүү,Бадарч,Х.Гантулга найраанд унадаг болсон дээшээ бхгүй мөнгө ****** хэвтэнэ

66.181.161.95sumiin nachiin damdin   • 2020, 7 сарын 9. 14 цаг 00 минут

huurhii duu ene humuus denduu dabarch baina da oyun boldiig ta NAR barahgyu 2 jiliin dara cn gesen turuulene medebuu duu mini uhaantaai baigaarai da aLIb buhniig uureed garah setgeliin tenhee chamd bii

202.21.113.238Зочин   • 2020, 7 сарын 9. 13 цаг 46 минут

Гоё барилдаан болно доо.

202.179.26.222Зочин   • 2020, 7 сарын 9. 12 цаг 50 минут

oyunbold gahai turuuleh bhoo. hurelsuh oyukiin buh yum chin

192.82.68.45Зочин   • 2020, 7 сарын 9. 12 цаг 37 минут

Бүгдэд нь Амжилт хүсье . Хөх Тэнгэр Мэдтүгэй

202.126.92.99Зочин   • 2020, 7 сарын 9. 12 цаг 31 минут

***** sedev ogoxiin ugaasai l neg xvn turuulxeer arslan torno shde bas arslan avarga bolxoor avarga bolno sh oilgomjtoi yumyarij tenegtxiima

202.21.113.238Зочин   • 2020, 7 сарын 9. 12 цаг 20 минут

Бөөн допинг, начны найраа. Зүгээр жүжигчилсэн тоглолт болно шдээ. Үхснийг нь үздийн бэ

66.181.176.247Зочин   • 2020, 7 сарын 9. 12 цаг 11 минут

Оюунболд түрүүлж магад

202.21.113.238Зочин   • 2020, 7 сарын 9. 12 цаг 12 минут

Оюунболд барилдахгүй.

202.126.90.110зочин   • 2020, 7 сарын 9. 12 цаг 08 минут

Батсуур бүрэнтөгс нарт зүгээр горддог юмыг нь өг б ба

202.21.113.238Зочин   • 2020, 7 сарын 9. 11 цаг 55 минут

Ханатай таамаг байна. Батсуурь аварга дахиад түрүүлнэ ээ.

66.181.166.231Зочин   • 2020, 7 сарын 9. 11 цаг 26 минут

Монгол бөхийн босоо цагаан хийморь ивээг ээ Ар

202.55.191.130Зочин   • 2020, 7 сарын 9. 11 цаг 20 минут

aa baliar dopinguudiig yug ni xarj bayasdiin

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.