2020 оны 7-р сарын 9
11 цаг 42 минут

Т.Доржханд: Таван чиглэлийн шинэчлэлийн хүрээнд хуулийн төслүүд өргөн барина

"Зөв хүн электорат" эвслийн удирдлагууд болон тус эвслээс УИХ-д сонгогдсон Т.Доржханд гишүүн цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Т.Доржханд гишүүн хэлэхдээ "Аравдугаар сард намрын чуулган эхлэхээр чухал хуулийн төслүүдийг боловсруулж хэлэлцүүлнэ гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна. Хэдийгээр нэг суудалтай байгаа ч гэсэн бидний ард маш олон мэргэжлийн эдийн засагчид, хуульчид, инженер, багш, эмч гээд салбар бүрийн мэргэжилтнүүд ажиллаж байгаа гэдгийг онцлон тэмдэглэж байна. Бид нийлээд реформуудыг манлайлж ажиллана. Таван чиглэлийн шинэлчлэлийн асуудлыг намрын чуулганаар хэллэцүүлэх хүсэлтээ өгсөн. 

Нэгдүгээрт тэтгэврийн шинэчлэлийг яаралтай эхлүүлэх шаардлагатай. Үүний хүрээнд Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл өргөн барина. 

Хоёрдугаарт санхүүгийн зах зээлийн шинэчлэлийг хүрээнд Санхүүгийн салбарыг эрчимжүүлэх тухай УИХ-ын тогтоолын төсөл,  Үнэт цаасны зах зээлд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Даатгалын мэргэжилтэн, оролцогчдын тухай хуульд нэмэл өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Жолоочийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг тус тус өргөн барьж хэлэлцүүлэх болно.

Гуравдугаарт боловсролын шинэчлэлийг эхлүүлэх ажлын хүрээнд бид Багшийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ. 

Дөрөвдүгээрт улс төрийн тогтолцооны шинэчлэлийг эхлүүлэх ажлын хүрээнд Монгол Улсын Их хурлын Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Улс төрийн намын тухай хуулийн төслийг мөн бид боловсруулан чуулганаар хэлэлцүүлэх болно. 

Тавдугаарт хот байгуулалтын шинэчлэлийг эхлүүлэх ажлын хүрээнд Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барих болно. 

Эдгээр бол намрын чуулганаар оруулах хуулийн төслүүд. Маш олон салбарт шинэлчлэл хийгдэх шаардлагатай байгаа. Энэ чиглэлээр манай мэргэжилтнүүд өнөөдрөөс эхлээд ажилдаа ороод багаараа хуулийн төслүүдийн судалгаан дээр сууж ажиллах болно" гэв. 

"Зөв хүн электорат" эвслийн гишүүн, судлаач Б.Мөнхсоёл хэлэхдээ "Нэгэнт Засгийн газар маш яаралтай батлагдсан. Тиймээс одоо яаралтай авах арга хэмжээнүүд байна гэж үзэж байна. 

Гадаадад гацсан Монголчуудын асуудал байна. Өнөөдрийг хүртэл ирж чадахгүй байгаа 10 мянгаад иргэн байсныг сүүлийн сард эрчимтэй татаж байна. Гэсэн хэдий боловч гадаадад гацсан хүмүүст санхүү, эрүүл мэнд, сэтгэл санааны хүндрэлүүд учирч, хүний эрх зөрчигдөж байгаа талаар мэдээлсээр байна. Коронавирустай холбоотойгоор тэмцэх, урьдчилан сэргийлэх, нийгэм, эдийн засгийн сөрөг нөлөөллийг бууруулахтай холбоотой хууль баталсан. Гэвч хэрэгжилт нь ямар байгааг хэлэхэд хүнд байна. Иргэдээ мэдээллээр даруй хангаж байгаач гэдэг шаардлагыг хүргэж байна. Мөн улсын төсвөөс гадаадад гацсан иргэддээ татаас олгох асуудлыг шийдмээр байна. 

Сүүлийн саруудад орон байргүй, нийтийн газруудаар хоноглож байгаа оюутан залуус, иргэдэд санхүүгийн боломж байхгүй болсон. Тиймээс иргэдэ ялгаварлан гадуурхахгүй, асуудалд орсон байгаад нь тусалж дэмжих нь монгол төрийн үндсэн үүрэг." гэлээ. 

 

 

16
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

16 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.10.23.112Зочин   • 2020, 7 сарын 18. 13 цаг 54 минут

Чадалынхаа хэрээр иргэдээн авч байна ярих юм юу байх юм авах л болно

103.10.23.112Зочин   • 2020, 7 сарын 18. 13 цаг 52 минут

Зөв шүү С Ганбаатартай хамтарч ажил МАНАНгийг бууны нохой л бүү болчхоорой залуу минь Н Энхбаярын үндсэн хуулийн төсөлийг дэмжэж ажил Баярхүү мэт эдийг засагнчадыг хажуудаан ав Бямсүрэнгуйгаас зөвөлгөөн ав бусад эх орноо гэсэн улс төрчтэй нам харгалзалгүй хамтар тэгж байж үндсэн зорилогдоон хүрнэ

98.7.80.146Зочин   • 2020, 7 сарын 16. 1 цаг 57 минут

Гадаадад гацсан хүмүүсийн асуудлыг улс төржүүлж нэр хүнд олох гэж хичээхээ болиочээ. Улс чадлаараа хичээж байгаа. Онгоц, нисэх баг, эмнэлгийн ажилчид, хамгаалалтын алба хаагч гээд асуудал хүндрэл их байгааг бүгд ойлгож байж ингэх бахиарах ямар хэрэг байна. Өвчин эскпортлоход бас учир байх хэрэгтэй биз.

203.91.115.48зочин   • 2020, 7 сарын 9. 19 цаг 46 минут

ёстой зөв сайн ажиллаарай их хуралд өөрийгөө хаан мэт бодож бусдыг доош хийсэн эдийн засгийн мэдлэггүй хар захын панзчин бизнесмен нэртэй малнууд их байгаа шүү МАШ ТОМ БОДЛОГЫН АСУУДАЛ ЯРИАД МАЛНУУДЫНХАА ЧИХИЙГ ОНГОЙЛГО өнөөдөр Б.Энхбаяр гишүүн маш сайн хурал эхлүүллээ эдийн засаг талаас нь Доржханд хууль талаас нь Б.Энхбаяр гэж харж эхэллээ

176.63.23.109Зочин   • 2020, 7 сарын 9. 19 цаг 40 минут

Гадаадад гацсан залуус бол Монголын ирээдүйн сэхээтнүүд. Та нар тэдний өмнөөс дуугарч дэмжлэг авах нь зөв. Улс төрийн мэдрэмж байна. Тэд танай намыг цаашид дэмжинэ

103.229.121.232gfyg   • 2020, 7 сарын 9. 17 цаг 21 минут

21 honog bol zuv. taalagdahgui bol ireed hereggui

176.63.23.109Зочин   • 2020, 7 сарын 9. 19 цаг 37 минут

Чи мэддэг юмуу

103.229.121.232gfyg   • 2020, 7 сарын 9. 17 цаг 20 минут

ih hurlin gishuun bol huuli bataldag ter huuli n humuusiin amdrald tustai baih uureg n iim uchr ene hun zuv yrj b/a.

211.246.68.30Зочин   • 2020, 7 сарын 9. 16 цаг 36 минут

Өөрсдөө 76 хулгайч сонгочихоод хулгайч гээд хашгиралдаад байсан.жаахан ёс зүйтэй үнэн үг хэлсэн хүнээ тэнэгээр нь дуудаадмонгол улс хөгжихгүй ээ

211.246.68.30Зочин   • 2020, 7 сарын 9. 16 цаг 33 минут

Дэлхийд байхгүй 21 хоногоо 14 хоног болгоочээ.буудлын мөнгө хүүлэгчийн бизнёсээ зогсоогооч . сарангэрэл нямхүү нар улс төржүүлж дэлхийд байхгүй 21 зохиосон 21 хоног.дэлхийд хаана ч байхгүй.

150.129.143.10зочин   • 2020, 7 сарын 9. 16 цаг 55 минут

халдвар тараад үхээд эхэлбэл чи хариуцах юмуу. тусгаарлалтанд байгаа хүмүүсээс 19 хоноод хүртэл вирус илэрч байхад юү яриад байгаа юм. чи дэлхийгээр яваад үзчихээ юу. Чам шиг сөрөг сэтгэлгээтэй хүн бүх юманд стрестсээр байгаад дархлаа султай байдаг. Чамд хамгийн түрүүнд вирус халдана шүү

176.63.23.109Зочин   • 2020, 7 сарын 9. 19 цаг 38 минут

Шинжилгээг нь хол зайтай хийхээр 19 байтугай 21 дээрээ ч илэрч болнош

202.179.25.224зочин   • 2020, 7 сарын 9. 14 цаг 12 минут

мэдэхгүй юмдаа, энэ залуу Элбэгдорж ахын хойд дүр шиг л харагдаад байгаа юмдаа, эхлээд их мэдэгчийн дүр эсгээд хуулиар халхалсан хулгайчидын халхавч барих гэж байгаа мэт мэдрэмж төрөөд байхын, харж л байя.

103.57.93.72Зочин   • 2020, 7 сарын 9. 21 цаг 37 минут

Сумтай юу гэвэл гарцаагүй сумтай.Чухамдаа харин хортой хоргүй аль нь вэ гэхээс.Хугацаа яагаач үгүй.

192.82.72.221Z   • 2020, 7 сарын 9. 13 цаг 13 минут

Ene erchere ajillad bgarai,demjij bga shuu 💪

66.181.161.4562 МАНГАР   • 2020, 7 сарын 9. 11 цаг 54 минут

хүн залуусд баярлав та нар донгио гишүүдээс дээр

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.