Төв аймгийн Эрдэнэсант сумын нутаг Бүс уул гэх газрын ойр орчмын хэд хэдэн газарт үер бууж зарим газраа зам хаагдсан байна.
2020 оны 07 дугаар сарын 09-ны өдрийн 15:45 цагийн байдлаар Төв аймгийн нутаг дэвсгэр Баянхангайн цаад талд байрлах Атар 13 гэх газар аадар бороо их орсоны улмаас зорчих хэсэг усанд автсан байдалтай байна.
Иймд иргэд онцын шаардлагагүй тохиолдолд орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохгүй байх, анхаарал болгоомжтой зорчихыг Төв аймаг дахь Цагдаагийн газрын Эрдэнэсант сумын цагдаагийн хэсгээс анхааруулж байна.
3 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
ЗАМАА ЦААНА ХАРАГДАЖ БАИГАА НОГООН ЗҮЛЭГТЭИ ӨНДӨРДҮҮ ГАЗРААР НЬ ДАИРУУЛЖ ТАВИХГҮИ ДЭЭ ......
Үүл буудаж байгаль экологиор оролдохын өмнө нөлөөлөх байдлын үнэлгээ хийгээгүй ард түмний хохироогчдод арга хэмжээ ав
Би бол эмэгтэй хүнийхээ хувиар та нартаа болгоомжлуулах үүднээс хэлье гэж бодлоо.Би хэдэн найз хүүхнүүдтэйгээ хөдөө яваад тэр газрыхаа нэрийг хэлэхийг хүсэхгүй байна.Мэдээж хөдөө жаахан вино пиво уугаад хөгжилдөж яваад нэг хадаг яндартай давааны уруу буугаад жалганд шээж байтал гэнэт их ус ирээд хамаад явсан намайг ингээд үхлээ л гэж бодсон.Багцаагаар 50 орчим метр урссан байсан яасан гээч хамаг хувцас тайлагдаад нүв нүцгэн хоцроод манай найзууд шуугилдаж ирээд авсан.Нэг хэсэн шоконд байсан хамаагүй газар битгий сариарай гэж хэлэх гэсэн юм