2020 оны 7-р сарын 9
13 цаг 59 минут

Н.Мандах: Н.Номтойбаярын хэргээр улсын дээд шүүхэд давж заалдах болно

Н.Номтойбаярын өмгөөлөгч Мандах мэдээлэл хийлээ. Тэрбээр “Н.Номтойбаярт холбогдох хэргийг шүүх хэрхэн шалгасан, ямар хэрэгт буруутгасан талаар хэргийн үйл баримтыг хөндөхгүйгээр тодорхой мэдээллийг өгье. 

Анх Н.Номтойбаярт холбогдох эрүүгийн хэргийг хууль хяналтын байгууллагын хамтарсан ажлын хэсэг 2019 оны 11 сараас шалгаж эхэлсэн. Шалгалтын ажиллагаа явагдаж байх явцад буюу ээлжит сонгуульд бие даан нэр дэвшихээ олон нийтийн мэдээллээ цацсантай холбоотойгоор хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаа гэнэт их хурдан шуурхай болж эхэлсэн. Дөрөвдүгээр сарын 219-ны өдөр хэргийг шалгаж байсан мөрдөн байцаах байгууллагынхан өмнө шалгаж байгаа асуудлаар Н.Номтойбаярт холбогдуулсан яллагдагчаар татах тогтоолдоо өөрчлөлт оруулж эхэлсэн.  Энэ нь шүүхэд шилжүүлэх зорилготой байсан гэж харж байгаа. 2020 оны тавдугаар сарын 07-ны өдөр эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эрүүгийн хэрэг шилжиж ирсэн. 

Шүүх хэргийг хүлээн авч, 2020 оны 05 сарын 28-ны өдөр уг хэрэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг зарласан. Хэлэлцүүлгээр гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх шүүх хуралдааныг товлосон. Мөн хэргийн оролцогчдоос гаргасан хүсэлтийг гэмт буруугийн шүүх хуралдаанаар хамтад нь хэлэлцэхээр шүүх шийдвэр гаргасан. Шүүхээс дараагийн үндсэн хуралдааны товыг зургадугаар сарын 26-ны өдөр зарласан. Гэтэл хэргийн оролцогч нарт буюу өмгөөлөгч, шүүгдэгч нарт гэнэт 2020 оны зургадугаар сарын 09-ны өдөр тов зарлагдсан болохыг утсаар мэдээлсэн. Дараагийн шатны шүүх хуралдааныг 11-ны өдөр зарласан. 

Шүүхээс таслан сэргийлэх арга хэмжээг авсан учраас сонгуулийн сурталчилгаагаа биечлэн хийх боломжгүй болсон. Өөрөөр хэлбэл, хамааралтай хамааралгүй гэдгээ хуулиар тогтоосон хэргийн оролцогчийн эрхийг шүүх ямар байдлаар зөрчсөн болохыг харж болохоор байгаа юм. Шүүх шийдвэрийг амаар танилцуулсан гэхдээ шийдвэрийн агуулгыг танилцуулснаас үндэслэлээ тайлбарлаагүй. Хэргийн оролцогчийн хувьд шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Бид улсын дээд шүүхэд давж заалдах болно.

Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэдэг зүйлээр яллагдагчаар татсан. 2016 онд УИХ-ын гишүүн болж, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын яамын сайд болсон. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны сайд өөрөө хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийг тэргүүлдэг. Гэтэл 2016 онд Засгийн Газар байгуулагдаад УИХ-аар ЗГ-ын үйл ажиллагааны хөтөлбөрийг батлуулсан. Үүнтэй холбоотойгоор хуульд заасан үүргийнхээ дагуу 2016-2017 онуудад хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үндэсний зөвлөлийн тэргүүний хувьд холбогдох журмыг баталсан. Уг журамд нь 2016-2019 онд өөрөөр хэлбэл тухайн үеийн Засгийн газрын нийгэм хамгааллын эрхлэх ажлын хүрээнд өөрчлөлт ороод явдаг. Гэтэл буруутгаж байгаа зүйл бол зөвхөн 2016 онд Засгийн Газраар орж батлуулсан үйл ажиллагааныхаа эсрэг ажилласан гэж хууль хяналтын байгууллага буруутгаж  байгаа юм.  Зорилтот бүлэгт олгодог төслийн зээлийг банкаар олгоогүй мөн хүү тооцоогүй гэсэн агуулгатай. 

Тухайн зээлүүд нь зорилтот бүлгэдээ дэмжлэг хэлбэрээр, эргэн төлөгдөхгүй нөхцөлтэй байсныг Н.Номтойбаяр сайд болсон үедээ журамд өөрчлөлт оруулж, эргэн төлөгддөг болгосон гэх агуулга явж байгаа. Гэвч хэрэг дээр хохирол төлбөргүй гэж гарсан. Энэ эрүүгийн хэргийн улмаас яллах дүгнэлтэд авагдсан байдлаар авч үзвэл хохирол төлбөр яригдаагүй. Энэ нь өөрөөр хэлбэл хохирогчгүй гэмт хэрэг болчихож байгаа юм.

Сонгуулийн тухай хуулийн 5.2.1, 5.2.2 –д  зааснаар шүүх сонгуульд нэр дэвшигчээр бүртгүүлсэн этгээдтэй хамааралтай цагдан хорих ажиллагаа байгаа бол зөвшөөрлийг СЕХ-оос авах зохицуулалт бий. Гэтэл шүүх энэ зохицуулалттай холбоотой үүргээ биелүүлээгүй. Энэ үүргээ биелүүлэхийг өмгөөлөгчийн зүгээс удаа дараа илэрхийлж ирсэн. Харамсалтай нь, анхан шатны шүүх хүлээж аваагүй. Ингээд 2020 оны долдугаар сарын 2-ны өдөр шүүх хуралдаан товлогдсон. Н.Номтойбаярын зүгээс өмгөөлөгч шинээр авах, тухайн өмгөөлөгчид хэргийн материалыг танилцуулж, шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт оролцуулж өгөхийг хүссэн. Энэ хүсэлтийг шүүх хангаагүй. Энэ хэрэгт харилцан эсрэг ашиг сонирхол бүхий хүмүүс шүүгдэж байсан.  Өөрөөр хэлбэл гэм буруугийн хувьд маргаж байгаа улсууд байсан. Гэтэл бусад шүүгдэгч нар өмгөөлөгчтэй байхад Н.Номтойбаярын хувьд өмгөөлөгчгүй оролцсон нөхцөл байдал үүссэн. Энэ хэрэгт хамааралтай н.Нямдаваа гэх шүүгдэгч өмгөөлөгчтэй оролцсон хэдий ч өмгөөлөгч нь хэргийн материалтай танилцаагүй гэсэн мэдээлэл бидэнд ирсэн. Хуулиар тогтоосон хэргийн оролцогчийн эрхийг шүүх яагаад зөрчив" гэв.

6
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

6 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

76.107.165.63Номтойбаяр   • 2020, 7 сарын 9. 22 цаг 47 минут

Хүрэлсүх хүний үнэргүй **** минь, чи ааваас 600 сая төгрөг хахуульд аваад Уул уурхайн сайд байсан Зоригтой хувааж идээ биз дээ? Хахуулийн мөнгийг гарт чинь атгуулж өгсөн амьд гэрчүүд байгаа шүү. Хурдан намайг шоронгоос гарга.

150.129.143.131зочин   • 2020, 7 сарын 9. 21 цаг 32 минут

Ер нь тэгээд энэ уул уурхайг ямар хүн эзэмших учиртай юм болдоо. Улсын мэдэлд байхаар албан тушаалтануудын чонон сүрэгүүд нь ашиг орлогоос дундаас нь цавчаа хийгээд улсад олигтой татвар татаас өгч чадахгүй элдэв янзын худалаа бэрхшээл зовлон тоочоод суучихна. Хэцүү ч юм даа

150.129.141.213Зочин   • 2020, 7 сарын 9. 20 цаг 54 минут

Үйл үйлээ дагана

202.55.188.92ЗОЧИН   • 2020, 7 сарын 9. 17 цаг 21 минут

Ямар ч байсан давж заалдаад гаргах хэрэгтэй шүү.

66.181.191.127Зочин   • 2020, 7 сарын 9. 16 цаг 51 минут

Энэ омоглон залуу монголын баялгийг эзэмшиж баяжсан 30 гэр бүлийн гишүүн мөн үү?эНЭ ГЭР БҮЛИЙН ХҮМҮҮСИЙГ ХОМРОГЛОН УСТГАЖ ард түмэн жаахан хувь хүртэх тавилан байна уу? сдануудаа байхгүй дээ ард түмэн та нарыг новширвол одоо түрхрэн босно шүү аятайхан байгаарай

103.212.116.221Зочин   • 2020, 7 сарын 9. 14 цаг 32 минут

эхлээд давж заалдаох шатны шүүхээр орох билүү үгүй билүү

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.