УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Бүлгийн дэд дарга Х.Булгантуяа нар бүрэн эрхийнхээ хүрээнд санаачлан боловсруулсан “Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өнөөдөр өргөн барилаа. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гурван байнгын хороо нэмж байгуулахаар болсон юм. Тодруулбал
- Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо Төрийн байгуулалтын байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд байсан зарим асуудлыг хариуцах юм.
- Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо болон Эдийн засгийн байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээний зарим чиг үүргийг салган Инновац, цахим бодлогын байнгын хороонд хариуцуулна.
- Эдийн засгийн байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээний зарим чиг үүргийг Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороонд хариуцуулахаар төсөлд тусгасан байна.
1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
taban vamaand 50 uhna gej ug bii de,